С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудлаар дахин санал оруулах хэрэгтэй – ХУДАЛ

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ.

Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна гэж заасан. Сүүлийн жилүүдэд  дээрх зүйл заалтыг өөрчлөх тухай асуудал байсхийгээд яригдах болсон. Тодруулбал эрэгтэй хүн албан ёсны хоёр эхнэртэй байхаар хуульчлах ёстой хэмээх яриа цахим ертөнцөд  яригдаж байна. Тэр ч бүү хэл эрчүүд энэ талаар санал оруулах болсон гэнэ. Энэ тухайд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо хэмээн жиргэсэн байна. Ямартай ч хоёр эхнэртэй болохыг хуульчлах хүсэлтэй эрчүүд ийн С.Одонтуяа гишүүнд хандаж саналаа өгч байгаа гэнэ шүү” гэжээ.

Бид энэхүү мэдээллийг нягталлаа.

“Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна гэж заасан”

Factcheck:

Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2 гэсэн заалт байхгүй бөгөөд 4.2 дахь заалтад “Иргэнийг гэрлэхэд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна гэж заасан гэдэг нь худал болохыг хуулийн нэгдсэн портал legalinfo.mn-ээс харж болно.

“Сүүлийн жилүүдэд  дээрх зүйл заалтыг өөрчлөх тухай асуудал байсхийгээд яригдах болсон. Тодруулбал эрэгтэй хүн албан ёсны хоёр эхнэртэй байхаар хуульчлах ёстой хэмээх яриа цахим ертөнцөд  яригдаж байна”

Factcheck:

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан хэдий ч тухай төсөлд эрэгтэй хүн албан ёсны хоёр эхнэртэй байх талаар тусгаагүй. Хуулийн төслийг ЭНД-ээс үзэх боломжтой.

“Энэ тухайд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо хэмээн жиргэсэн байна. Ямартай ч хоёр эхнэртэй болохыг хуульчлах хүсэлтэй эрчүүд ийн С.Одонтуяа гишүүнд хандаж саналаа өгч байгаа гэнэ шүү”

Factcheck:

Уг мэдээ 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн жиргээний тухайд 2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед оруулсан бөгөөд тухайн үедээ нэлээд маргаан дэгдээж байсан юм. Тодруулбал, уг мэдээлэл нь цаг хугацааны хувьд өнгөрсөн бөгөөд үүнийг одоо мэтээр уншигчдыг төөрөгдүүлсэн байна.

Төстэй мэдээлэл

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

Монголчуудын нэгдэл нэртэй фэйсбүүк группт 2021 оны 7-р сарын 17-ны өдөр Гээки Гээки Магнайбаярын Гэрэлчулуун нэртэй хэрэглэгч “Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр иргэн таны хувьд зөв бол шэйр хийнэ үү?” гэсэн постыг нийтэлжээ. Уг мэдээлэлд 420 хүн хариу үйлдэл үзүүлж, 1000 хүн хуваалцаж, 136 хүн сэтгэгдэл бичсэн байна. Уг мэдээллийг гарчгаар нь хайж […]

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсноо өнөөдөр зарлаж, улмаар УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд өнөөдөр 20:00 цагийн орчимд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор цахим орчинд Карма.О гэх хаягнаас “Манай Хүкийн мэдэгдэл Японд шуугиан тарьж байна. Японы парламентын гишүүн твитер хуудаснаа “Монголчууд үнэхээр хариуцлагатай мундаг хүмүүс […]

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.   Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим […]

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр твиттерт МАХН-ын гэж андуурагдахаар хаягнаас “Манай намын хаягийг дагаснаар та байр авах эрхийн гэрчилгээгээ гардаж авлаал гэсэн үг” гэсэн жиргээ тарав. Уг жиргээг иргэдийн ихэнх нь хуурамч хэмээн ялгаж таниж буй хэдий ч дотор нь итгэн үнэмшиж буй иргэд ч байгаа нь сэтгэгдлүүдээс харагдав. Тухайлбал тэд, дахиж танай намд итгэхгүй, […]

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна. Тэдгээр зөвлөгөөг нягталлаа. Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх