“ВАКЦИН БОЛ ШИНЖЛЭХ УХААН НЭРТЭЙ БИОЗЭВСЭГ” – ТАШАА

Товч агуулга

Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр дүнтэй сэргийлдэг тул өнөөдрийг хүртэл улс орнууд зөвлөсөөр байна.

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.

КОВИД-19-ийн вакцин дэлхийн 19.8 сая хүнийг үхэхээс сэргийлснийг The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулсан.



Zanaa Jurmed гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.03-нд “ВАКЦИН БОЛ ШИНЖЛЭХ УХААН НЭРТЭЙ БИОЗЭВСЭГ!!! БҮХ ТӨРЛИЙН ВАКЦИН БОЛ ХОРРРРР!!!

КО БОЛОН БҮХ ТӨРЛИЙН ТОМУУНЫ ВАК БОЛ НҮБ, ДЭМБ, CDC ЗЭРЭГ ДЭЛХИЙН ЭЛИТ ГЭХ САТАНУУДЫН ГАРГАСАН БИОДАЙНААР ДЭЛХИЙН ХҮН АМЫГ 80% УСТГАХ ОЛОН 10 ЖИЛИЙН ӨМНӨӨС ТӨЛӨВЛӨЖ ХИЙСЭН УЛС ТӨР ЭРХ МЭДЛИЙН ДАРАМТ ШАХАЛТ!!!!!

ИЙМ ХОРООР АРД ТҮМНЭЭ УСТГУУЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛСЭН БҮХ ХҮН ШУУД БОЛОН ШУУД БУСААР БУРУУТАЙ МӨН ХОХИРОГЧИД НЬ ТЭД Ч ӨӨРСДӨӨ!!!!!” гэх пост оруулжээ.

Уг агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг.

КОВИД-19 цар тахлын үеэр мРНХ технологид суурилсан анхны вакциныг гарган авсан бөгөөд нас баралтаас үр дүнтэй сэргийлж байгаа тул өнөөдрийг хүртэл улс орнууд вакцинд хамрагдахыг зөвлөсөөр байна.

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. 2030 он гэхэд 51 сая хүн вакцины тусламжтай амьд гарах ба Улаанбурхны вакцины үр дүнд 19 сая Гепатит В-ийн эсрэг вакцины үр дүнд 14 сая хүн үхлээс сэргийлэх тооцоо байна.

Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхан шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд 2 сая гаруй хүүхэд вакцинаар хамгаалах боломжтой халдварт өвчний улмаас нар барсаар байна.

КОВИД-19-ийн вакцин дэлхийн 19.8 сая хүнийг үхэхээс сэргийлснийг The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулсан.

Монгол Улсын хувьд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Мөн КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулж байв.

Иймд дээрх пост дахь мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

  • ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба
  • ЭМЯ

https://www.cdc.gov/globalhealth/immunization/data/fast-facts.html

https://www.gavi.org/news/media-room/more-two-million-children-continue-die-each-year-vaccine-preventable-diseases

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00320-6/fulltext

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт ‼️” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постод “Жирэмсэн эхчүүд өөртөө  ямар ч химийн хорт бодис вакцин  бүү шахуулаачээ. Бас эрүүл саруул шинэ нялх үрсдээ төрөнгүүт нь элдэв өвчний вирус химийн хорт бодис хүнд металлын орцтой вакцин бүүр тариулаачээ. Жирэмсэн […]

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг […]

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх