Товч агуулга

Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн эсрэг вакциныг санал болгохоо больж, зогсоосон тухай баттай нотолгоо байхгүй.

Дани улс COVID-19 вакциныг эмнэлзүйн эрсдэлтэй 5-11 насны хүүхдүүдэд санал болгож байна.

5-15 насны хүүхдүүдэд Pfizer/BioNTech вакцин маш сайн үр дүнтэй байсныг Бие даасан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлагаас баталгаажуулсан.



Dr. Simone Gold гэх хаягтай жиргээч 2022.09.08-нд “Шуурхайн мэдээ: Их Британид 5-11 насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн эсрэг вакциныг цаашид зөвлөхгүй боллоо. Өнгөрсөн сарын сүүлч гэхэд таван нас хүрээгүй хүүхдүүдэд вакцин хийхийг хориглолоо. Энэ нь хүүхдүүдийн хөгжлийн гаж нөлөөнөөс үүдэлтэй шийдвэр аж” гэсэн утгатай пост оруулсныг TheDispatch.com сайтын баримт нягтлагчид шалгасан байна.

2022.09.21-нд баримтыг нягтлах хүртэл уг жиргээг 17,000 хүн шэйрлэж, 45,000 хүн лайк даржээ.

The Dispatch Fact Check-ийн нягталсан мэдээллийг хүргэж байна.

FactCheck:

Симон Голд нь хуурамч мэдээлэл түгээдгээрээ цуутай, тэр дундаа КОВИД-ын талаар хуурамч мэдээллийг түгээгч, вакцин идэвхтэй эсэргүүцэгч нэгэн ажээ. Тэрбээр ивермектин ба гидроксихлорокиныг COVID-19-ийн эмчилгээ болгон сурталчилсан “Америкийн тэргүүлэх эмч нар” компанийг үндэслэгч юм байна.

Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн эсрэг вакциныг санал болгохоо больж, зогсоосон тухай баттай нотолгоо алга.

2022 оны хоёрдугаар сард Вакцинжуулалт, Дархлаажуулалтын Хамтарсан Хороо(JCVI) 5-11 насны, эмнэлзүйн эрсдэлийн бүлэгт хамаарахгүй хүүхдүүдэд Pfizer-BioNTech вакциныг хийхийг зөвлөсөн. Одоо бол COVID-19 вакциныг эмнэлзүйн эрсдэлтэй 5-11 насны хүүхдүүдэд санал болгож байгааг Их Британийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлагийн Вакцин болон КОВИД-19-ийн тархвар судлал хариуцсан дэд захирал Гэвин Дабрера The Dispatch Fact Check-д и-мэйлээр хариу ирүүлэхдээ тайлбарлажээ.

Тус агентлагаас 2022.02.16-нд гаргасан хэвлэлийн мэдэгдэлд вакцины удирдамжид орсон дээрх өөрчлөлтийн талаар бичихдээ “Хамгийн сүүлийн үеийн нотолгооноос харахад вакциныг болзошгүй шинэ давалгаанаас өмнө нэвтрүүлэх нь эдгээр цөөхөн хүүхдийг хүнд өвчин, эмнэлэгт хэвтэхээс хамгаалж, мөн насны бүлэгт хөнгөн халдвараас ч богино хугацаанд хамгаалж байна” гэжээ.

Мөн Үндэсний эрүүл мэндийн байгууллагаас 5-15 насны хүүхдүүдэд Pfizer/BioNTech вакцин маш сайн үр дүнтэй байсныг Бие даасан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлагаас баталгаажуулсныг Эрүүл мэндийн үйлчилгээний үндэсний төвөөс мэдээлсэн байна.

Бристолын их сургуулийн Хүүхдийн анагаахын профессор, Вакцинжуулалт, Дархлаажуулалтын Хамтарсан Хорооны гишүүн Адам Финн The Guardian сонинд тайлбарлахдаа энэхүү вакцинжуулах бодлого нь хамгийн эмзэг бүлгийн хүмүүст зориулсан, учирч болох хүндрэлийг эрэмбэлсэн болохыг тайлбарлаад “Гэсэн хэдий ч одоо баримталж буй бодлогын гол чиглэл бол намрын тусламжийн хөтөлбөрийг саяхан зарласны дагуу цочмог халдварын эрсдэлтэй хүмүүсийг дархлаажуулах явдал юм” гэжээ.

Иймд хүүхдийн хөгжлийн гаж нөлөөнөөс үүдэн Англи КОВИД-19-ийн вакцинаа Их Британи зогсооно гэдэг нь ХУДАЛ агуулга хэмээн үнэлсэн байна.

Эх сурвалжууд:

https://factcheck.thedispatch.com/p/fact-checking-claims-about-covid-2fc

https://www.gov.uk/government/news/jcvi-updates-advice-on-vaccinations-for-5-to-11-age-group’

https://www.nhs.uk/conditions/coronavirus-covid-19/coronavirus-vaccination/coronavirus-covid-19-vaccination-for-children/coronavirus-covid-19-vaccine-side-effects-and-safety-for-children/

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээнд зөвлөмж түгээжээ. Түүний өгсөн зөвлөмжид 1200 хүн талархаж, 11 мянган хүн хуваалцжээ. Уг зөвлөмж дэх заалтууд үнэн эсэхийг нягтлуулах хүсэлт уншигчаас ирсэн тул нягталлаа. 1. Коронавирус 400-500 нм диаметр – ХУДАЛ Factcheck: Халдвар авсан хүмүүс найтаах, ханиах зэрэгт вирусийн бичил дусал гадаргуу дээр хүрэх, эсвэл ширээ, […]

Япон улсад хүүхдийг төрөнгүүт шууд вакцин хийдэггүй гэсэн

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх