ЭМЯ-наас танилцуулдаг КОВИД-19-ийн статистик мэдээлэл дотоодод болон гадаадад зөрүүтэй мэдээлэгдэж байна

КОВИД-19 халдварын статистик мэдээллийг зөрүүтэй хүргэж байгаа талаар Fact Check Mongolia сүлжээний санаачлагчдын нэг iKon.mn сайт нягталсныг хүргэж байна.

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ өдөр бүр мэдээлдэг. Гэвч долдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нийт батлагдсан тохиолдол эдгэсэн хүний тоог давж эхэлсэн бөгөөд энэ талаар бид мэдээлсэн. 

Өдөр бүр ЭМЯ-наас өгч байгаа тоон мэдээллийг iKon.mn-ий хөтөлснөөр 2021 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт халдварын батлагдсан тохиолдол 314,601, эдгэрсэн хүний тоо 396,322 байна. Энэ нь гаднын эх сурвалжуудын дамжуулан мэдээлж байгаа тоотой таарч байгаа юм. 

Гэтэл E-Mongolia.mn дээрх нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдөр 412,954 болжээ. Ийнхүү нэг эх сурвалжаас өгч байгаа тоон мэдээлэл 100,000 орчмоор яагаад нэмэгдсэн талаар ЭМЯ-наас тодруулахад “412,954 гэдэг тоо нь зөв” гэж хариулсан бөгөөд шалтгаан нь түргэвчилсэн тестээр хийсэн шинжилгээг мэдээлэхгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. 

Үндэсний статистикийн хорооны хөтөлдөг КОВИД-19-ийн дата мэдээлэлд нийт батлагдсан тохиолдлын тоо 405,365 гэж тэмдэглэгджээ.

Тиймээс ЭМЯ нийтэд мэдээлж байгаа тоон мэдээллээ цэгцэлж, учрыг нь тайлбарлах шаардлага үүсээд байна.

Тоон мэдээлэл ялгаатай байдлаар хүрч байгаагаас үүдэн Монгол Улсад цар тахал гарснаас хойш бүртгэгдсэн нийт тохиолдол 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар хэд байгаа нь гадаад болон дотоодын эх сурвалжуудаар зөрүүтэй мэдээлэгдэж байна. Үүнийг дараах зургуудаас харна уу.

Зураг 1. ЭМЯ-ны тоон мэдээлэл

Зураг 2. ЭМЯ-ны өдөр бүрийн мэдээллийг хөтлөн оруулж байгаа iKon.mn-ий мэдээлэл

Зураг 3. И-Монголиа дээр мэдээлж байгаа тоон мэдээлэл

Зураг 4. Үндэсний статистикийн хорооны дата

Зураг 5. Жон Хопкинсын их сургуулийн дата мэдээлэл

Зураг 6. Worldmeters-ийн дата мэдээлэл 

Төстэй мэдээлэл

Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна” гэх мэдээллийг оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийг https://xyznews24.com гэх сайт оруулсан бөгөөд тухайн мэдээлэлд “Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8

Товч агуулга Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 725 хүн шэйрэлж, 3К хариу үйлдэл, 1.4К коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх

Дахин нийтлэв… Товч агуулга УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайгаар уран олборлох нөхцөлийг бүрдүүлсэн газар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх