Тахал хэзээ ч эргэж ирж дахин дахин давалгаалдаггүй – ХУДАЛ

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр КОВИД-19-ийн талаар нэгэн мэдээлэл оруулсан байна. Уг постод

Тахал хэзээ ч эргэж ирж дахин дахин давалгаалдаггүй.. улирлын томуу л тэгдэг гэнэ шүү… Яс юман дээрээ улирлын томуу H1N1 ч гэсэн жил бүр яаж дэгддэгийг сайн ажиглах юм бол  хэн хэрхэн яаж жил бүр томууг зориуд дэгдээдэгнь ил тод  харагддаг  😅… жирийн ханиад бол арай өөр жинхэнэ натурал юм даа…” гэх мэтээр бичсэн байна.

Тэрхүү постыг тухайн фэйсбүүк хэрэглэгч 2020.12.19-нд анх постолж байсан бөгөөд энэ удаа уг постоо дахин оруулсан нь энэ байв. Уг мэдээллийг нягталлаа.



Тахал хэзээ ч эргэж ирж дахин дахин давалгаалдаггүй.. улирлын томуу л тэгдэг гэнэ шүү… Яс юман дээрээ улирлын томуу H1N1 ч гэсэн жил бүр яаж  дэгддэгийг сайн ажиглах юм бол  хэн хэрхэн яаж жил бүр томууг зориуд дэгдээдэгнь ил тод  харагддаг.

Factcheck:

Цар тахал гэдэг нь тахал үүсгэж байгаа өвчний шинж, түүний эсрэг авах хариу арга хэмжээ өөрчлөгдөөгүй боловч өвчний хамрах газар зүйн хүрээ тэлснийг хэлж буй нэр томьёо юм байна.

Өөрөөр хэлбэл COVID-19 өвчин болон түүний эсрэг авах арга хэмжээний заавар огтхон ч өөрчлөгдөөгүй хэдий ч уг өвчин дэлхийн 222 улс, газар нутагт тархаж, 277 сая хүнийг өвчлүүлж, 5.39 сая хүнийг үхэлд хүргээд зогсохгүй цаашид ч олон хүнийг эрсдэлд оруулсан хэвээр байна.

Томуу нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд тахал хэлбэрээр тархах аюултай, уушгийг гэмтээж, ханиаднаас илүү амь насанд эрсдэл учруулах магадлал өндөр. Томуугийн вирус маш хувьсамхай, тахиа, шувуу, гахай, морь, нохой зэрэг амьтдад өвчин үүсгэх ба амьтнаас хүнд халдварладаг бөгөөд дэлхийд жил бүр 3-5 сая хүн хүндээр өвчилдөг гэсэн статистик байна.

Испани ханиад гэж нэрлэгддэг томуугийн халдвар 1918 онд дэгдсэнээс дэлхийн хүн амын 1/3 нь энэ халдварт өртөж, 50 орчим сая хүн нас барсан түүхтэй. Тус томуугийн нас баралтын түвшин 10-20 хувьтай байсан нь дэлхийн түүхэнд маш өндөрт тооцогддог. Харин коронавирусийн халдварын нас баралтын түвшин 2.3 орчим хувьтай байна.

1918 онд бүртгэгдэж байсан Испани томуугийн гурав дахь давалгаа 1919 онд дэгдэж өвөл, хаврын турш үргэлжилж байжээ.



АНУ-ын CDC ээс “ковидын улмаас нас барсан гэж тэмдэглэсэн үхлийн тохиолдлуудын зөвхөн 6% нь уг вирусын гаралтай байсан. Үлдсэн 94% д нь 2-3 өвчин хавсарсан байсан байна” гэж мэдэгджээ.

Factcheck:

Энэхүү АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлэл нь 2020 оны мэдээлэл бөгөөд дээр дурдсан шиг утга, агуулгатай мэдээлэл биш юм. Нас баралтын шалтгаан нь КОВИД-19 өвчин мөн бөгөөд тухайн нас барсан хүмүүсийн 94% нь 2-3 төрлийн хавсарсан өвчтэй байсан болохыг АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төв 2020 онд тайлбарлаж байжээ.



Дэлхийн тархи гэж хэлж болох Жон Хопкинсийн хүрээлэнгээс “Ков-19 нь  АНУ-ын нас баралтад харьцангуй ямар ч нөлөө үзүүлэхгүй байна” гэсэн мэдэгдэл гарчээ.

Жон Хопкинсийн хүрээлэнгийн эдийн засгийн хөтөлбөрийн захирлын орлогч ” Ков-19 ийн нас баралтын хувийг үхлийн нийт дүнтэй харьцуулахад АНУ-ын нийт нас баралтын хэмжээнд нөлөөлөхгүй буюу өөрчлөлт оруулахгүй байна. Ковид-19 ын улмаас болсон нас баралтын хэмжээ айж түгших хэмжээний биш байна.” гэсэн байна.

Factcheck:

Энэ тухай мэдээлэл гарах болсон шалтгаан нь АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой байсныг ABC-ийн нягталсан мэдээллээс харж болно.

Тэрбээр 2020 оны долдугаар сарын 6-нд “АНУ КОВИД-19 шалтгаант нас баралтын хувиараа дэлхийд хамгийн бага байна” хэмээн жиргэсэн нь маргаан дагуулж, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тайлбар хийж байжээ.

Жон Хопкинсын их сургуулийн тухайн үеийн Ковид19-ийн статистикаар АНУ тохиолдлын тоо ба нас баралтын түвшингээрээ дэлхийд эхний 10 байрт бичигдэж байв. Жон Хопкинсын их сургуулийн мэдээгээр 2020 оны долдугаар сарын байдлаар АНУ-д Ковид 19 шалтгаант нас баралт 100 мянган хүн амд 40 орчим, нийт 130,000 орчим нас баралт бүртгэгдсэн байна. Энэ үед Англи улсын нас баралтын тоо 40,500 орчим, Франц 29,800 орчим, Итали 34,800, Испаин 28,300, Герман 9000 орчим Ковид-19 шалтгаант нас баралт тус тус бүртгэгдэж байсан байна. 2020 оны 7 сараас АНУ-ын Ковид-19 шалтгаант нас баралт тасралтгүй нэмэгдсээр энэ оны 12 сарын байдлаар 812,070 болсон байна.

Тиймээс дээрх мэдээлэл нь бүхэлдээ иргэдийг төөрөгдүүлсэн, худал агуулга байна.

Цар тахлын энэ үед коронавирус болон вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://www.worldometers.info/coronavirus/

http://flu.mn/images/stories/Sudalgaa_shinjilgee/20201106/8.%20%D0%A2%D0%A2%D0%A2%D3%A8_MC.pdf

https://www.cdc.gov/flu/pandemic-resources/1918-commemoration/three-waves.htm?fbclid=IwAR0eBmy6SrOk5gvyWwN6X06Cm_XMAQJDBxp5_wPlw33QJbS9XjfBdac8Elw

https://www.cdc.gov/nchs/nvss/vsrr/covid_weekly/index.htm

https://www.factcheck.org/2020/09/cdc-did-not-admit-only-6-of-recorded-deaths-from-covid-19/

https://abcnews.go.com/Politics/us-coronavirus-mortality-rate-lowest-world-trump-claim/story?id=71647615

https://abcnews.go.com/Politics/us-coronavirus-mortality-rate-lowest-world-trump-claim/story?id=71647615

https://coronavirus.jhu.edu/data/new-cases

https://coronavirus.jhu.edu/data/cumulative-cases

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ. Уг постыг нягталлаа. Factcheck: Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 […]

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна […]

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх