Сингапурт COVID туссан 14,000 хүнийг Aspirin-аар нэг өдөрт эмчилжээ – ХУДАЛ

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 23-нд “Сингапурын Эрүүл Мэндийн КО бол зохиомол гэдэгт бүрэн дүгнэлт хийжээ” гэх агуулгыг нийтэлсэн байна. Түүний постыг 182 хүн цааш түгээж, 174 хүн лайк даржээ.

Уг постод (постыг засваргүйгээр доор оруулав):

“Сингапурын Эрүүл Мэндийн Яам ДЭМБ-ийн үгэнд оролгүй КОВИД туссаад нас барсан хүнд задлан шинжилгээ хийж үзжээ. Тэд вирус олоогүй, харин хэсэг хорт бактер цусны бөөгнөрөл үүсгэж улмаар амьсгалахад хэцүү болгож амийг нь тасалдах байхыг олж харжээ. Мөн COVID туссан өвчтөнд Aspirin өгч үзээд судлаад нэмэр болохыг нь тогтоожээ. Одоо Сингапурын Эрүүл Мэндийн КО бол зохиомол гэдэгт бүрэн дүгнэлт хийжээ.

Энэ судалгаа хийснээр эмнэлэгт ирсэн 14,000 хүнийг нэг өдрийн дотор эмчилээд гэрт нь буцаажээ.   

Эх сурвалж: Singapore Ministry of Health” гэсэн байна.

Энэхүү агуулгыг нягталлаа.

FACTCHECK:

Энэ тухай анх зургадугаар сарын 12-нд Zoki Stojanovski гэх фэйсбүүк хэрэглэгч олон нийтийн сүлжээнд түгээснийг баримтыг нягтлагчид шалгаж, ХУДАЛ болохыг баталгаажуулжээ.

Дээрх бүх мэдээлэл ХУДАЛ болохыг Сингапурын ЭМЯ албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Баримт 1. Сингапур улс КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн хүнд огт задлан шинжилгээ хийгээгүй бөгөөд коронавирусийн эмгэг жамын талаар ийм мэдэгдэл гаргаагүй.

Баримт 2. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан олон судалгааны үр дүнгээр Коронавируст өвчин-19  (COVID-19) нь Амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) вирусээр үүсгэгддэг болох нь баталгаажсан. Энэ өвчин нь бактериар үүсээгүй болохыг ДЭМБ ч албан ёсоор мэдэгдсэн.

Зарим тохиолдолд SARS-CoV-2 вирусээр халдварласан хүн нянгийн халдвар давхар авч , хүндэрч болзошгүй бөгөөд энэ нь томуу гэх мэт бусад вируст өвчний үед ч ажиглагддаг байна. Ийм тохиолдолд нянгийн халдварын эсрэг антибиотикийг эмчилгээнд хэрэглэдэг байна.

Баримт 3. Задлан шинжилгээ нь ДЭМБ-ын дүрмийг зөрчиж байна гэсэн агуулга нь мөн худал байна. ДЭМБ задлан шинжилгээ хийхийг хориглоогүй бөгөөд COVID-19 өвчний шалтгаант анхны задлан шинжилгээг Сингапур улсад хийсэн байх магадлалтай байна. Өнгөрсөн жил зөвхөн Македонид 10 гаруй задлан шинжилгээ хийжээ.

Баримт 4. COVID-19 өвчний эмчилгээнд шинж тэмдэг ба хүндрэлээс хамаарч ялгаатай эмийг хэрэглэх ба дан ганц аспиринаар энэхүү өвчнийг эмчлэх боломжгүй юм. Аспирин нь дааврын бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаардаг, өвдөлт ба үрэвслийн эсрэг ерөнхий үйлдэлтэй ба вирусийн эсрэг өвөрмөц нөлөөгүй гэдгийг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзул хэлж байна. Сингапур улс COVID-19 өвчний эмчилгээний удирдамжиндаа өөрчлөлт оруулаагүй болохыг тус улсын ЭМЯ нь мэдээлсэн байна.

Мөн вирусийн халдварыг ганцхан шөнийн дотор эдгээх шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй гэдгийг АУ-ны доктор Б.Цогтбаатар өмнө нь мэдээлж байсан.

Вирусийн халдварт өртсөн хүн хэд хоногт эдгэх нь тухайн өвчтний дархлааны байдал, эрүүл мэндийн байдал, хооллолт гэгчлэн олон хүчин зүйлээс хамаардаг болохыг тэрбээр тайлбарласан.

Тиймээс дээрх пост дахь агуулга бүхэлдээ ХУДАЛ, иргэдийг төөрөгдүүлсэн байна.

Цар тахлын энэ үед аливаа мэдээллийг нягталж, мэргэжлийн эх сурвалжаас авахыг FactCheck.mn сануулсаар байна билээ.

Эх сурвалжууд:

https://www.gov.sg/article/false-message-circulating-on-changes-to-treatment-protocols

https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/331538/WHO-COVID-19-lPC_DBMgmt-2020.1-eng.pdf

https://www.who.int/images/default-source/health-topics/coronavirus/myth-busters/mythbuster-bacteria-vs-virus.png

https://www.facebook.com/sghealthministry/posts/10159182946525631

https://www.facebook.com/zoki.stojanovski.509/posts/504157637397095

https://medlineplus.gov/druginfo/meds/a682878.html

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Lkhagvadorj Chimed хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.08.03-нд “ХӨСҮТ-н Захирал

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр найман телевизээр зэрэг цацагдсан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан.  Түүний хэлсэн хариултуудыг нягталлаа. “Цаашдаа хөл хорио тогтоохгүй байхыг хүн бүр л хүсэж байгаа. Бүтэн зун хөл хорионд байх уу, үгүй юу, цаашдаа энэ өвчний тархалт зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд ямар хэмжээнд […]

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.11.28-нд КОВИД-19-ийн Омикрон хувилбарын талаар нэгэн пост оруулжээ. Уг постод “ОМИКРОН 1 тунтай хүнд гайгүй 2 тунтай хүнд амархан …тунтай хүнд шууд халдаж байгааг ИхБританы эрдэмтэд нотлолоо Хүмүүс айдаст автаж эхэллээ СУПЕР ГЕНТЭЙ ЛАНДШАФТ ДАРХЛААТАЙ монголчууд торойгоод үлдэнэ” гэснийг 794 хүн шэйрлэж, 1.3К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх