Монгол улсыг Өвөр Монголтой андууран хуурамч мэдээлэл түгээжээ

“Монгол маань жагсаалт руу ороод ирлээ!“ гэсэн доорх мэдээлэл цахим орчинд түглээ.

Бид энэхүү мэдээлэлд факт-чек хийсний дүнд уг мэдээлэл нь хуурамч болохыг тогтоолоо. Учир нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд Коронавирусын бүртгэгдсэн тоог Монгол улсад бүртгэгдсэн мэтээр мэдээлжээ.

Уг мэдээллийг бид ДЭМБ, Хятадын Халдварт Өвчний Хяналтын төв (Center of Decease Control) зэрэг байгууллагуудын гаргасан мэдээллийг нэгтгэн олон нийтэд цаг тухайд нь шуурхай хүргэх зорилготой Жон Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, Инженерийн төвөөс мэдээлж буй цахим хуудас болон бусад холбогдох эх сурвалжаар баталгаажууллаа.

Дээрх зураг дээр тодорхой байгаачлан БНХАУ-ын ӨМӨЗО-нд нийт 46 тохиолдол батлагдсанаас 4 тохиолдол эмчлэгдсэн хэмээн мэдээлжээ.

Харин Монгол улсын тухайд Коронавирусын халдвар одоогоор бүртгэгдээгүй хэмээн мэдээлснийг та доорх зурагнаас харж болно.

Мөн бид ЭМЯ-наас тодруулахад 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагийн байдлаар Монгол улсад Коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна гэлээ.

Нэмэлт: 2020.02.06. 19:00 цаг

Бид дээрх алдаатай мэдээлэл түгээсэн сайтад хандан ташаа мэдээлэл түгээсэн тухай мэдэгдэн, залруулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд алдаа гаргасандаа уучлалт хүсэн мэдээллээ засварлан шинэчлэн оруулав.

Төстэй мэдээлэл

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

Товч агуулга Вакцины үр дүнгийн талаарх шинэ судалгааг харвал нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна. Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд […]

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Товч агуулга Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. Томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.19-нд “Б.акцины […]

Товч агуулга Монголд төрж, өсөж байгаа 10 хүүхдийн 4 нь аутизмтай болж байгаа бол 2020 оны байдлаар 5 настай аутизмтай хүүхдийн тоо 33 мянга орчим болохоор байгаа нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон. Европын орнууд 19 төрлийн вакцинаар хүүхдүүдийн дархлаажуулж байгаа ба төрснөөс 24 цагийн […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх