УБ-Бээжин нислэгийн тийз 10,2 сая төгрөгт хүрчээ – ХУДАЛ

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз өдөрт сая саяаар өссөөр 10,2 сая төгрөгт хүрчээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээлэлд Ж.Сүхбат гэх оюутныг эх сурвалж болгосон бөгөөд “Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 2022.08.08-ны өдрийнх 2.2 сая төгрөг байсан бол 2022.09.06-ны нислэгийн үлдсэн суудлууд 10.2 сая төгрөгт хүрсэн байна” гэж бичсэнийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Tsahiur.mn тийзийн үнийн мэдээллийг мэдээндээ оруулахдаа nisleg.mn сайтыг ашиглан хайлт хийж үзжээ.

Яг энэ дагуу 2022.09.02-ны орой 20:00 цагт хайлт хийж үзэхэд 8,587,200 төгрөгийн үнэ санал болгож байна. Уг санал руу нэвтэрч орвол Улаанбаатараас Токио, Токиогоос Бээжин хүрэх буюу дамжин хүрэх нислэг байна.

БНХАУ-д коронавирусийн хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа бөгөөд дэлхийгээс бараг таслагдаад байсан Бээжин долдугаар сарын сүүлийн долоо хоногт олон улсын зарим нислэгээ сэргээж эхэлснийг Bloomberg мэдээлсэн.

Гэвч Монгол Улсаас ирэх зогчигчдоос коронавирусийн халдвар илэрсээр байгаа тул найм, есдүгээр сард хийхээр төлөвлөж байсан МИАТ-ын нислэгүүдийг цуцалж байгааг Гадаад харилцааны яам мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас Бээжин рүү цар тахал гарснаас хойш өнгөрсөн хоёр жилд шууд нислэг хийгээгүй хэвээр байна.

Энэ талаар МИАТ компанийн захирал Б.Мөнхтамир “Ийгл” телевизэд дараах тайлбарыг өнөөдөр хийгээд байгаа юм.

“МИАТ руу нислэг хийхгүй байгаа. Хятад улс хилээ нээгээгүй байгаа. Хятадын ИНЕГ-аас сард нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг хоёр талаас хэлэлцсэний үр дүнд өгсөн өгсөн бөгөөд олон шаардлага тавьсан. Нислэгийн суудлын тооны 75% дүүрсэн байх, нислэг бүрээс хамгийн ихдээ 10 хүртэл хүнээс КОВИД илрэх гэх мэт заалт тавьсан. Мөн нислэгүүдээр очсон нийт зорчигч очоод 3 хоног тусгаарлалт байх шаардлага тавьсан. Энэ дагуу Хятадын ИНЕГ МИАТ компанид Улаанбаатар Гуанжоу чиглэлд л нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн. Өнөөдрийг хүртэл МИАТ компани УБ-Бээжингийн нислэгийг үйлдэж эхлээгүй байна.

Үнийн тухай мэдээлэл ор үндэслэлгүй. Нэг нислэгийн зардал 2.2 сая төгрөг байгаа. Оюутнуудад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан байгаа” гээд tsahiur.mn сайтын мэдээллийг тэрбээр няцаав.

Иймд tsahiur.mn сайт олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл нийтэлсэн байна.

Эх сурвалжууд:

Bloomberg

ГХЯ

МИАТ

Ийгл ТВ

Төстэй мэдээлэл

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ. Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар) Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг […]

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх