Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан иргэдийг төөрөгдүүлжээ 

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд тараажээ.

Тэрээр хэлэхдээ “Гарч байгаа бүх мэдээлэлд Цахим эргүүл анализ хийдэг байдлыг өргөжүүлэх үүднээс тус нэгж байгуулагдсан. Ерөнхийдөө цахим орчинд тараагдаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд ганц Цагдаагийн байгууллага биш бүх байгууллагын оролцоо чухал” гээд, мөн “Монгол хүн бүр аюулгүй байдлаа анхаарах цаг нь болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэсэн үүнд анхаарах ёстой. Дуртай дуртайгаа ярьж, бичдэг  цаг үе ч биш” хэмээн хэлсэн юм.

Энэхүү тайлбараас үүдэлтэйгээр цахим орчинд төдийгүй нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хор учруулах нь гэсэн шүүмжлэл үүсээд буй.

Тэгвэл тус нэгжийн талаар ЦЕГ өөрийн албан ёсны хуудастаа “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулагдлаа. Уг нэгж нь олон нийтийн сүлжээнд түгээгдэж буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах болон садар самуун сурталчлах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй бүх төрлийн мэдээ мэдээллийг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм” хэмээн мэдээлжээ.

Тэгвэл  ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Энд нэг ташаа ойлголт яваад байна. Худал мэдээлэлтэй тэмцэх нэгж огтоос биш” хэмээн үгүйсгэлээ.

Тодруулбал “ЦЕГ-ын даргын тушаалаар 2011 онд цагдаагийн байгууллагад кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг байгуулсан. Сүүлийн үед сошиал орчин ямар өргөн болж байгаа билээ. Өнөөдөр дэлхий дээр фэйсбүүкийн хэрэглээгээр Монгол Улс 10-т, Азидаа 1-т орж байна. Гэмт хэргүүд гудамжинд биш сошиал орчинд явагдах болсон. Сошиал орчин ашиглан залилан хийж, насанд хүрээгүй хүнийг садар самуун сурталчилж, хууль бус, хулгайн эд зүйл сурталчлан борлуулж байна. Биеэ үнэлэлт зохион байгуулж байна. Мэдээллээр дамжуулан хүчирхийлж, нэр төрд халдаж байна. Энэ олон төрлийн гэмт хэрэгтэй цагдаагийн байгууллага хэрхэн тэмцэх вэ. Үүнтэй тэмцэхийн тулд мэргэжлийн алба хаагчдаар бүрдүүлсэн баг ажиллах хэрэгцээ үүсэж байна. Олон нийт ч санал тавьж байна. Ийм зорилготой.

Цахим орчинд хууль бус үйл ажиллагаатай тэмцэх мэргэшсэн нэгжийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дотор байгуулж байгаа” хэмээн танилцуулав.

Эдгээр баримтыг нягталбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Худал мэдээлэлтэй тэмцэх хэлтэс” шинээр байгуулагдсан гэсэн ташаа ойлголтыг нийгэмт хүргэж, иргэдийг төөрөгдүүлжээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ. Уг постыг нягталлаа. Factcheck: Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 […]

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх