5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдүүдийг сургуульд авахгүй – ХУДАЛ

2022 оны 7-р сарын 30-ны өдөр smartbox.mn гэх веб хуудаст “5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдүүдийг сургуульд авахгүй” гэх гарчиг бүхий мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хаяг бүхий, эмч нарын зурагтай хамт нийтэлжээ.

Энэхүү мэдээллийг фэйсбүүк хуудаст zuvlukh.com, erchuud.com, gerbul.life зэрэг домэйн бүхий веб хуудсууд түгээхээс гадна хувь хэрэглэгчид ч хаягаараа түгээн, үүнийг нь буруу хэмээн эсэргүүцсэн иргэд ч олон байгаа юм.

Тиймээс мэдээллийг нягталлаа.

FACTCHECK

Мөн вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сургуульд авахгүй талаар яригдаж эхэллээ – ХУДАЛ

ХӨСҮТ-өөс 2022 оны 7-р сарын 22-ны өдөр мэдээлэл хийсэн бөгөөд ингэхдээ “Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна. Тандалт, судалгааны албанаас хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг судалж үзжээ. Ингэхэд хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь, толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувь нь илэрсэн аж. Харин бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна гэлээ.  Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна” гэсэн юм.

Дээрх сайтын мэдээлэл нь arslan.mn сайтад нийтлэгдсэнтэй яг ижил боловч “Мөн вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сургуульд авахгүй талаар яригдаж эхэллээ” гэсэн ганц өгүүлбэрийг нэмсэн байгаа юм. Зураг болон текстийг тэр чигт нь хуулсан боловч ганц ийм өгүүлбэр нэмснээр агуулгыг тэр чигт нь өөрчилжээ. Өөрөөр хэлбэл санаатайгаар зураг болон текстийн агуулгыг өөрчилж худал мэдээллийг түгээж байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу наймдугаар сарын 1-нээс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд вакцинд хамруулахдаа эцэг эхийн зөвшөөрөлд үндэслэн гарын үсэг зуруулж хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл вакцин тариулсан эсэхээс хамаарч сургуульд суралцуулах эсэх асуудлыг хөндөхгүй, сургуульд авахгүй гэдэг нь худал мэдээлэл болно.

ДЭМБ-аас хүүхдийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Хүүхдүүдэд заавал вакцин тарихгүй. Тархвар судлалын заалтаар тарих юм. Аливаа вирус олныг хамарч байгаа тохиолдолд өвчний тархалтыг хязгаарлах, энэ өвчнөөс болоод эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилгоор тархвар судлалын заалтаар хийнэ гэж хуульд заасан бөгөөд КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол Улсын хувьд сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм.

Төстэй мэдээлэл

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд […]

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

Дахин нийтлэв… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их […]

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх