Монгол Улс энэ 7 хоногт Энэтхэгээс 1.5 сая тун вакцин хүлээн авна – ХУДАЛ

Цахим орчинд “Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1.5 сая тун вакцин хүлээн авна” гэх мэдээлэл гарчээ.

Шинэ коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой мэдээлэл чухал байгаа энэ цаг үед энэхүү мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа.

Өнөөдөр Times of India-д гарсан мэдээллээр “India will also send 2 lakh doses to Nicaragua, 1 lakh to Barbados, 70,000 to Dominica and 1.5 lakh to Mongolia though dates are yet to be finalised” гэжээ.

Энэхүү мэдээлэлд дурдсан “lakh” нь Энэтхэгийн хэмжүүрийн нэг бөгөөд нэг lakh нь 100 мянга гэсэн утгатай бөгөөд 1.5 lakh нь 150 мянга болж байгаа юм.

Тодруулбал, тус улс манай улсад 150 мянган тун вакцин илгээхээр болоод байгаа бөгөөд БНЭУ-аас эхний ээлжинд манай улсад 1.5 сая бус 150 мянган тун вакцин өгөхөөр болоод байгаа аж. Мөн вакцин илгээх хугацааг эцсийн байдлаар тогтоогоогүй бөгөөд энэ долоо хоногт вакцин илгээхээр төлөвлөсөн улсаар Афганистаныг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, “Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1.5 сая тун вакцин хүлээн авна” мэдээлэл худал болох нь үүгээр батлагдаж байна.

Нэмж мэдээлэхэд, БНЭУ Covaxin вакцины 8.1 сая тунг Оман, Монгол, Мьянмар, Бахрейн, Маврикий, Филиппин, Мальдив улсууд руу хандивлахаа мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлж байв.

Төстэй мэдээлэл

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ. Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав. ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН. Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн […]

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв видеог 2024.11.23-нд хийсэн. Уг видеог хийх үеэр “Вакцин дахь бодисууд хорт хавдар үүсгэдэг” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Тодруулбал, уг мэдээллийг хийх үеэрээ Бадарч Бямбадулам нь Вакцинд: Формальдегид системчилсэн хор, хорт хавдар үүсгэдэг Битопроликтан химийн хорт бодис, хорт […]

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх