Хүүхдүүд коронагаас биш вакцинаас болж үхэх нь 50 дахин их – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

“Хүүхдүүд коронагаас биш, вакцинаас болж үхэх нь 50 дахин их байгаа. Файзерын судлаачдын ахлах Майкл Иедон” гэсэн постыг Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч зургадугаар сарын 30-нд нийтэлжээ.

Уг постыг 455 хүн шэйрлэж, 147 хүн лайк дарсан байна. 

Энэхүү мэдээллийг нягталлаа.(Улбар шар өнгөөр ялгасан хэсгүүдэд дарж, тухайн холбоос руу нэвтрэх боломжтой)

FactCheck:

Pfizer компанийн дэд ерөнхийлөгч асан Майк Иедон хүүхдүүд коронагаас биш, вакцинаас болж үхэх нь 50 дахин их байгаа тухай ярьсан гэсэн мэдээлэл 2021.06.16-нд Ирландын Theliberal.ie сайтад нийтлэгджээ.

Уг ярилцлагад Майк Иедон “Генийн мэдээлэлд суурилсан вакцины энэхүү загвар нь таны биеийг вирусийн эсрэг уураг үйлдвэрлэхэд хүргэдэг бөгөөд энэ нь цусны өтгөрөлт үүсгэдэг гэдгийг бид олон жилийн турш мэддэг байсан. Энэ бол асуудлын гол юм” гээд “Залууст вирусээс 50 дахин илүү үхэлд хүргэх магадлалтай вакцин хийх нь галзуу зүйл. 2021 оны эхний хагас жилд вакцин хийлгээд 5,000 хүн нас барсан. Гэтэл ердийн бусад вакцинаас шалтгаалсан нас баралт жилд 200 байдаг” хэмээн ярьжээ.

Майк Иедоны талаар FactCheck.mn мэдээлж байсан.

Pfizer компанийн дэд ерөнхийлөгч асан хэмээн нэрлэж буй 60 настай Майк Иедон сүүлийн 9 жил Pfizer компанид ажиллаагүй бөгөөд өмнө нь ажиллаж байхдаа Харшил, амьсгалын замын судалгааны ахлах эрдэм шинжилгээний ажилтан хийж байсныг Олон улсын албан ёсны баримтыг нягтлагч Politifact мэдээлсэн. 

Энэ хүн 2020 оны аравдугаар сараас хойш коронавирусийн вакцины эсрэг маш олон байр суурь илэрхийлснийг зөвхөн Монголд төдийгүй олон улсад вакцин эсэргүүцэгчид эш татсаар байгаа юм. 

Тиймээс нийгмийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө олон улсын баримтыг нягтлагч томоохон байгууллагууд мэдээллийг нь нягтлан олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэсээр байна.

Дээрх агуулгатай холбоотой мэдээллийг Reuters(2021.03.18) болон Английн Thejournal.ie(2021.05.30) нягталжээ.

КОВИД-19 вакцин нь хүмүүсийг алж, олон ноцтой сөрөг үр дагаварт хүргэж байна уу?

Энэ бол олон нийтийг төөрөгдүүлсэн гэж үзсэн байна. 

Маш чухал нэг ойлголт бол COVID-19 төдийгүй бусад бүх вакциныг хүн амд хэрэглэж, шинжилж, судалж, байнгын хяналт дор ашигладаг бөгөөд дэлхийн хамгийн аюулгүй эмнэлгийн бүтээгдэхүүний тоонд ордог болохыг онцолжээ. 

Вакцины аюулгүй байдлын талаар сүүлийн үеийн судалгаанууд үнэхээр аюулгүй гэж үзэж байна. 

Дэлхий даяар 1 тэрбум хүн COVID-19-ийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсанаас Ирландад 2.5 сая хүн дархлаажуулалтад хамрагджээ. Энэ олон хүн эсэн мэнд байгаа бөгөөд бүртгэгдсэн нас баралт вакцинаас шалтгаалаагүй буюу хамааралгүй байна. 

Эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар (HPRA) өмнө нь Ковид-19 вакцин хийлгэсэн хүмүүсийн нас баралт зайлшгүй гарах болно гэж тайлбарлаж байсан.

Ирландын Эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар (HPRA) өмнө нь COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст нас баралт зайлшгүй гарах талаар тайлбарлаж байжээ. Ялангуяа, настай болон суурь өвчтэй хүмүүст тохиолдоно гэдгийг сануулж байж. Гэхдээ энэ нь вакцин хийлгэсний улмаас нас барна гэсэн үг биш бөгөөд маш бага хувийг эзэлнэ гэжээ. Тухайлбал, тус улсад 2.5 сая вакцинд хамрагдсанаас 7,862 хүнд сэжигтэй гаж нөлөө нөлөө илэрчээ. Энэ нь мөн л вакцинтай шууд холбоотой биш аж. 

AstraZeneca болон Johnson & Johnson вакцин залуу хүмүүст цус өтгөрөлт үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс Дархлаажуулалтын үндэсний зөвлөлдөх хороо нь настай хүмүүстээ эдгээр вакциныг зөвлөж байна. Гэхдээ залуу хүнд цус өтгөрөлт үүсгэх нь маш ховор тохиолдох бөгөөд Ирландад нэг ч бүртгэгдээгүй байна.

12-15 насныхны тухайд Ирланд улсад 1,131 хүүхддийг вакцинд хамруулахад 95-100%-ийн үр дүнтэй байсан бөгөөд аюулгүй гэж дүгнэсэн байна. Вакцины дараа хүүхдүүдэд толгой өвдөх, тарилга хийсэн газарт хөндүүрлэх зэрэг нийтлэх шинж тэмдэг илэрсэн байна. Харин нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүйг тэмдэглэжээ.

ДЭМБ-аас 2021 оны зургадугаар сарын 22-нд шинэчилсэн зөвлөмжид COVID-19-ийн эсрэг вакцинууд 18 ба түүнээс дээш насны иргэдэд аюулгүй хэмээн бичсэн байна. Харин Pfizer вакциныг 12-оос дээш насныханд тохиромжтой болохыг ДЭМБ-ын Стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг дүгнэснийг дурджээ.

ДЭМБ маш олон судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, эрдэмтдийн үндэслэлээр хангалттай нотолгоотой гэж үзсэнээр аливаа зөвлөмжөө боловсруулж, хүргэдэг. Тухайлбал, коронавирусийн эсрэг вакциныг зөвлөхдөө дөрвөн шатны эмнэл зүйн туршилтаар гарсан үр дүнд суурилж байгаа юм. Иймээс хангалттай судалгаа хийгдэж, аюулгүй гэж үзсэний үндсэн дээр 12-оос дээш насны хүүхдүүдэд Pfizer вакциныг зөвлөсөн байна.

COVID-19-ийн цар тахлын улмаас дэлхийн 4 сая гаруй хүн нас бараад буй. Ийнхүү вирусийн халдвараар өвчлөхөөс сэргийлэх хамгийн шилдэг арга бол вакцин болохыг дэлхийн эрдэмтэд, судлаачид сануулсаар байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png

Төстэй мэдээлэл

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Монголчуудын нэгдэл нэртэй фэйсбүүк группт 2021 оны 7-р сарын 17-ны өдөр Гээки Гээки Магнайбаярын Гэрэлчулуун нэртэй хэрэглэгч “Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр иргэн таны хувьд зөв бол шэйр хийнэ үү?” гэсэн постыг нийтэлжээ. Уг мэдээлэлд 420 хүн хариу үйлдэл үзүүлж, 1000 хүн хуваалцаж, 136 хүн сэтгэгдэл бичсэн байна. Уг мэдээллийг гарчгаар нь хайж […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх