Нийслэлийн 36 агентлаг, үйлдвэр, төслийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн гэдэг ташаа мэдээлэл

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм.

Тэрбээр:

  • Авто замын газар
  • Аялал жуулалчлалын газар
  • Боловсролын газрын дарга
  • Газрын албаны дарга
  • Орон сууцны, дэд бүтцийн газрын дарга
  • Дотоод аудитын газрын дарга
  • МХГ-ын газар
  • Нийгмийн халамжийн газар
  • Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга
  • Статистик
  • Соёл урлагийн газар
  • Татвар
  • Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга
  • Худалдан авах ажиллагааны газар
  • Замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга
  • Замын цагдаагийн газар
  • Геодез, усны газар
  • Зорчигч тээврийн нэгтгэл
  • Зорчигч тээвэр 3
  • НОСК
  • Хот төлөвлөлт судалгааны институс
  • Орон сууц нийтийн аж ахуйн газар
  • Шуурхай удирдлагын төвийн дарга
  • Хот тохижилт
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
  • Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Эмээлт
  • Багануур
  • Хөрөнгө оруулалт менежментийн газар
  • Нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын газар
  • Хөгжлийн корпорац
  • Гэр хороллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Дулааны шугам сүлжээний дарга байхгүй.

Яг одоо энэ хүмүүсийг бүгдийг нь чөлөөлнө. Тэгээд шүүхдээд явдаг юм байгаа биз. Би ард түмэнд бичлэг бүх юмыг нь үзүүлж байгаад энэ бүх хүмүүст хариуцлага тооцно. 

Ийм арчаагүй, сонгуулийн үед бүгдээрээ сонгуульдаад алга болдог, ард түмнийхээ төлөө биш ийм удирдлагуудаар ямар юм аа хийнэ ээ, нөхөд өө. Би энд өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг ярих гээд сууж байна. Би ч гэсэн дэвшиж байгаа. Би өнөөдөр тойрогтоо ганцхан удаа, амралтын өдрөөр очсон. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчид өнөөдөр зарлагдсан нийслэлийн шуурхайд суухгүй байна.

Тамгын дарга, Ерөнхий менежер албан ёсоор энэ хүмүүсийн тушаал шийдвэрийг 9:30 цаг гэхэд аваад ир. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжоор бүх хариуцлагыг нь тооцно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу зохих хариуцлага тооцохоор болсон талаар ulaanbaatar.mn мөн мэдээлсэн байна.

Үүний дараахан энэ талаар шилэн Цогоо буюу Цоггэрэл “Нийслэлийн 36 агентлаг, үйлдвэр, төсөлийн дарга нарыг хотын дарга чөлөөллөө. Шалтгаан “Нийслэлийн шуурхайгаас хоцорсон, худал мэдээлэл өгсөн”. Маш зөв. Нийслэлийг ингэж л удирдаж авч явж байх учиртай. Хариуцлагатай байна” хэмээн мэдээлсэн нь ташаа бөгөөд олныг төөрөгдүүлж байна.

Бид энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад “Ажлаас чөлөөлөх тушаал гараагүй” гэлээ.

Төрийн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх болон сахилга хариуцлага хэрхэн хүлээлгэдэг талаар хуульд ийн заажээ.

47 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах

47.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:

47.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;

47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

47.1.3.Монгол Улсын харьяатаас гарсан;

47.1.4.энэ хуульд заасан бусад үндэслэл.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана.

Хэвлэх

48 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах

48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

48.1.1.сануулах;

48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

48.1.З.төрийн албанаас халах;

48.1.4.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

48.1.5.хуульд заасан бусад.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.

48.3.Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

АН-ын сонгуулийн штабаас “Хар тамхи, хар жагсаалт, хар бүхнээс салж төрөө засъя” гэх видео контентыг гаргажээ. Тухайн контентод УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Жаргалтулгын Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, цагдан хорионоос суллагдаж, тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа хийн, сонгогдохоор улайрч байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл уг асуудлыг нягтлахад дээрх мэдээлэл […]

Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, […]

Баянгол дүүргийн Шуурхай штабаас “12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрөл авсан 15 чиг үүргийн байгууллагуудын зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд QR кодоо дахин хэвлэж авна уу” гэсэн тайлбар болон доорх зургийг нийтэлжээ.​ Энэхүү мэдээллийг иргэд зөвхөн байгууллагын нэр дээрх зөвшөөрөл бүхий автомашинуудад дахин хэвлүүлж байгаа нь тэдгээрийг л замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Товч агуулга Монголд төрж, өсөж байгаа 10 хүүхдийн 4 нь аутизмтай болж байгаа бол 2020 оны байдлаар 5 настай аутизмтай хүүхдийн тоо 33 мянга орчим болохоор байгаа нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон. Европын орнууд 19 төрлийн вакцинаар хүүхдүүдийн дархлаажуулж байгаа ба төрснөөс 24 цагийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх