Унаач хүүхэд 3 м өндөрт хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртэх нь вакцин – ҮНДЭСЛЭЛГҮЙ

Зургадугаар сарын 18-нд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л. Цагаандалай коронавирустэй холбоотой байр суурь хэлснийг нягталлаа.

Тэрбээр “Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн бол вакцин гэж бичээд байгаа, өглөө бүхэн вакцин хийлгэж байна тэд. Тэр цэнгэг агаарт, 3 метр өндөрт морь унаад давхиж байгаа хүүхэд, та бидний энд КОВИД-ын вирус байхад тэр бүүр цэнгэг агаарт хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртээд явж байдаг юм” гэв.

Түүний энэ бичлэгийг @zorig316 гэх твиттер хэрэглэгч шэйрлэснийг л гэхэд 21.1К хүн үзжээ.

FactCheck:

Хүчиртөлөгчийн давхар исэл гэж химийн элемент байхгүй. Хүчилтөрөгч нь хоёрлосон атом буюу О2 гэж тэмдэглэдэг. Хүчилтөрөгчийн гуравласан атом буюу О3 нь озон юм.

Харин нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), азотын давхар исэл NO2 зэрэг элементүүд бий.

Агаар нь ойролцоогоор 78% азот, 21% хүчилтөрөгч болон 1% нүүрстөрөгчийн давхар исэл, неон, устөрөгч зэрэг зэрэг хийн нэгдлүүдээс бүрддэг.

Далайн түвшнээс дээш 2,400 метер болон түүнээс дээш орших газрыг өндөрлөг газар гэж тодорхойлдог. Өндөрлөг газар далайн түвшинд ойрхон газраас хамаагүй хүйтэн, хуурай байдаг. Энэ нь агаарын нягтаршил буюу агаар дахь молекулын тоо багасдагтай холбоотой. Мөн өндөрлөг газар хэт ягаан туяа ихтэй байдаг.

Төвдөд хийсэн судалгаагаар КОВИД-19-ийн тархалт, нас баралт болон хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо Хятадын бусад мужтай харьцуулахад бага байсан ба Төвд нь далайн түвшнээс дээш дунджаар 4,000 метрт оршдог. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метр өргөгдсөн. Нийслэл Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1,350 метрт оршдог.

Иймд Монгол Улсад, 3 метр өндөрт морь унаж байгаа хүүхэд коронавирусийн халдвар авахгүй гэсэн нотолгоо байхгүй буюу COVID-19-ийн халдварын тархалт өндөрлөг агаартай ямар нэгэн хамааралгүй байна.

Вакцин нь өвөрмөц аргаар дархлаа тогтоох шинжлэх ухааны томоохон бүтээл юм. Өнөөдөр Монгол Улс дөрвөн төрлийн вакцин ашиглаж, хүн амаа цар тахлын эсрэг вакцинжуулж байна.

Эх сурвалжууд:

Нягталсан А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.31-нд “Америкийн моргийн ажилтан вакцинтай хүн гэнэт нас барсан хүний бие судас дотроос 1-2 метрийн урт үл мэдэх резин шиг шимэгч олдож байгаа” гэсэн пост оруулаад гурван зураг хавсаргажээ. Уг постыг 157 хүн шэйрэлж, 199 хүн лайк дарсан байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: Юуны […]

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа өөрийн фэйсбүүк хуудастаа коронавирусийн талаарх нэгэн мэдээллийг нийтэлсэн нь олон хүнд хүрээд байна. Уг постод “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!! Breaking news: WHO […]

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсноо өнөөдөр зарлаж, улмаар УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд өнөөдөр 20:00 цагийн орчимд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор цахим орчинд Карма.О гэх хаягнаас “Манай Хүкийн мэдэгдэл Японд шуугиан тарьж байна. Японы парламентын гишүүн твитер хуудаснаа “Монголчууд үнэхээр хариуцлагатай мундаг хүмүүс […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх