ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш – ХУДАЛ

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш. Нобелын шагналт доктор Карл Маллис” гэсэн постыг Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас нийтэлжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Нобелын шагналт доктор Карл Маллис

FactCheck:

Нобелын шагналт Карл Маллис гэх эрдэмтний талаар илэрц Google-ээр олдсонгүй.

Харин Кэри Б. Маллис хэмээн эрдэмтний талаар мэдээллүүд байна. Биохимич Кэри Б. Маллис нь 1993 онд ДНХ-г маш хялбар болон хямд аргаар шинжлэх аргыг нээснээрээ Химийн салбарын Нобелын шагналыг хүртэж байжээ. Түүнчлэн тэрбээр Полимеразын гинжин урвал буюу PCR-ийг нээсэн гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан ч 2019 онд 74 насандаа хорвоог орхисон байна. 

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш”

FactCheck:

Дэлхий дахинд КОВИД-19-ийн халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн ч уг вирусийг Полемиразын гинжин урвалын тусламжтайгаар оношилж буй. Ийнхүү цар тахалтай зэрэгцэн Монголд төдийгүй олон улсад иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл түгсээр байна.

Тухайлбал Кэри Б. Маллис ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш гэж хэлсэн хэмээн мэдээлэл ч мөн цахим орчинд ихээхэн түгжээ. Тиймээс Factcheck.mn-ий нэгэн адил баримтыг нягтлагч олон улсын талбар уг мэдээллийг хэдийн нягтлан, худал болохыг нь баталгаажуулжээ.

Олон мэдээллийн хэрэгсэл нягталснаас fullfact.org-ийн нягталсан мэдээллийг хүргэе. Биохимич асан Кэри Б. Маллисийн яг ингэж хэлсэн баримт нотолгоо олдоогүй байна.

PCR нь шинжлэх ухааны хэд хэдэн процесст ашиглагддаг. Энгийнээр тайлбарлавал, амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Тэгвэл PCR буюу Полимеразын гинжин урвал нь тухайн шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг, молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний арга юм.

Гэхдээ энэхүү шинжилгээ нь тухайн хүний эсвэл вирусийн генетикийн материалыг авахад зориулагдаагүй болно. Энэ тухай Кэри Б. Маллис PCR-ийг ямар нэгэн өвчний шинжилгээнд ашиглах боломжгүй гэж хэлж байгаагүй аж. Харин энэ мэт төөрөгдөл үүссэн шалтгаан нь түүний 1996 онд ХДХВ/ДОХ-ын талаар бичсэн нийтлэлээс нь хүмүүс иш татсантай холбоотой юм байна.

Тэрбээр “Кэри Б. Маллис ч, PCR-ын шинжилгээ ч үр дүн өгөхгүй, эсвэл зөвхөн шинжилгээнд хамрагдаж буй хүний ДНХ эсвэл РНХ-ийг тодорхойлдоггүй” гэж хэлжээ. Энэ нь дээр дурдсанчлан зөвхөн ХДХВ/ДОХ-ын хүрээнд хэлсэн утга аж. Энэ нь PCR-ын шинжилгээ нь огт үр дүнд хүрээгүй гэсэн утга биш, харин PCR-ын шинжилгээг ашиглан дээжээс вирусийн тодорхой түвшнийг илрүүлэх хязгаарлалттай байсан гэсэн үг юм байна.

Тиймээс олон нийтийн сүлжээгээр явж байгаа “PCR-ийг нээсэн эрдэмтэн Кэри Б. Маллис уг шинжилгээ үр дүнгүйг өөрөө хэлжээ” гэсэн агуулга бүхий пост, видео зэрэг нь бүгд ТАШАА болохыг уг баримтыг нягтлагчид онцолжээ.

Энэ талаар илүү дэлгэрэнгүй нягталсэн мэдээллийг ЭНЭхүү сайтаас уншиж танилцах боломжтой.

Төстэй мэдээлэл

Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.  Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн […]

Дахин нийтлэв… Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон […]

Товч агуулга “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг. ДЭМБ-ын статистикаар […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх