Томууг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Вакцин ямарч хэрэггүй – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй.

Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй.

Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.

Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 сая буюу дэлхийн хүн амын 1/3 нь халдвараар өвчилж, 50 сая хүн нас барсан.



Гоо Гоо нэртэй фэйсбүүк хэрэглэгч 2022.10.12-ны өдөр

“‼️БРАЗИЛ гэж Хятадын технологиор вакцин хийдэг улсаас вакцин авч хийж байна. ХҮҮХДҮҮДДЭЭ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!

Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд! Дэлхийн Эмийн үйлдвэрүүдийн цэвэр бизнес. Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй!

Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!” гэсэн пост оруулжээ.

Түүний оруулсан эл постыг 105 хүн хуваалцаж, 101 хүн лайк дарсан байна. Мөн 23 хүн коммент бичсэн нь уг постыг дэмжсэн агуулгатай байна.

Дээрх постын агуулгыг нягталлаа.


…Пост дээрээ Улирлын томуугийн вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудасны зураг хавсаргажээ. Зураг дээр “Үйлдвэрлэгч улс: Бразил” гэсэн байна.

FactCheck 1:

Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Тодруулбал, Засгийн газраас энэ онд БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цент буюу А хүрээний хоёр, B хүрээний хоёр вирусийн омгийг агуулсан вакцинаар хүн амаа дархлаажуулж буй. Одоогоор нийт 545,000 хүн тун вакцинаас 190,000 хүнд хийсэн бөгөөд үүний 35 хувь нь зорилтот бүлэгтээ хүрсэн болохыг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлсэн. Үүнд:

  • 39 хувь буюу 215 мянган тун вакциныг бага насны хүүхдүүд,
  • 40.2 хувь буюу 220 мянган тунг 65 ба түүнээс дээш насны иргэд болон архаг суурь өвчтэй хүмүүс,
  • 20 хувийг нь жирэмсэн эмэгтэйчүүд болон ажил мэргэжлийн шаардлагаар хамрагдах ёстой хүмүүсийг дархлаажуулах юм.

2020 онд буюу хоёр жилийн өмнө манай улс Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байжээ.

Тодруулбал, 2020.10.02-нд ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн гурван хэв шинжийг агуулсан 300,000 хүн тун вакцины дэмжлэгийг Монгол Улсад үзүүлж байгааг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлээд олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй болохыг хэлж байв.


…Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд!

FactCheck 2:

Томуугийн вакцин нь жил бүр олон сая хүнийг халдвараас урьдчилан сэргийлж байна.

Тухайлбал, 2019-2020 онд буюу COVID-19 цар тахлын өмнөх сүүлийн томуугийн улиралд томуугийн эсрэг вакцин хийлгэснээр 7.5 сая орчим хүн томуугаар өвчлөхөөс, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэхээс, 105,000 хүнийг нас барахаас урьдчилан сэргийлж чадсан болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC) мэдээлсэн байдаг.

Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.

Тэгвэл вакциныг нээхээс өмнө нөхцөл байдал ямар байсныг түүх харуулдаг. Тухайлбал, 1918 онд дэгдсэн, H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 сая буюу дэлхийн хүн амын 1/3 нь халдвараар өвчилж, 50 сая хүн нас барсан байдаг.


…Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй!

Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!

FactCheck 3:

Ханиад өвчний үүсгэгч нь олон төрлийн вирус байдаг. Харин томуу өвчний үүсгэгч нь ганц үүсгэгч байдаг.

Хоёрдугаарт, ханиад нь томуу өвчнийг бодвол хөнгөн хэлбэртэй явагддаг тул эдийн засгийн хувьд заавал вакцин зохион бүтээх шаардлагагүй гэсэн үг. Томуу нь илүү хүнд өвчин учир вакцин зохион бүтээдэг болохыг мэргэжлийнхэн тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, томуугийн олон төрлийн вирус гэж байхгүй бөгөөд томуугаас вакцин хамгийн үр дүнтэй сэргийлж байгааг шинжлэх ухаан нотолж байна.

Иймд дээрх постод бичсэн агуулга бүхэлдээ ТАШАА, олон нийтийг төөрөгдүүлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй […]

Хоёр цагийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн үед “Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН” гэсэн фэйсбүүк хуудсаар өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын талаар “ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн гарчигтайгаар  оруулсан постыг 3.4К хүн хуваалцаж, 336 хүн коммент бичсэн байна. Энэхүү пэйж хуудсыг нягтлахад хуурамч болох нь батлагдлаа. […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш мэдээллийн дайн олон улсад зэрэгцээд гарч эхэлснийг бид мэднэ. Тэгвэл Монголын фэйсбүүк орчинд Оросын пропаганда, хуурамч мэдээлэл хэрхэн тархсан, ямар шинж чанартай байгааг тодорхойлох зорилгоор Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хоёр дахь удаагаа мониторинг хийсэн юм. 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээллийг дайнтай холбоотой буюу орос монгол ахан дүүс, […]

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх