Твиттерт МАХН-ын гэж харагдах @MAXH_MNG хэмээх хаяг ХУУРАМЧ!

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр твиттерт МАХН-ын гэж андуурагдахаар хаягнаас “Манай намын хаягийг дагаснаар та байр авах эрхийн гэрчилгээгээ гардаж авлаал гэсэн үг” гэсэн жиргээ тарав.

Уг жиргээг иргэдийн ихэнх нь хуурамч хэмээн ялгаж таниж буй хэдий ч дотор нь итгэн үнэмшиж буй иргэд ч байгаа нь сэтгэгдлүүдээс харагдав. Тухайлбал тэд, дахиж танай намд итгэхгүй, байраа яг ямар процедураар авах вэ, дэмжиж байгаа шүү гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Мөн уг жиргээ цацагдсан өчигдөр өдрийн 14 цагийн орчмоос хойш одоог хүртэл 300 гаруй хүн уг хаягийг дагажээ.

Энэ хаягны бусад жиргээг үзвэл албан бус, хар ярианы үг хэллэгээс гадна, бүдүүлэг үг хэллэг ихээр ашиглажээ. Тиймээс бид хуурамч эсэхийг давхар нягталж МАХН-аас тодруулахад хуурамч хаяг гэдгийг хэллээ. Түүнчлэн яг энэ загвараар өөр бусад хаянууд ч байгааг харвал хандалт авах зорилгоор хэн нэгэн нээсэн бололтой. 

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд хуурамч хаягнууд илт олширсоор байгааг анхааруулж байна. 

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

Товч агуулга “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг. ДЭМБ-ын статистикаар […]

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

Фэйсбүүкийн чатаар “Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар илэрсэн, улс орон дайны байдалтай адил хэмжээний онц байдал зарлаад байна, …” гэх зэрэг агуулга бүхий эмэгтэй хүний дуут мессеж фэйсбүүкийн чатаар ихээр тархаж байна. Тэгвэл уг мэдээллийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар үгүйсгэлээ. Тэд дээрх мэдээллийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гээд иргэдийг цааш түгээхгүй байхыг хүсчээ. Түүнчлэн […]

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх