Зеленскийн охин Польш руу дүрвэсэн – ХУДАЛ

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм.

Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит үнэнийг хэлж үзэн яддаг гэдгээ лайваараа ярьсан байна шүү!

Тэрхүү лайваараа Оросуудаа, украйнчуудаа би та нарт юу болоод байгаа талаар үнэнийг хэлмээр байна гээд л эцгийнхээ талаар баахан зүйлс дэлгэсэн байна. Эцэг нь хар тамхинд донтсон, бандера нацистуудтай нийлж Орос хэлээр ярьдаг украйн иргэдээ алдаг, америкаас маш их хэмжээний доллар авч хариуд нь энэ дайныг эхлүүлсэн, америкт болон европын хэд хэдэн улсад хауснууд төлбөртөө авсан гээд л өчнөөн зүйлсийг лайваараа ярьж эцэст нь хар тамхичин нацист эцгийгээ үзэн ядаж байна хэмээн бичлэгээ дуусгасан гэнэ!

Саяхан хар тамхичин зеленский европ дахь нэг хаусаа Орос иргэдэд түрээслүүлсэн байна гээд л шуугилдаад мэдээлэл гараад байсан, тэр хаус нь энэ дайныг эхлүүлж гол дүрд нь жүжиглэж яваагийнхаа хариуд авсан олон хаусных нь нэг гэдэг нь ч бүүр тодорхой болоод ирлээ дээ!

За тэгээд тэр укранацист хар тамхичин зеленскийгээ өмөөрдөг нөхдөд хэлэх үг байна уу? Бичлэгийг нь тавихлээр цаанаас нь устгаад байна.” гэжээ.

Уг мэдээлэл 2022 оны гуравдугаар сард олон улсад тарсан бөгөөд Германы DW агентлаг дөрөвдүгээр сард нягталж ХУДАЛ болохыг нь баталгаажуулсан байна.

Factcheck:

Тухайн үед олон нийтийн сүлжээд цацагдсанаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн охин Олександра аавыгаа “нацист” гэж нэрлээд Польш улс руу дүрвэсэн гэсэн агуулгатай байснаас гадна хуурамч видео мөн тархжээ.

Уг зургийг reverse image түүл ашиглан хайхад 2017 оны видеоны хэсгээс авсан зураг байжээ. Зеленскигийн охин 2004 онд төрсөн бөгөөд бичлэг дээрх эмэгтэйгээс залуу болохыг 11 настай үеийнх нь бичлэгтэй харьцуулсан байна. Түүнчлэн 2017 оны уг бичлэг дээрх эмэгтэй украинаар биш оросоор ярьж байгаагаас гадна Зеленскигийн тухай биш ажээ.

Мөн түүний 17 настай охин ээжийнхээ хамт Киевт байгааг олон улсын мэдээллийн эх сурвалжууд бичсэн байна.

Ийнхүү хагас жилийн өмнө худал болохыг нь нягталсан мэдээллийг Монголд эх сурвалжгүйгээр түгээсэн бөгөөд түүнд нь цөөнгүй хүн итгэжээ.

Эх сурвалжууд:

https://www.dw.com/en/fact-check-zelenskyys-daughter-did-not-flee-to-poland/a-61645317

https://web.archive.org/web/20220421190637/https://twitter.com/1098Bryan/status/1517218169898815494

https://www.ibtimes.sg/zelensky-refused-be-evacuated-after-russian-snipers-parachuted-inside-kyiv-new-theory-raises-64338

Төстэй мэдээлэл

“Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар” гэсэн гарчигтай мэдээлэл Medee.mn мэдээллийн сайтад 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд нийтлэгджээ. Жил гаруй өмнө нийтлэгдсэн энэхүү мэдээлэлд ““Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг […]

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, […]

Наймдугаар сарын 23-нд Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйсбүүк хуудсан дээр хуваалцсан видеог маш олон хүн цааш нь тараажээ. Уг бичлэгт: мРНА Вакцин тариулсан хүмүүс 6 сараас 3н жилийн дотор үхнэ хүүхэд гаргах боломжгүй болно цусны донор өгөх боложгүй гэх мэт … Оксфордын доктор Sean Brooks AНХААРУУЛЖ байна!!! 3р ТУН, ХҮҮХДҮҮДЭД ТАРИХ талаар яригдаж байгаа энэ үед […]

Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна. вакцинд хамруулахдаа эцэг эхийн зөвшөөрөлд үндэслэн гарын үсэг зуруулж хийнэ
Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх