Украины хэрэглэсэн вакцин манайтай адил, огт үр дүн өгөөгүй – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна.

Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ.

Уг жиргээг нягталлаа.

Factcheck:

Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ.

Долдугаар сарын 27-ны байдлаар тус улсад дельта вирусийн нийт 13 тохиолдол бүртгэгдээд байгааг ЭМ-ийн сайд нь мэдэгдсэнийг Украин дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Жарно Хабихт ярьсан байна.

Тус улс нь Европын орнуудаас цар тахалд хамгийн их өртсөн оронд тооцогдож буй. Учир нь Украинд вакцинжуулалт маш бага хувьтай байгаа талаар The Lancet сэтгүүлийн өгүүлэлд дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

2021.07.27-ны байдлаар тус улсад COVID-19-ийн 2,249,344 тохиолдол батлагдсанаас 52,876 хүн нас баржээ. Өдөрт 681 тохиолдол бүртгэгдсэн байна.

43,733,762 хүн амтай тус улсын 5.6% нь вакциндаа хамрагдаад байгаагаас нэг сая гаруй хүн л хоёр тунгаа авчээ.

Украинд коронавирусийн эсрэг вакцинжуулалт Европын бусад улсаас нэг сарын дараа эхэлсэн байна. Хэдийн ийнхүү эхэлсэн ч иргэд нь идэвх муутай байснаас 25,000 хүн нь нас баржээ. Энэ нь вакцины талаарх иргэдийн эргэлзээтэй холбоотой гэж үзсэн байна.

Судалгаагаар Украины иргэдийн 29% нь л вакцин аюулгүй гэж үзжээ.

Украин дахь UNICEF-ийн төлөөлөгч Лотта Силвандерийн хэлснээр Зөвлөлтийн үед дархлаажуулалтын төв байгууллага муу ажилласан, иргэд эрүүл мэндийн системд итгэдэггүй болон нийгэмд сөрөг ул мөр үлдээсэн зарим үйл явдалтай холбоотойгоор ийнхүү иргэд нь вакцинд итгэлгүй, идэвх сул байгаа гэжээ. Тодруулбал, 2008 онд нэгэн хүү улаанбурханы вакцин хийлгэсний дараа нас барсан байна. Хэдийгээр хүүгийн үхэл вакцинаас шалтгаалаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл вакцинтай холбон мэдээлснээс үүдэн таван жилийн хугацаанд хүүхдийн дархлаажуулалтад хамрагдалт 80%-аас 50% хүртэл буурч байжээ.

Үүнтэй холбоотойгоор тус улсын иргэдийн 50% нь COVID-19-ийн вакцинд хамрагдах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин ДЭМБ хүн амын 65-70% нь дархлаажих хэрэгтэй хэмээн үзэж буй.

Тус улсад

  1. Pfizer/BioNTech – BNT162b2
  2. Janssen (Johnson & Johnson) – Ad26.COV2.S
  3. Serum Institute of India Covishield (Oxford/AstraZeneca formulation)
  4. Sinovac – CoronaVac

гэсэн дөрвөн төрлийн вакциныг ашиглахыг зөвшөөрчээ.

Гэхдээ нийт вакцины нөөцийнх нь 80% АстраЗенека бол цөөн хэмжээний Файзер вакцин татан авсан ба Синофарм үйлдвэрийн вакцинаас Засгийн газар нь татгалзаж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар дельта вирус хамгийн их тархаад байгаа орнуудыг доорх зургаас харна уу.

Монгол Улсын хувьд зорилтот хүн амынхаа 60%-ийг вакцинд бүрэн хамруулсан талаар Засгийн газар өнөөдөр мэдээлсэн. Үүний 74%-д нь БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг ашигласан.

Хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн вакцинжуулалт ийнхүү үр дүнтэй, иргэд идэвхтэй байснаар нас баралтаас вакцин 92%-тай хамгаалж байгааг ХӨСҮТ болон ЭМЯ хамтран судалж тогтоосон тухай ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлсэн.

Хэрэв вакцинжуулалтыг ингэж явуулаагүй бол долдугаар сарын эхэн гэхэд нас баралт 15 мянга, цаашлаад 40 мянга давах байсан гэсэн тооцооллыг УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн танилцуулсан юм.

Тиймээс дээрх жиргээ нь иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Коронавирусийн цар тахлын энэ үед мэдээллийг заавал нягталж, баттай эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn сануулсаар байгаа. Хэрэв буруу мэдээллээс болж тухайн иргэн эрүүл мэндээрээ хохирвол хэн нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд ч анхааруулж байна.

Эх сурвалжууд:

ЭМЯ

ХӨСҮТ

https://www.reuters.com/business/healthcare-pharmaceuticals/ukraine-registers-first-cases-covid-19-delta-variant-2021-06-23/

https://www.kyivpost.com/ukraine-politics/who-ukraine-head-habicht-new-covid-19-wave-might-start-in-late-august.html

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(21)00156-0/fulltext

https://www.statista.com/statistics/1243632/covid-19-vaccination-by-age-ukraine/

https://graphics.reuters.com/world-coronavirus-tracker-and-maps/countries-and-territories/ukraine/

https://qz.com/india/2036052/delta-variant-is-causing-a-surge-in-covid-cases-globally/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд кино хийх зөвшөөрлийг Соёлын сайд олгож байхаар тусгасан гэх мэдээлэл гараад буйг нягталх хүсэлт уншигчаас ирсэн юм. Бид энэхүү мэдээллийг нягтлахад, аравдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөлд […]

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ. Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж […]

Хадбаатар Бат-Ялалт гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.18-ны өдөр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд төрдөггүй гэх юм. Ямар учиртай болохыг мэдэх хүн байна уу?” гэсэн пост оруулжээ. 68 хүн лайк дарсан уг постын доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь тус сумынхныг уранаас болж хордсон гэсэн сэтгэгдлүүдийг бичжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. Factcheck: Дорноговь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх