Турк Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ-ХУДАЛ

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ.

Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck: ХУДАЛ

Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Тус улсад хийгдсэн эмнэлзүйн гуравдугаар туршилтаар Синовак үйлдвэрийн вакцин 83%-ийн үр дүнтэй гэж дүгнэжээ.

Тус вакцины ачаар халдвар авч буй 65 болон түүнээс дээш насныхны тоо 17.7% – 8.2% болтлоо буурсан хэмээн Туркийн Эүүл мэндийн сайд өнгөрсөн сард мэдэгдэж байсан.

Харин дөрөвдүгээр сараас эхлэн нэмж Pfizer-BioNTech компанийн вакцин оруулж ирсэн бөгөөд энэ сард ОХУ-ын Спутник V вакцинаас 50 сая тунг худалдан авахаар тохиролцжээ.

Одоогийн байдлаар Турк улсад 9.6 сая хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн ба нийт эдгэсэн хүний тоо 4.5 саяд хүрчээ.

Шинжээчдийн үзэж буйгаар эдгэрсэн тохиолдол ба вакцины үр дүнд нийт иргэдийн 25% нь дархлаатай болсон байна.

ДЭМБ цар тахлыг хумихын тулд улс орнуудын нийт хүн амын 60-70% нь халдвар авч эдгэх, эсвэл вакцинд хамрагдах замаар дархлаатай болох шаардлагатай хэмээн мэдээлсэн. Энэ дагуу Турк улс “сүргийн дархлаа”-наас илүү “масс дархлаа” үүсгэх бодлого баримталж байна.

Коронавирусээс үүдэлтэй нас баралтыг бууруулахын тулд эхний ээлжид 40-өөс дээш насны бүх иргэнээ вакцинд хамруулах нь зүйтэй. Учир нь 40-өөс дээш насны хүмүүс архаг хууч өвчтэй байх нь түгээмэл хэмээн Эрүүл мэндийн яам нь мэдээлжээ. Тус улс нь вакцинд хамрагдах шаардлагатай 18-аас дээш насны 60 орчим сая хүнтэй.

Эх сурвалж:

·https://www.dailysabah.com/turkey/turkey-close-to-mass-immunity-goal-against-coronavirus/news     
·https://news.cgtn.com/news/2021-04-16/Turkish-study-shows-China-s-Sinovac-vaccine-significantly-effective–Zvkj1nMGZ2/index.html        
·https://www.chinadaily.com.cn/a/202104/16/WS60792a60a31024ad0bab60d8.html        
·https://www.reuters.com/world/middle-east/erdogan-says-turkey-has-enough-covid-19-vaccine-now-2021-04-30/   

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

     

Нягталсан: А.Одонтуяа

Төстэй мэдээлэл

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх