COVID-19-ийн вакцин хийлгэсний дараа шинжилгээ өгвөл ЭЕРЭГ гарах уу? – ҮГҮЙ

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна.

COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар авах уу? – ҮГҮЙ

Коронавирусийн амьд вирусээр таныг тариагүй учраас вакцин хийлгээд халдвар авахгүй. COVID-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакцин ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд хүний биеийн дархлааны системд уг вирусийн эсрэг хэрхэн тэмцэхийг заах нэг л ижил үүрэгтэй.

Энэхүү үйл явц нь халуурах зэргээр шинж тэмдэг үзүүлэх боломжтой бөгөөд нь тэр нь дархлаа тогтож буйн илрэл буюу хэвийн үзэгдэл.

COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоход вакцин хийлгэснээс хойш цөөн хэдэн долоо хоног шаардлагатай. Харин ийнхүү дархлаа бүрэн тогтоогүй үед халдвар авах боломжтой.

COVID-19-ийн вакцин хийлгэсний дараа шинжилгээ өгвөл ЭЕРЭГ гарах уу? – ҮГҮЙ

ДЭМБ-ын зөвшөөрсөн болон клиник туршилтад явж байгаа аль ч вакцин хийлгэхэд ЭЕРЭГ гарна гэсэн үг биш буюу тэгж чадахгүй. Харин дархлаа тогтож байгаатай холбоотойгоор эсрэг биеийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарах боломжтой. Вакцин нь эсрэг биеийн шинжилгээнд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа үргэлжилж байна.

COVID-19-өөр өвчлөөд эдгэсэн ч гэсэн вакцин хийлгэх хэрэгтэй юу? – ТИЙМ

Хэдийгээр та COVID-19-ийн халдвар өмнө нь аваад эмчлүүлсэн ч тус вирусийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Учир нь эдгэрсэн хүмүүс дахин хэр удаан хугацаанд халдвар авахгүй байх боломжтойг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байна. Хэдийгээр халдвар аваад эдгэсэн ч дахин вирусээр халдварлах боломжтой байгаа учраас тэр. Хэрэв та нөхөн сэргээх плазм эмчилгээ хийлгэсэн болон моноклональ эсрэг биет танд үүссэн бол 90 хоног хүлээгээд вакцин хийлгэж болно. Энэ тухай эмчтэйгээ зөвлөх боломжтой. Эрдэмтэд энэ чиглэлээр судалсаар байгаа бөгөөд шинэ мэдээллийг тухай бүрд нь хүргэсээр байна. ЭНД-ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

COVID-19-ийн эсрэг вакцин уг вирэсээр өвчлөхөөс хамгаалах уу? – ТИЙМ

COVID-19-ийн эсрэг вакцин нь таны биеийн дархлааны системд уг вирусийг хэрхэн олж, тэмцэх талаар зааж байгаа юм. Халдвараар өвчлөгчдийн дийлэнх нь хөнгөн байгаа хэдий ч зарим хүн хүндэрч, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул вакцинд хамрагдах нь өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

COVID-19 вакцин миний ДНХ-ийг өөрчлөх үү? – ҮГҮЙ

COVID-19 вирусийн эсрэг вакцин ямар ч байдлаар таны ДНХ-ийг өөрчлөх болон нөлөөлөх боломжгүй. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа вакцин нь хоср төрөл байна. Энэ нь mRNA болон вирусийн вектор агуулсан вакцин юм.

Pfizer-BioNTech болон Moderna вакцинууд нь mRNA аргаар гаргаж авсан буюу дархлааны хариу урвалыг өдөөх уургийг хэрхэн яаж хийхийг эсэд заадаг гэж болно. Энэ төрлийн вакцин нь бидний ДНХ агуулагдаж буй эсийн цөмд огт нэвтэрдэггүй буюу нэвтрэх ямар ч боломжгүй. Тиймээс ДНХ-д ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй.

Johnson & Johnson’s Janssen COVID-19-ийн эсрэг вакцин нь вирусийн вектор агуулсан вакцин юм. Энэ нь сулруулсан буюу хоргүй вирусийн хувилбарыг ашиглан эсүүдэд мөн хамгаалах аргыг заадаг гэсэн үг. Ингэхдээ генетикийн материалыг ашигладаг ба энэ нь хүний ДНХ-д нэгтгэгддэггүй. Эдгээр вакцинуудын үр дүнд бидний дархлааны систем COVID-19 вирус биед орж ирэхэд цаашид хэрхэн өөрийгөө хамгаалах аргыг сурч авдаг.

Хэрэв би жирэмслэхээр төлөвлөж байгаа бол COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх нь аюулгүй юу? – ТИЙМ

Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол коронавирусийн эсрэг вакциныг хийлгэх боломжтой.

Уг вирусийн эсрэг вакцин нь жирэмслэлт болон ихэст ямар нэгэн нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Мөн жирэмслэлтийн явцад гаж нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо ч байхгүй юм.

Коронавирусийн гаж нөлөөг эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд цаашид ч олон жил судалгаа үргэлжилнэ.

Төстэй мэдээлэл

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх