Дутуу амьсгалах нь зүрхний шигдээс болох эрдслийг нэмэгдүүлдэг – ХУДАЛ

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг нэмэгдүүлдэг тухай өгүүлсэн BBC news гэх мэдээллийг худал болохыг баримтыг нягтлан хүргэдэг fullfact.org сайтад мэдээлжээ.

BBC news гэсэн хуурамч нийтлэлийн зураг сүүлийн үед цахим орчинд ихээр тарж байгаа бөгөөд тус агентлагийн нийтлэл мэт сэтгэгдлийг төрүүлж байгаа аж. “Өдөрт олон удаа амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэх гарчиг бүхий мэдээлэлд ийнхүү олон удаа амьсгалах нь цусны даралт ихсэх, зүрхний үрэвслийн нэг төрөл болох миокардит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг туршилтаар тогтоосон гэжээ.

Уг мэдээллийг нягтлахад ХУДАЛ байжээ.

BBC агентлагт ийм гарчигтай нийтлэл байхгүй бөгөөд гарчигт ашигласан фонт нь BBC-ийн фонтоос өөр байгаа аж.

Гэсэн ч 2020 оны гуравдугаар сард BBC олон удаа дутуу амьсгалах нь цусны даралт ихсэх эрдсэлийг нэмэгдүүлж болох тухай нийтлэлийг гаргаж байжээ.

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд түгээгдэж буй үнэн, худал мэдээллийн аль аль нь коронавирусийн эсрэг вакцины сөрөг нөлөө, зүрхний шигдээсийн шалтгаан болж буй эсэх талаар илүүтэй зонхилж байгаа юм.

Эндээс дүгнэхэд хэвлэлүүд КОВИД-19-ийн эсрэг вакцин бус, зүрхний шигдээс үүсгэж болох эсэх, үнэхээр үүсгэж буй эсэх талаар мэдээллийг ихээр нийтэлж байна гэжээ.

Вакцин, зүрхний шигдээс өвчинтэй холбоотой төөрөгдүүлсэн мэдээллүүд ч ихээр гарч байгаа бөгөөд Британийн Зүрхний сангаас вакцин хийлгэсний дараа зүрхний шигдээсээр нас барах эрсдэл нэмэгддэг гэсэн нотолгоо байхгүй гэж мэдэгджээ.

Эм, эрүүл мэндийн зохицуулах агентлаг Moderna болон Pfizer вакциныг хэрэглэснээр миокардит, перикардит (зүрхний үрэвслийн өөр хэлбэр) үүсэх эрсдэлтэй гэж мэдэгдээд “Гэхдээ энэ тохиолдол маш ховор байдаг. Хэрэв ийм тохиолдол бүртгэгдсэн ч түр зуурынх байх бөгөөд энгийн эмчилгээ болон амралтаар илаарших боломжтой” гэжээ. Түүнчлэн зүрхний цохилт түргэсэх нь вакцины гаж нөлөө байж болох ч вакцинууд болон зүрхний бусад өвчний хооронд дурдсанаас илүү холбоотой биш байна.

Эх сурвалж:
https://fullfact.org/
https://www.gov.uk/government/publications/coronavirus-covid-19-vaccine-adverse-reactions/coronavirus-vaccine-summary-of-yellow-card-reporting#yellow-card-reports
https://www.bhf.org.uk/informationsupport/heart-matters-magazine/news/coronavirus-and-your-health/coronavirus-vaccine-your-questions-answered/covid-19-vaccines-and-myocarditis-should-you-be-worried

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Зургадугаар сарын 18-нд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л. Цагаандалай коронавирустэй холбоотой байр суурь хэлснийг нягталлаа. Тэрбээр “Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн бол вакцин гэж бичээд байгаа, өглөө бүхэн вакцин хийлгэж […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш. Нобелын шагналт доктор Карл Маллис” гэсэн постыг Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Нобелын шагналт доктор Карл Маллис FactCheck: Нобелын шагналт Карл Маллис гэх эрдэмтний талаар илэрц Google-ээр олдсонгүй. Харин Кэри Б. Маллис хэмээн эрдэмтний талаар мэдээллүүд байна. Биохимич Кэри Б. Маллис нь 1993 […]

Товч агуулга Бадарч Бямбадулам 2024.11.21-ний 15:57 минутад “11 сарын 25-аас хийх Гардасил вакцины тухай судлаач, хуульч Б. Рэнцэнханд, С.Отгонцэцэг нартай ярилцав” гэсэн лайв видео хийж постолжээ. Уг видеог 15К үзсэн бөгөөд 110 хүн коммент бичиж, 255 хүн сэтгэгдэл үлдээжээ. Уг видеонд вакцин судлаач Бямбаагийн Рэнцэнханд хэмээн өөрийгөө танилцуулах Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн умайн хүзүүний […]

Товч агуулга VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн,

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх