ДЭМБ вакцины III тунг зогсоохыг уриалсан агуулгыг ГУЙВУУЛСАН байна

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн талаар пост оруулжээ.

Уг постод “МОНГОЛ ТҮМЭНДЭЭ ТҮГЭЭ…!!!

ДЭМБ гуравдугаар буюу өдөөлтийн тунг зогсоохыг улс орнуудад уриаллаа…!!!

ДЭМБ-ын үгийг дагадаг гэдгийг Монголын ЭМЯ-аас харждээ…!!!

3-р тунгын туршилтыг нэн даруй зогсоо…!!!” гээд ЭНЭ линкийг хавсаргасан байна.

Уг агуулгыг нягталлаа.

FACTCHECK:

CNBC-ийн уг линкээр орвол “ДЭМБ КОВИД-19-ийн вакцины дэмжих (booster) тунг хойшлуулахыг уриалав” гэсэн гарчигтай мэдээ байна.

Энэ талаар мэдэгдлийг Reuters, Associated Press News зэрэг мэдээллийн томоохон хэрэгслүүд дамжуулжээ. ДЭМБ-аас дэмжих буюу вакцины гурав дахь тунг ийнхүү хойшлуулахыг уриалсан шалтгаан нь вакцины тэгш хүртээмжтэй холбоотой ажээ.

Учир нь чинээлэг орнууд вакцины нөөцөө нэмэгдүүлж байхад маш олон улс орон хүн амынхаа багахан хувийг коронавирусийн эсрэг вакцины эхний тунд нь хамруулахын төлөө тэмцэж байна. Тиймээс ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг санал болгож байгаа орнууд бусад улс оронд вакцины нөөцөөсөө хуваалцвал зарим орны дархлаажуулалтанд хамрагдаагүй хүн ам вакцины нэг, хоёрдугаар тунгаа авах боломж бүрдэх юм” хэмээн хэлжээ.

АНУ, Израиль, Унгар гээд Европ, Дундад Азийн зарим орон хүн амаа дэмжих тунд нь аль хэдийн хамруулж эхэлсэн бол зарим нь эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Наймдугаар сарын байдлаар Унгар улс л гэхэд Европын холбооны 27 гишүүн орноос анх удаа дэмжих тунг эхлүүлсэн улс болов. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр 187,000 хүн гурав дахь тунгаа хийлгэжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрүүл мэндийн байгууллага нийт иргэдээ гурав дахь тунд хамруулахаар төлөвлөснөө мэдээлэв.

Харин НҮБ чинээлэг орнуудыг хөгжиж байгаа дэлхийн бусад улсын дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болохыг уриалсаар байна. Даваа гараг(2021.08.23)-т Тедросын мэдээлснээр дэлхий даяар 4.8 тэрбум тун вакцин тараагдсаны 75% буюу дийлэнх нь 10 оронд л очжээ. Гэтэл Африкт нийт вакцины 2% хүрэхгүй тун нь ноогдсон байна. “Вирус нь вакцины нөөц багатай орнуудад тархах нөхцөл илүү өндөр бөгөөд Коронавирусийн дельта хувилбар нь улам хоруу чанартай болсон ба үүнээс илүү хоруу чанартай хувилбарууд гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэдгийг Тедрос хэлжээ.

Өөрөөр хэлбэл, вакцины хүртээмжийг нэмэгдүүлж, олон хүнийг дархлаажуулалтанд хамруулах үүднээс ДЭМБ ийнхүү уриалсан байна.

Харин “ДЭМБ-ын үгийг дагадаг гэдгийг Монголын ЭМЯ-аас харждээ…!!! 3-р тунгын туршилтыг нэн даруй зогсоо…!!!” хэмээн дээрх постод бичсэн нь ДЭМБ-ын уриалгын агуулгыг мушгиж, иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

https://apnews.com/article/europe-business-health-coronavirus-pandemic-united-nations-5ca8e252dbbaa2a023c8acbf87b59e0a

https://www.cnbc.com/video/2021/08/24/who-calls-for-moratorium-on-covid-booster-shots.html?fbclid=IwAR3R0YH6oDmfuAwbA0m_yu71-vFwk0crpkRTX2JujmYPH9My_YVXxW6GU5Y

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ

“QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно” гэж 2021.01.14-ны өдөр, “QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө” гэж 2021.01.18-ны өдөр тус тус Нийслэлийн засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлжээ. Бид энэхүү мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягталлаа. Мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын […]

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

“Ээж нараа хадгалаад аваарай!!! Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй…” гэсэн гарчигтай, gerbul.life хэмээн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэл 1.9 к хүнд хүрчээ.   Тухайн мэдээлэлд “Улирал солигдож байгаа үед мөн хүүхдүүд олноор нэг дор цугларч байгаа энэ үед ямарч сайн дархлаатай хүүхэд нэг нэгнээсээ ханиадны вирус аваад байдаг. Яг […]

Монголчуудын нэгдэл нэртэй фэйсбүүк группт 2021 оны 7-р сарын 17-ны өдөр Гээки Гээки Магнайбаярын Гэрэлчулуун нэртэй хэрэглэгч “Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр иргэн таны хувьд зөв бол шэйр хийнэ үү?” гэсэн постыг нийтэлжээ. Уг мэдээлэлд 420 хүн хариу үйлдэл үзүүлж, 1000 хүн хуваалцаж, 136 хүн сэтгэгдэл бичсэн байна. Уг мэдээллийг гарчгаар нь хайж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх