Дани, Герман, Швед, Афганистан, Япон вакциныг халсан – ХУДАЛ

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан эдгээр 5 улс: Дани, Герман, Швеид, Афганистан, Япон” гэсэн постыг 2021.09.01-нд нийтэлжээ.

Энэхүү постыг нэг хоногт 38 хүн шэйрлэж, 55 хүн лайк дарсан байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Дани

Дани улс 12-оос дээш насны иргэдээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа бөгөөд вакцин COVID-19-ийн халдвараас сайн хамгаалж байгаа тул идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн албан ёсны хуудастаа мэдээлсэн байна.

2021.09.02-ны байдлаар тус улс нийт хүн амынхаа 73.7%-ийг вакцины бүрэн тунд нь хамруулжээ.

Аравдугаар сарын 1-н гэхэд дархлаажуулалтыг 90%-д хүргэхээр зорьж байгаагаа мэдээлсэн байна.

Герман

ХБНГУ дархлаажуулалтад 100 сая (101,881,571) тун вакцин ашиглаж, хүн амынхаа 61%-ийг дархлаажуулсан талаар Дойче Велле мэдээлэв.

Өнгөрсөн Бямба гарагт тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Спан “Вакцины нэг ширхэг тун бүр хавар, өвлийг давахад бидэнд тус болно” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтыг зогсоосон ямар нэгэн мэдээлэл алга.

Швед

Швед улс хүн амынхаа 61.7%-ийг дархлаажуулжээ.

Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хавар гурав дахь тунг эхлүүлэхээ мэдээлээд байна.

Афганистан

Афганистан улсад вакцинжуулалт маш бага хувьтай байна. Хүн амынх нь ердөө 2.6% нь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Энэ нь вакцины хүрэлцээтэй холбоотой бөгөөд цаана нь 40 сая хүн амынх нь 70%-ийг дархлаажуулах шаардлагатай хэмээн ДЭМБ үзэж байна.

Гэвч тус улсад засаг захиргааны нөхцөл байдал өөрчлөгдсөн тул вакцинжуулалтыг хэрхэн үргэлжлүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагууд хүлээлтийн байдалтай байна.

Япон

Япон улс хүн амынхаа 52%-ийг хоёр тун вакцинд хамруулаад буй.

Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Модерна компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины савнаас гадны биет илэрсний дараа тус улсын эрх баригчид 1.63 сая тун вакциныг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан.

Харин дархлаажуулалтыг зогссон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Тиймээс дээрх агуулга нь ХУДАЛ байна.

Улбар шараар дээр тэмдэглэсэн хэсгүүдэд холбогдох эх сурвалжуудыг хавсаргав.

Эх сурвалжууд:

https://www.sst.dk/en/english/corona-eng/vaccination-against-covid-19

https://graphics.reuters.com/world-coronavirus-tracker-and-maps/countries-and-territories

https://www.euronews.com/2021/09/01/denmark-s-high-vaccination-rate-sees-covid-pass-ended-for-restaurants

https://www.dw.com/en/coronavirus-digest-germany-administers-100-million-vaccine-doses/a-58975308

https://www.deutschland.de/en/news/coronavirus-in-germany-informations

https://www.aa.com.tr/en/europe/sweden-to-begin-administering-3rd-covid-19-vaccine-dose-this-fall/2298624

https://www.news-medical.net/news/20210820/Experts-fear-rapid-spread-of-COVID-19-in-Afghanistan-given-Talibans-hostility-to-vaccinations.aspx

https://www.reuters.com/world/asia-pacific/japan-withdraws-16-mln-moderna-covid-19-vaccine-doses-over-contamination-nikkei-2021-08-25/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаа КОВИД-19-ийн эсрэг вакцины найрлагын талаар пост оруулсныг 33 хүн цааш хуваалцжээ. Цар тахлын энэ үед ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, түүнд нь нэг хүн итгэхэд л эрүүл мэндээрээ үнэлж баршгүй хохирол амсах эрсдэлтэй.  Иймээс түүний пост дахь мэдээллийг нягтлан хүргэхдээ коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг дахин дахин […]

Коронавирусийн халдварын тархалд манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод эрчимжиж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин болон амны хаалттай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тиймээс энэ удаа амны хаалттай холбоотой ташаа мэдээллүүдийг гаднын фактчекерүүд нягталсныг хүргэж байна. 2019 онд БНХАУ дэлхийн амны хаалтны талаас илүүг үйлдвэрлэсэн бол цар тахлын үед уг үйлдвэрлэл 85% […]

news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay […]

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Миний өрөөний үүдэнд тавьсан халуун хэмжигчийг би хувийнхаа мөнгөөр худалдан  авсан” хэмээн зарлаж, “Биггрийн лайт” ХХК-иас тамга тэмдэгтэй 5,000,000 төгрөгийн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Хотын даргын уг мэдээлэл үнэн эсэхийг нягталж “Биггрийн лайт” ХХК-тай 969920**  утсаар холбогдон тодруулахад “Манай компани “Эко” нэртэй цэвэр ус болон “ICE” нэрийн баллонтой цэвэр усыг үйлдвэрлэж, түгээх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх