ХҮҮХДЭД вакцин гэх хороо шахах нь ихэслээ – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байна.

Хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна.

Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд 2 сая гаруй хүүхэд вакцинаар хамгаалах боломжтой халдварт өвчний улмаас нар барсаар байна.



Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.24-нд “ХҮҮХДЭДЭЭ ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Уг постыг 194 хүн цааш түгээсэн бол 82 хүн лайк дарсан байна.

Постын агуулгыг бүтнээр нь харуулбал: 

“АНХААР…!!!

Дэлхий дахинд ҮНЭН ил байсаар байхад ХҮҮХДЭД вакцин гэх хороо шахах нь Монгол улс даяар идэвхижиж, шахаж шаардах нь ч ихэслээ…!!!

Яг одоогоор Монгол улс даяар нэг ХҮҮХДЭД:

1-т ковидын эсрэг вакцин,

2-т сахуу татрангын эсрэг вакцин,

3-т томууны эсрэг гэх вакциныг уулгалан хийж байна…!!!

4-т умайн хүзүүний хорт хавдарын эсрэг вакцинийг удахгүй хийх болсоноо ч салбарын сайд чинь зарласан…!!!

Томчууд нь хэд хэдэн вакциныг холиод 3-5н тунтай гэжуугаа…!!!

Өнөө цагт вакцин гэгч ямар хор уршиг хөнөөлтэйв гэдгийг ард иргэд чинь өөрсдөө дарга нарын хэлдэгээр сайн дураараа шахуулаад үр дүнг нь биесээрээ амсаж, элдэв янзын өвчинд баригдаж тэрийг нь эмнэлэг нь шинжилж, оношилж, тогтоож чадахгүй, эмчилгээгүй гэж хөсөр хаягдсан хүмүүс өдөр хоног өнгөрөх тусам нэмэгдсээр цаг нь болоогүй залуусаа гэнэтийн үхлээр алдсаар байгааг хэн ч мартаагүй баймаарсан…!!!

Гэтэл ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ ийм олон вакцин шахуулахыг эцэг эх та зөвшөөрлөө гэжүү…!!!

Яг одоогын үед хэнд ч итгэхэд бэрх болсон энэ цаг үед ХҮҮХДЭДЭЭ ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ хэмээн эцэг, эх, өвөө, эмээ, ах, эгч нарт нь уриалж байна….!!!

ЭМЯ, Эрдэмтэдийн зөвлөл, Эмч нарт дээрээс нь вакцинд итгэл нь алдсан ард түмэн үр хүүхдүүдээ өөрсөдтэйгөө адилхан вакцины золиос болгохыг хэрхэвч хүсэхгүй байна.

Ямар ч вакциныг эцэг эхийн биечлэн зөвшөөрөл, гарын үсэг албан бичгийн дагуу хийлгэж байхыг шаардаж нэгдэхийг хүсэж байна…!!!

Цаадуулдаа итгэж огт болохгүйм шүү…!!!

Дор бүрнээ анхаарлаа хандуулж  энэ постыг хуулж аваад  өөрөөсөө нийтлээд түмэндээ түгээ…!!!

Томууных гээд Ковидоо шахаж мэдэх л хүмүүсшдээ…!!!

Монголын ард түмэн ВАКЦИНААС ирээдүйгээ хамгаалах үүрэгтэйгээ бүү март…!!!

ӨНӨӨДӨР ЯМАР ҮР ДҮНТЭЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ, ЯМАР ОРЦ НАЙРЛАГАТАЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ВАКЦИНЫГ ХҮҮХЭДДЭЭ ХИЙЛГЭЛЭЭ ГЭХЭД ХОЖИМОО ГАРАХ ҮР ХАРИУЦАХ ЭЗЭН БАЙХГҮЙ ШҮҮ ГЭДГЭЭ ХАТУУ АНХААРЦГАА…!!!

Цахим давалгааг ах хүний хувьд, аав хүний хувьд, өвөө хүний хувьд шаардан эхлүүлж байна…!!!

Түмэн олондоо түгээ цааш нь…!!!” гэжээ.

Энэ агуулгыг бид нягталлаа.

Factcheck 1:

Дэлхий дахинд ҮНЭН ил байсаар байхад ХҮҮХДЭД вакцин гэх хороо шахах нь Монгол улс даяар идэвхижиж, шахаж шаардах нь ч ихэслээ…!!!

Яг одоогоор Монгол улс даяар нэг ХҮҮХДЭД:

1-т ковидын эсрэг вакцин,

2-т сахуу татрангын эсрэг вакцин,

3-т томууны эсрэг гэх вакциныг уулгалан хийж байна…!!!

ЭМЯ, Эрдэмтэдийн зөвлөл, Эмч нарт дээрээс нь вакцинд итгэл нь алдсан ард түмэн үр хүүхдүүдээ өөрсөдтэйгөө адилхан вакцины золиос болгохыг хэрхэвч хүсэхгүй байна.

Ямар ч вакциныг эцэг эхийн биечлэн зөвшөөрөл, гарын үсэг албан бичгийн дагуу хийлгэж байхыг шаардаж нэгдэхийг хүсэж байна…!!!


Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба мэдээлж байна.

Factcheck 2:

…Өнөө цагт вакцин гэгч ямар хор уршиг хөнөөлтэйв гэдгийг ард иргэд чинь өөрсдөө дарга нарын хэлдэгээр сайн дураараа шахуулаад үр дүнг нь биесээрээ амсаж, элдэв янзын өвчинд баригдаж тэрийг нь эмнэлэг нь шинжилж, оношилж, тогтоож чадахгүй, эмчилгээгүй гэж хөсөр хаягдсан хүмүүс өдөр хоног өнгөрөх тусам нэмэгдсээр цаг нь болоогүй залуусаа гэнэтийн үхлээр алдсаар байгааг хэн ч мартаагүй баймаарсан…!!!

Гэтэл ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ ийм олон вакцин шахуулахыг эцэг эх та зөвшөөрлөө гэжүү…!!!


ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. 2030 он гэхэд 51 сая хүн вакцины тусламжтай амьд гарах ба Улаанбурхны вакцины үр дүнд 19 сая Гепатит В-ийн эсрэг вакцины үр дүнд 14 сая хүн үхлээс сэргийлэх тооцоо байна.

Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд 2 сая гаруй хүүхэд вакцинаар хамгаалах боломжтой халдварт өвчний улмаас нар барсаар байна.

КОВИД-19-ийн вакцин дэлхийн 19.8 сая хүнийг үхэхээс сэргийлснийг The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулсан.

Монгол Улсын хувьд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Мөн КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулсан.

Вакцин эсэргүүцэгчид 2012 онд Монгол Улсад эхлүүлэх гэж байсан Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг зогсоосноор 4000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хавдраар өвчлөхөө сэргийлж, амь насыг нь аврах боломжийг алдсаныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан хэлсэн.

Factcheck 3:

…Өнөөдөр ямар үр дүнтэй нь мэдэгдэхгүй, ямар орц найрлагатай нь мэдэгдэхгүй вакциныг хүүхэддээ хийлгэлээ гэхэд хожимоо гарах үр хариуцах эзэн байхгүй шүү гэдгээ хатуу анхаарцгаа…!!!


Вакцин нь хүний биед тухай халдварт өвчний эсрэгбиетийг бий болгох замаар аливаа халдварт өвчнөөс сэргийлж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Иймд найрлагад нь хүний биед тухайн дархлааг үүсгэхэд шаардлагатай орц найрлага багтсан байдаг. Үүнийг https://www.cdc.gov/vaccines/vac-gen/additives.htm линкээр орж дэлгэрэнгүй харах боломжтой.

Иймд дээрх постод дурдсан агуулгууд олон нийтийг төөрөгдүүлсэн, шинжлэх ухаанч бус бөгөөд хүүхдүүдийг вакцин хийлгэхгүй байхад уриалснаараа тухай халдварт өвчнөөр хүндээр өвчлөх, улмаар амь насаа алдахад хүргэх эрсдэлтэй байна.

Тиймээс аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn сануулсаар байгаа юм.  

Эх сурвалжууд:

  • ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба
  • ЭМЯ

https://www.cdc.gov/globalhealth/immunization/data/fast-facts.html

https://www.gavi.org/news/media-room/more-two-million-children-continue-die-each-year-vaccine-preventable-diseases

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00320-6/fulltext

https://ikon.mn/opinion/2prb

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн халдварын тархалд манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод эрчимжиж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин болон амны хаалттай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тиймээс энэ удаа амны хаалттай холбоотой ташаа мэдээллүүдийг гаднын фактчекерүүд нягталсныг хүргэж байна. 2019 онд БНХАУ дэлхийн амны хаалтны талаас илүүг үйлдвэрлэсэн бол цар тахлын үед уг үйлдвэрлэл 85% […]

Товч агуулга УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо” […]

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Товч агуулга Их Британи: Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй АНУ-д 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон ч вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш Factcheck: Хүүхдүүдийн дунд гепатитийн хүнд хэлбэрийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Pfizer-BioNTech компанийн Pfizer вакцинтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Гэвч […]

Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.  Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх