Украины дээгүүр ниссэн ганц онгоц нь манай “МИАТ” – ХУДАЛ

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон газраар түгээгдэж, онгоцны байрлал болон өнгө ч өөрчлөгдөв. Хамгийн сүүлд ОМ302 нислэгийн дугаартай Монголын онгоц гэх зураг гарчээ. Энэхүү мэдээллийг шалгаж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Юун түрүүнд “Украины дээгүүр ниссэн онгоц” гэх хайлтаар дараах зургууд гарсан юм. Яг ижил зурагт өөр өөр байрлалд, өнгө мөн өөрчлөгджээ.

Сүүлийн мэдээлэл буюу ОМ302 нислэгийн дугаарыг МИАТ ТӨХК-иас тодруулахад “ОМ302 дугаар нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны код” гэдгийг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Сөүл-Улаанбаатар чиглэл нь Украинаар дайран өнгөрөхгүй бөгөөд хоёр өөр чиглэл юм.

Мөн миат төхк-иас 2022 оны 2-р сарын 25-ны өдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар “Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг” гэсэн мэдэгдлийг ч оруулжээ.

Нислэгийн мэдээллийг оруулдаг Aeronews сайтаас Украины агаарын замын талаарх мэдээллийг мөн оруулжээ. FAA буюу Холбооны нисэхийн захиргаанаас АНУ-ын агаарын тээврийн компаниудыг Украин, Беларусь болон Оросын агаарын орон зайд Орос, Украины хилээс 160 далайн милийн (1 далайн миль (nautical mile) = 1.852 x 103 м) зайд нислэг үйлдэхийг нэн даруй хориглосон мэдэгдэл гаргасан болохыг flightradar 24-өөс ишлэн оруулжээ.

2022.02.24-ний 16:00 цагийн байдлаар агаарын замын нөхцөл буюу өчигдөр 16:00 цагаас хойш Украины дээгүүр ямар ч онгоц нисээгүй

Энэхүү зураг нь нислэгийн мэдээллийн нэгдсэн систем болох flightradar 24-өөс авсан зураг бөгөөд яг одоогийн буюу 2022 оны 02-р сарын 25-ны өдрийн 23:00 цагийн байдлаар мөн л Украины агаарын замаар нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгч байхгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл Украины дээгүүр нэг ч онгоц нислэг үйлдэхгүй байхад ниссэн ганц онгоц нь МИАТ ХК-ийнх гэсэн мэдээлэл ХУДАЛ байна.

Эх сурвалж:

МИАТ ТӨХК
https://www.aeronewsglobal.com
https://www.flightradar24.com/

Төстэй мэдээлэл

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэг шилжсэн. 12 хоногийн хугацаатай хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, нийслэлийн 411 мянган өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авахаар болсон. Хэрэв иргэд шинжилгээнээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулах талаар ч яриад буй. […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 23-нд “Сингапурын Эрүүл Мэндийн КО бол зохиомол гэдэгт бүрэн дүгнэлт хийжээ” гэх агуулгыг нийтэлсэн байна. Түүний постыг 182 хүн цааш түгээж, 174 хүн лайк даржээ. Уг постод (постыг засваргүйгээр доор оруулав): “Сингапурын Эрүүл Мэндийн Яам ДЭМБ-ийн үгэнд оролгүй КОВИД туссаад нас барсан хүнд задлан шинжилгээ хийж үзжээ. Тэд […]

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх