Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн – ХУДАЛ

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн. 

Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” гэсэн агуулга байсан юм. 

“Pfizerт хорин  жил ажилласны дараа профессор Едон эмийн аварга  Pfizerийн чиг үүрэг, судалгаа, хөгжлийн зорилтыг сайн мэддэг болсон бөгөөд одоогийн “вакцинжуулалтын” дэглэмийн эцсийн зорилго нь зөвхөн дэлхийн бүх дайнуудыг бий болгох асар том хүн ам зүйн үйл явдал байж болохыг хэлжээ” гэжээ.

Энэхүү мэдээллийг зургаадугаар сарын 13-наас хойш 274 хүн шэйрлэж, 198 хүн лайк дарж, 37 хүн коммент бичсэн байна.

Цар тахлын энэ хүнд үед коронавирусийн эсрэг вакцины талаар маш олон мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгаа тул иргэд найдвартай, албан ёсны эх сурвалжаас мэдээллийг авч, аливаа мэдээллийг заавал нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Уг мэдээллийг нягталлаа.

FactCheck:

Майк Иедон 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр блог бичиж постолсон нь вакцин эсэргүүцэгчдийг улам гааруулжээ. Олон улсын албан ёсны баримтыг нягтлагч Politifact-ийн нягталснаар Майк Иедон нь сүүлийн 9 жилд Pfizer компанид ажиллаагүй бөгөөд өмнө нь тус компанид Харшил, амьсгалын замын судалгааны ахлах эрдэм шинжилгээний ажилтан хийж байсныг LinkedIn-ийнх нь мэдээллээс баталгаажуулсан байна.

Түүний постод дурдагдсан, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулах мэдээллүүдийг “Ройтерс” нягталсан.  

Асимпоматик халдвар

Майк Иедон илтгэлдээ хүмүүс вирусийн халдварыг ямар нэгэн шинж тэмдэггүйгээр дамжуулж болно гэдэг бол худлаа бөгөөд үүнийг би ховор тохиолддог, бараг л тохиолддоггүй зүйл гэж хэлмээр байна гэжээ. 

Харин АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс энэ оны гуравдугаар сард гаргасан тайланд COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн 50% нь шинж тэмдэг илрэхээс өмнө халдвартай нь тогтоогдсон бол 30%-д нь шинж тэмдэг илрээгүй байна.

2021 оны нэгдүгээр сард эрүүл мэндийн JAMA Network сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар нийт халдвартай хүмүүсийн 59% нь шинж тэмдэггүй байгааг дурджээ.

Ийнхүү шинж тэмдэггүй хүмүүс шинж тэмдэгтэй хүмүүстэй яг ижил хэмжээнд халдвар тарааж байгааг Meedan буюу эрүүл мэндийн сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулж, зөв мэдээлэл өгөхөд нь тусалдаг салбарын мэргэжилтнүүдийн баг мэдээлж байж.

Хувилбарууд 

COVID-19 вирусийн хувилбаруудын талаар хэлэхдээ вакцин хийлгэсэн хүмүүст ямар ч боломж байхгүй, тэр хүмүүс вакцин хийлгэсэн ч халдварт өртөмтгий байх болно гэжээ. 

Харин энэ нь буруу мэдээлэл болохыг мөн Meedan-ий шинжээч, мэргэжилтнүүд тайлбарласан байна.  Вакцинд хамрагдсан хүмүүс коронавирусийн бусад хувилбараас хамгаалагддаг гэсэн өөдрөг шалтгаанууд байгаа ба вакцин мутацын эсрэг үр дүн багатай байж болно.

Тодруулбал, COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авах боломжтой ч халдвар эмчлэгдэх хувь 95.2. Мөн Жонсон Жонсоны вакцин халдвараас сэргийлэх хувь 66.3 байгаа бол Pfizer-ийн үр дүн 95%-тай байгаа. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээр халдвараас сэргийлэх ч 100% хамгаална гэж хэлж болохгүй. Одоогийн байдлаар ямар ч вакцин өвчнөөс 100% урьдчилан сэргийлээгүй байна. 

Клиникийн туршилтаар Pfizer 95%-ийн үр дүнтэй урьдчилан сэргийлж байгаа бол Өмнөд Африкийн хувилбарын эсрэг 75 орчим хувийн үр дүнтэй байгаа.

COVID-19-өөр өвчлөөд эдгэсэн хүмүүст байгалийн жамаараа бий болсон эсрэг бие шинэ хувилбаруудыг блоклох боломжтой талаар Meedan-ий гишүүн судлаач хэлжээ.

Вакцинууд

Дараагийн нэг хэлсэн зүйл нь вакцины тунгуудын тухай юм.  Вакцины тунгууд аюулгүй бөгөөд COVID-19-ийн эсрэг хамгийн сайн хамгаалалт гэдэг нь батлагдсан бөгөөд цөөн тооны сөрөг урвалыг ч маш болгоомжтой судалж, ажилласан гэдгийг олон удаа мэдээлж байгаа юм.

Жирэмслэлт

Иедон мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэх шийдвэр гаргасан нь цар тахлын луйврын бас нэг нотолгоо гэжээ. Тэрбээр ямар нэгэн нотлох баримтгүйгээр, вакцин эмэгтэйчүүдэд үргүйдэл үүсгэдэг гэж хэлсэн бөгөөд өнгөрсөн жил Европын эмийн зөвлөлд мэдэгдсэн байна. Энэ нь тухайн үедээ олон нийтийн сүлжээгээр мөн л өргөн тархжээ.

COVID-19 вакцины бараг бүх эмнэлзүйн туршилтад жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулаагүй тул тэдэнд хэрхэн нөлөөлөх талаарх нотолгоо хязгаарлагдмал. Гэхдээ жирэмсэн гэдгээ мэдэлгүйгээр вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд болон сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдсан ээжүүдийг судалж байна. Ийм ээжүүдийг хянах зорилгоор V-safe хэмээх бүртгэлийн систем нэвтрүүлсэн.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлэг бөгөөд коронавирусийн хүндрэлээс нас барах магадлал 13.6 дахин өндөр гэсэн судалгаа гарсан. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийг ДЭМБ сайн дурын үндсэн дээр Pfizer болон Moderna  вакцин хийлгэхийг зөвлөж байгаа юм.  Сүүлийн үеийн зарим судалгаагаар жирэмсэн байхдаа COVID-19 мРНХ вакцин хийлгэсэн ээжүүдийн урагт нь эсрэг бие дамжуулж, улмаар төрсний дараа хамгаалахад нь дэм болох боломжтой талаар үр дүнгүүд гарсан байна.

АНУ-аас 2021 оны дөрөвдүгээр сард танилцуулсан датагаар 90,000 жирэмсэн эмэгтэй аюулгүй дархлаажуулагджээ.

Тиймээс COVID-19-ийн халдвар авсан шинж тэмдэггүй хүмүүс халдварыг цааш тараах боломжтой бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүс 100% биш ч маш сайн хамгаалагдаж байна. Мөн COVID-19-ийн эсрэг вакцинууд насанд хүрэгчид болон жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй байна хэмээн дүгнэж байна. 

Эх сурвалжууд:

https://www.politifact.com/factchecks/2020/dec/02/blog-posting/former-pfizer-employee-wrong-coronavirus-pandemic-/

https://www.reuters.com/article/factcheck-health-coronavirus-idUSL2N2N72CS

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/hcp/planning-scenarios.html

https://jamanetwork.com/journals/jamanetworkopen/fullarticle/2774707

https://health-desk.org/articles/what-do-we-know-so-far-about-the-ability-of-asymptomatic-people-to-transmit-the-virus

https://www.reuters.com/world/uk/indian-variants-transmissibility-edge-might-be-smaller-than-feared-uk-expert-2021-05-19/

https://health-desk.org/articles/if-you-ve-had-the-vaccine-or-survived-infection-can-covid-19-variants-harm-you

https://www.nature.com/articles/d41586-021-01222-5

https://health-desk.org/articles/if-you-ve-had-the-vaccine-or-survived-infection-can-covid-19-variants-harm-you

https://www.reuters.com/article/uk-factcheck-vaccine-idUSKBN2AO1NY

https://www.reuters.com/article/factcheck-vaccine-clot-idUSL1N2MF1OE

https://www.reuters.com/investigates/special-report/health-coronavirus-vaccines-skeptic/

https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2777024

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/vsafepregnancyregistry.html

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/recommendations/pregnancy.html https://www.gov.uk/government/news/jcvi-issues-new-advice-on-covid-19-vaccination-for-pregnant-women

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн гуравдугаар тунд хамрагдах хугацаа болон 2, 3 дугаар тун хоорондын зайны талаар янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд байгаа тул бид энэ талаар нягтлан хүргэж байна. Factcheck: ДЭМБ-ын Шинжлэх ухааны цуврал мэдээллийн есдүгээр сарын 11-ний дугаарт дархлаа сэргээх буюу 3 дахь тунгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ярилцлагад дараах 3 шалтгааны улмаас […]

Smart business гэсэн сошиал хаягаар спонсорлож түгээсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зурагтай, оросоор “Хэрэв эхний сард 3 сая төгрөг олж чадахгүй бол би танд 25 сая төгрөг өгнө. Б.Лхагвасүрэн” хэмээн бичсэн постер цахим орчин таржээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Smart business гэх пэйжээр спонсорлож буюу төлбөр төлж явуулсан уг постерын доор […]

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг […]

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй “Урьдчилан сэргийлэх нэрээр Өвчин тарихаа ЗОГСОО л доо !!! ГАРДАСИЛ-ыг нөхөн тарихыг чинь эсэргүүцэж бна !!! ШЭЙР …” гэсэн гарчигтай лайв видеог 2024.12.05-нд нийтэлжээ. Уг лайвын үеэр ярьсан мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Аутизмтай хүүхдүүд Монголд маш их болж байгаа. Уг нь ховор байсан. Үүний […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх