Дельта вирус тархсан энэ үед нийгмийг хамгийн их төөрөгдүүлж буй ТАШАА мэдээллүүд

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм.

Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. Тус баримтыг нягтлагчид олон нийтийн сүлжээнд хамгийн их түгээгдэж байгаа, COVID-19-ийн эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягталжээ.

FactCheck:

Мянга мянган хүн вакцинаас болж үхэж байна – ТАШАА

Холбооны нийгмийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн бааз болон VAERS(Вакцины сөрөг мэдээллийн систем)-д мэдээлэгдсэн нас баралтуудын шалтгаан вакцинаас болсон гэж нотлогдоогүй байна.

Эмч сувилагчаас эхлээд эцэг эх, өвчтөнүүд бүгд вакцины хариу урвал гарвал уг системд мэдээлдэг. Өргөн хүрээг хамарсан энэхүү хандалт нь зохиомол бичлэгийг бий болгоход хүргэсэн бөгөөд тайланг хянаж үзсэн холбооны мэргэжилтнүүд вакцинаас үүдэлтэй нас баралт, ноцтой гаж нөлөө илрээгүй байна. 

Вакцинууд нь туршилтын шинж чанартай бөгөөд өргөн хүрээний туршилт хийгддэггүй – ТАШАА

ДЭМБ-аас вакцинуудад яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгохдоо олон арван мянган хүнд хийсэн хэд хэдэн үе шаттай клиник туршилтад тулгуурладаг.

Тэр бүх эмнэл зүйн туршилтаар вакцинууд аюулгүй бөгөөд COVID-19-ийн хүндрэлээс урьдчилан сэргийлдэг болох нь нотлогдсон.

Байгалийн дархлаа вакциныхаас үргэлж хавь илүү – ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Байгалийн дархлаа нь хэдийгээр вакцинаар бий болсон дархлааг бодоход илүү урт хугацаанд тогтдог ч энэ нь тухайн эмгэг төрөгчөөс шалтгаалдаг. Тухайлбал, татран өвчний вакцин тухай өвчнөөр өвдөж бий болсноос илүү өндөр дархлаа тогтоодог.

COVID-19 вакцин нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгаагаар тогтоосон.

Вакцин таны ДНХ-г өөрчилдөг – ТАШАА

Pfizer-BioNTech болон Moderna вакцинууд нь дархлааны хариу урвал үүсгэх S уургийг хэрхэн үйлдвэрлэхийг биед заадаг mRNA технологид суурилагдан бүтээгдсэн.

Синтетик mRNA код нь хүний ​​эсэд байдаг ДНХ-ээс ялгаатай тул ямар нэгэн байдлаар нэгдэж, хэн нэгний генийг өөрчлөх боломжгүй юм.

Түүнчлэн mRNA нь вакцин хийлгэсний дараа үүргээ гүйцэтгэмэгцээ задардаг буюу хүний биед үлддэггүй.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр […]

  Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан  гэх зураг цахим орчинд тараад байна. Гэвч энэ зураг нь өнөөдрийн зураг биш. Өөрөөр хэлбэл түүнийг нас барсан гэдгийг нотлох зураг биш юм. Уг зурагт “Шуурхай мэдээ Ким 1-р нарийн бичгийн дарга нас барлаа” хэмээн японоор бичсэн бөгөөд тухайн зургийн доод хэсэгт JNN news хэмээн эх […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.   Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх