Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй” гэсэн пост хийсэн – ТАШАА

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ.

Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг үнэн эсэхийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

FactCheck:

С.Баяр твиттерт “fotoshuma” гэх хаягаар түгээсэн зургийг хуваалцжээ. Зургийн тайлбарт “Япон улсаас Украин улсад суугаа Элчин сайт Киевээс явахгүй үлджээ. Тэрбээр өвөөгийнхөө самурай сэлэм болон хуяг дуулгыг Японоос авчруулан өмсөөд самурай өөрийн байгаа улсаа хамгаалах ёстой хэмээсэн” гэсэн байна.

Ингэхдээ фэйсбүүкт “Кirill Zavadskiy нэртэй хэрэглэгчийн Украин хэл дээр оруулсан постыг мөн түгээжээ. Уг постыг хайж үзвэл Кirill Zavadskiy нэртэй хэрэглэгч 2022 оны 2-р сарын 23-ны 4 цагт “Украинд суугаа Японы элчин сайд Киевт үлдэж, элэнц өвөөгийнх нь самурай сэлэм, уламжлалт хуяг дуулга зэргийг Токиогоос авчирсан байна. Тэднийг далдалсан тэрээр самурайчууд өөрийн байгаа улсаа хамгаалах ёстой гэж тунхаглав! Японд алдар суу! Украинд алдар суу!” гэсэн мэдээллийг уг зургийн хамт оруулсан байна.

Үүнийхээ дараа буюу 9:10 цагт постынхоо агуулгыг өөрчилж “Бид юуны төлөө тэмцэж байгаагаа мэдэж байгаа, гэхдээ Орос мэдэж байна уу? ” Японд суугаа Украины элчин сайд самурай шиг хувцасласан. Украинд алдар !!!” хэмээн өөрчилжээ.

Зургийг нягталж үзвэл Япон Улсаас Украинд суугаа элчин сайд бус Украин улсаас Япон улсад суугаа Элчин сайд Сергей Корсункигийн энэ мягмар гарагт авахуулсан зураг байв.

Тэрбээр япон самурайн өмсгөл зүүсгэлийг өмсөж, сэлмийг барин зураг авахуулсан бөгөөд “Бид юуны төлөө тулалдаж буйгаа мэднэ. Харин Орос? Хэмээн твиттер хуудаснаа зургаа оруулсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх жиргээ нь ташаа мэдээлэл байна.




ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэг, зураг нийтлэгдэж байгаа бөгөөд хуурамч мэдээллүүд ч их түгсээр байна. Иймд мэдээллийг үнэн гэж хүлээн авахаасаа өмнө нягталж шалгаж байхыг зөвлөж байна.

Төстэй мэдээлэл

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ. Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав. ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН. Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Уран олборлолт нь Монголд цөмийн хаягдлыг булшлах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хортой цацраг идэвхт хог хаягдал үүснэ. Монгол улс энэ төрлийн хортой хог хаягдлыг […]

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг 2023 оны 31-ний өдөр УИХ баталсан. Гэвч хуулиа мөрдөж баталсан мэт ч энэ нь өмнөх жилүүдийн адил нүд хуурсан ажил хэвээр байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг Засгийн газар, УИХ хэрэгжүүлж байгаа эсэхийг нягталлаа. Factcheck: […]

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх