БШУ-ны сайдын, дөрвөн сар хүрэхгүй настай зөрчилдөөнт шийдвэр

Арванхоёрдугаар сарын 18-наас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж байгаа бөгөөд өвлийн улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлэх БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаал гарсныг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэв. Ингэхдээ Байгалийн эрсдэлтэй нөхцөл, цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүлж байгаа гэдэг үндэслэлийг хэлэв.

Factcheck:

2023.01.26-нд ханиад томуу их, хүйтэрч байгаа тул сурагчдын амралтыг хойшлуулах эсэх талаарх zarig.mn сайтын асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулахдаа “Энэ бол хуучирсан сэтгэлгээ гэж хэлэхийг хүсч байна. Цаг уурын нөхцөл байдал эсвэл замын түгжрэл, өвчин зовлонгоос үүдэж хичээл, сургууль хойшилдог байж болохгүй. Манай улс ковидын үед хамгийн олон хоног боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа хаасан улсын нэг. Ковидын үеийн хоцрогдолтой бүхэл бүтэн нэг үе гарах гээд байна. Тийм учраас нэг ч өдрийн хичээлийг алдаж болохгүй. Юм л болбол хичээл, сургуулийг хаая гэж ярьдгаа одоо болих хэрэгтэй. Зун хичээлүүлдгийг болъё гэж хүртэл ярьдаг боллоо, түүн шиг худлаа юм байхгүй” гэж хэлж байжээ.

Тухайн үед буюу 2023.01.23,24-нд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө -35, -37 хүрч байв.

Харин энэ сард цаг агаар дараах температурт хэлбэлзэхээр байна.

Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг гурван улиралтай болгох шийдвэрийг БШУЯ-наас гаргаж байжээ.

Тодруулбал, 2020.07.29-нд “ЕБС-ийн улирлын амралтын бүтэц өөрчлөгдөж, гурван улиралтай болголоо. Монгол Улсын цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан ЕБС-ийг гурван улиралтай болгох асуудлыг хоёр жилийн өмнөөс судалж эхэлсэн. Монголд өвлийн цагт ханиад томуу ихэсдэг, хаврын мал төллөлт зэрэг манай орны онцлог нөхцөлийг харгалзан гурван улиралд шилжүүлсэн. Жишээлбэл, нэгдүгээр улирал 9-р сарын 1-нээс 12 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлээд, өвлийн хоёр сарын амралт эхэлнэ” гэж тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлж байв.

Гэвч хоёр жил судалж байж гаргасан уг шийдвэрийг 2023.08.23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар өөрчилж, буцаагаад дөрвөн улиралтай болгох шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан.

Ингэснээр өмнө нь эд хүйтэрч, ханиад томуу дэгддэг арванхоёрдугаар сарын дунд үеэс хоёр сар амарч байсан горимыг өөрчилж, нэгдүгээр сарын 8-н хүртэл хичээллэхээр байсныг ийнхүү дөрвөн сар хүрэхгүй хугацаанд өөрчилж байна.

БШУ-ны сайдын энэхүү туйлбаргүй, судалгаагүй шийдвэрээс үүдэн багш, сурагчид тодорхойгүй байдалд орлоо. Монголд Улсад өвөл хүйтэн болдог.

  • Эх сурвалж:
  • БШУЯ
  • Мэдээллийн сайтууд
  • World weather
Төстэй мэдээлэл

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт ‼️” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постод “Жирэмсэн эхчүүд өөртөө  ямар ч химийн хорт бодис вакцин  бүү шахуулаачээ. Бас эрүүл саруул шинэ нялх үрсдээ төрөнгүүт нь элдэв өвчний вирус химийн хорт бодис хүнд металлын орцтой вакцин бүүр тариулаачээ. Жирэмсэн […]

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Сэтгүүлч Баасанжавын Отгон 2023.11.16-нд “ХСҮТ-ийн Эрдэнэхүү эмч: 5 орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан🥲Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа” гэсэн пост оруулжээ. Уг постын шэйр нэг хоног хүрэхгүй хугацаанд 1.8К хүрч, 2.8К хүн хуваалцсан бөгөөд 500 гаруй сэтгэгдэл бичсэн байна. Нийт хариу үйлдлийн 117 […]

Дахин нийтлэв… Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, […]

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа өөрийн фэйсбүүк хуудастаа коронавирусийн талаарх нэгэн мэдээллийг нийтэлсэн нь олон хүнд хүрээд байна. Уг постод “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!! Breaking news: WHO […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх