Олон улсын цэргүүд COVID-19-ийн эсрэг Монголын далбаан дор нэгдсэн үү?

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ. 

 

Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм.

Тэгвэл энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар тархсан энэ хүнд үед эерэг хандлага түгээх зорилгоор бага зэрэг эвлүүлэн цацсан гэдгээ “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудасны эх сурвалж тайлбарлалаа. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар тархаад буй энэ хүнд үед монголчууд дэлхийн нэг иргэн гэдгээ ойлгож, гаднын улс орны иргэнийг ялгаварлахгүй, эв эетэй байгаасай гэдэг үүднээс бичлэгээ бага зэрэг эвлүүлсэн” гэсэн юм. 

Уг бичлэгийн үндсэн эхийг өнгөрсөн онд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй НАТО-ийн цэргийн эвслээс санаачлан анх хийсэн юм байна.

НАТО-ийн эвсэлд багтдаг АНУ, Итали, Герман зэрэг орны үүрэг гүйцэтгэж буй цэргүүд “We are the world” дууг дуулсан нь бид нэг дэлхийтэй буюу эв нэгдэлд уриалжээ. Харин бичлэг дээр Монголын төрийн далбааны өмнө бүгд нэгдэж дуулсан нь Монгол Улсын үүрэг гүйцэтгэгч цэргүүд тэсвэр хатуужил, дасан зохицох байдал, даалгавар гүйцэтгэх чадвар болоод дархлааны хувьд ч хамгийн сайн үнэлэгддэг бөгөөд үүрэг гүйцэтгэдэг Азийн цөөхөн орны нэг учраас ийнхүү сонгож хийсэн болохыг эх сурвалж тайлбарласан. 

Төстэй мэдээлэл

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх