“КОВИД-19-ийн вакцин хорт хавдрыг үүсгэдэг” – ХУДАЛ

Товч агуулга

КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог.

Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй.

Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”.

Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна.



Коронавирусийн цар тахал харьцангуй намжиж байгаа ч вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гадаад, дотоор орчинд олон нийтийн сүлжээгээр дамжин тархсаар байна.

КОВИД-19-ийн эсрэг вакцины ашиг тус нь мэдэгдэж байгаа эрсдэлээс хавьгүй их хэмээн дэлхийн эрүүл мэндийн гол байгууллагууд болон ажилтнууд үзэж байгаа. Гэвч АНУ-ын Айдахо мужийн эмгэг судлаач олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцсан цуврал ярилцлагадаа тус вакцин нь хорт хавдрын өсөлттэй холбоотой гэж мэдэгджээ. Ингэхдээ коронавирусийн вакцин хорт хавтдыг 300% өсгөсөн гэсэн байна. Эмнэлгийн мэргэжилтнүүд болон хорт хавдрын эмчилгээний тэргүүлэх эмнэлгийн үзэж байгаагаар энэ нь ХУДАЛ болохыг France Press агентлаг(AFP)-ийн баримт нягтлагчид баталгаажуулсныг хүргэж байна.

Factcheck:

Райн Коул гэх эмгэг судлаач “Залуус аа, хорт хавдар нэмэгдэж байна гэдэгийг хэлсэн дэлхийн анхны эмгэг судлаач би байна. Энэхүү хортой S уураг нь хорт хавдарыг өдөөх боломжтой олон механизмтай” хэмээн ярьжээ. Энэ нь вакцины талаар маш их хуурамч мэдээлэл түгээсэн “Suddenly died” гэх киноны хэсгээс эхтэй аж.

Райн Коул нь зөвлөлийн гэрчилгээтэй эмгэг судлаач бөгөөд Вашингтоны эрүүл мэндийн комисст түүнтэй холбоотой олон тооны гомдол ирүүлсний дотор хоёр өвчтөний хорт хавдрыг буруу оношилсон гэх асуудал багтжээ. Айдахо мужийн Эрүүл мэндийн зөвлөлд мөн түүний талаар гомдол гаргаж байсан аж.

Тэрбээр 2021 оноос хойш КОВИД-19-ийн вакцин нь хорт хавдартай болгон гэсэн ташаа мэдээллийг тарааж иржээ. Тухайлбал, Epoch Times болон вакцин эсэргүүцэгч хэд хэдэн хүнийг оролцуулсан “Доктор Дрюгаас асуу” хөтөлбөрт өмнө нь оролцож ярихдаа ийнхүү вакцин  хорт хавдартай холбоотой тухай хэлсэн байна.

Тэгвэл үүнийг мэргэжлийн шинжээчид үгүйсгэсэн бөгөөд хорт хавдрын тохиолдлын тоо нэмэгдсэн нь цар тахлын үед үзлэг, оношилгоонууд хойшилсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ.

Техасын их сургуулийн Баруун өмнөд Анагаах ухааны төвийн Харолд С.Симмонсын нэрэмжит Хавдар судлалын цогц төвийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал Жон Свитенхэм хэлэхдээ 2021 оны тайлан шинээр хорт хавдраар оношлогдсон хүний тоо нэмэгдсэнийг харуулж байгаа ч өсөлт нь 5-15 хувьд хэлбэлзэж байна гээд “Хорт хавдар 300% өссөн гэсэн ямар ч тоо баримт би олж хараагүй бөгөөд КОВИД-19-ийн вакцин хорт хавдрын өсөлттэй холбоотой гэсэн нотолгоо байхгүй” хэмээх тайлбараа AFP-д 2022.12.06-нд и-мэйлээр илгээжээ.

Уг тайлбарт “Цар тахлын оргил үед хүмүүс эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхээс болгоомжилж, хорт хавдрын үзлэг, шинж тэмдгийг илрүүлэх хугацааг хойшлуулсантай энэ өсөлт нь холбоотой юм” гэдгийг мөн хэлсэн байна.

Инстаграм дахь бичлэгт эмгэг судлаач Катрин Уоллес мөн тахал өвчний үед биечлэн хийсэн үзлэг, хорт хавдрын үзлэг оношилгоо тасалдсан болохыг “Died Suddenly” киноны бичлэг дээр онцолжээ. Өөрөөр хэлбэл, вакциныг эсэргүүцсэн уг кинон дээр үзлэг, хорт хавдрын оношилгоонууд хойшилсныг баталгаажуулсан байна.

Иймд AFP Райн Коулаас түүний нийтэд цацсан мэдээллийг батлах баримт мэдээлэл хүссэн боловч хариу ирүүлээгүй байна.

ДНХ-г өөрчилдөггүй

Нью-Йорк хот дахь хорт хавдрын эмчилгээний алдартай төв болох Мемориал Слоан Кеттерингийн хорт хавдрын төв КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог болохыг мэдээлсэн.

“Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Тиймээс хорт хавдар үүсгэдэггүй” гэж тус байгууллага цахим хуудастаа бичсэн байна.

Pfizer болон Moderna вакцинууд нь messenger RNA технологиор бүтсэн ч энэ нь хүний ДНХ-д ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй, өөрчилдөггүй талаар өмнө нь нягтлан хүргэж байсан.

S уураг

Фэйсбүүкээр хэд хэдэн түгээгдсэн бичлэг дээр Райн Коул “S уураг нь хорт хавдрыг өдөөж, үүсгэдэг” хэмээн ярьжээ.

Тэгвэл Хорт хавдрын үндэсний сүлжээний (NCCN) Удирдах зөвлөлийн даргаар мөн ажилладаг Жон Свитенхэм “S уураг хорт хавдар үүсгэдэг гэсэн ямар ч баримт мэдээллийг би мэдэхгүй” гэжээ.

Канадын Манитоба мужийн дотрын эмч Жонатан Лакстон ТикТок видео бичлэг дээр ярихдаа Коул вакцинжуулалтын үр дүнд үүссэн уураг биш, харин коронавирусын өөрийнх нь S уургийг судалж буй судалгааг эндүүрч иш татсан хэмээн хэлжээ.

Вакцин хийлгэснээс хойш нэг юм уу хоёр сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй” гэж Лакстон мөн хэлэв. Хорт хавдар судлаач Дэвид Горкси блогтоо бичсэнээр хорт хавдар үүсгэгч бодисуудад өртөхөд, Коулын хэлдэг хавдар үүсэхэд олон жил, бүр хэдэн арван жил шаардагддаг байна.

Лакстон мөн вакцин хийлгэсний дараа нэг юм уу хоёр сарын дотор хорт хавдар илрэх нь “биологийн хувьд боломжгүй” гэж мэдэгджээ. Хорт хавдар судлаач Дэвид Горкси блогтоо бичсэнээр хорт хавдар үүсгэгч бодист өртөхөд олон жил эсвэл хэдэн арван жил шаардлагатай байдаг бөгөөд Коулын иш татсан хавдар үүсгэдэг.

“Иймд хорт хавдар нь КОВИД-19-ийн вакцинуудтай ямар ч хамааралгүй бөгөөд Райн Коул худал ярьж байна” хэмээн Лактон дүгнэжээ.

Хавдартай өвчтөнүүдийг вакцинаа хийлгэхийг зөвлөж байна

Хорт хавдраар өвчилсөн хүмүүс коронавирусийн халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр болохыг томоохон судалгаанууд харуулсан.

Хорт хавдартай хүмүүст КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг Онтариогийн Хорт хавдрын тусламж үйлчилгээний төв зөвлөж байна. АНУ-ын Хавдрын эсрэг үндэсний сүлжээнээс мөн хавдартай хүмүүсийг КОВИД-19-ийн эхний гурван тун болон боломжтой нэмэлт тунгуудад нэн даруй хамрагдахыг зөвлөж байгаа юм.

Энэхүү зөвлөмжийг Америкийн Хорт Хавдрын нийгэмлэг дэмжиж байгаа бөгөөд “КОВИД-19-ийн вакцинууд хорт хавдарт нөлөөлдөг ямар нэгэн мэдээлэл байхгүй. Мөн вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг мэдээлэл ч байхгүй” болохыг албан ёсны сайтдаа мэдэгджээ.

Канадын Хөхний хорт хавдрын сүлжээнээс мэдээлснээр хорт хавдартай өвчтөнүүдийн гол санаа зовоосон асуудал бол дархлаа суларсан тохиолдолд вакцин нь эрүүл хүмүүстэй ижил түвшинд үр дүн үзүүлэхгүй байх магадлалтай юм гэжээ.

Канадын хүн амын 83% вакцины эхний тундаа хамрагдсан. Канадын эрүүл мэндийн төв вакцин хийлгэсний дараах сөрөг үр дагаврыг хянаж байдаг бөгөөд хорт хавдартай холбоотой аюулгүй байдлын ямар нэгэн тохиолдол илрээгүй байна.

Иймд КОВИД-19-ийн вакцин нь хорт хавдартай холбоотой гэсэн ямар ч нотолгоо, баримт байхгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://factcheck.afp.com/doc.afp.com.32WY6M8

https://www.factcheck.org/2021/04/scicheck-idaho-doctor-makes-baseless-claims-about-safety-of-covid-19-vaccines/

https://www.mskcc.org/

https://www.mskcc.org/coronavirus/myths-about-covid-19-vaccines

https://www.facebook.com/watch/search/?q=The%20Spike%20Protein%20is%20a%20Cancer%20Trigger

https://www.nccn.org/home/About/Leadership#anchor_531

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7324311/

https://www.mdpi.com/1999-4915/13/10/2056

https://www.nccn.org/docs/default-source/covid-19/covid-vaccine-and-cancer-05.pdf?sfvrsn=45cc3047_16

https://www.cancer.org/treatment/coronavirus-covid-19-and-cancer/covid-19-vaccines-in-people-with-cancer.html#:~:text=with%20your%20doctor.-,Can%20COVID-19%20vaccines%20cause%20cancer%20or%20make%20cancer%20grow,COVID-19%20vaccines%20cause%20cancer.

https://cbcn.ca/en/blog/our-stories/oncologists-covid-vaccine

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Өнөөдөр цахим орчинд НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА гарчигтай мэдээний зураг олны анхаарлыг татсан юм. Бид уг зурганд ФАКТ-ЧЕК хийлээ. Уг зураг ХУУРАМЧ буюу гарчигт засвар хийснийг харж болно доорх бичлэгээс хараарай.

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ. Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх