Сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй – НОТЛОГДООГҮЙ

“Ээж нараа хадгалаад аваарай!!! Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй…” гэсэн гарчигтай, gerbul.life хэмээн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэл 1.9 к хүнд хүрчээ.  

Тухайн мэдээлэлд “Улирал солигдож байгаа үед мөн хүүхдүүд олноор нэг дор цугларч байгаа энэ үед ямарч сайн дархлаатай хүүхэд нэг нэгнээсээ ханиадны вирус аваад байдаг. Яг ийм үед аяга сүүнд + атга хушны самар хийгээд /ястай / буцалгаад халуун бүлээнээр нь унтахын өмнө хамгийн багадаа 3 орой дараалан өгвөл нэн тустай байдаг. Миний хүүхэд өвдвөл таны хүүхэд өвдөнө, таны хүүхэд өвдвөл миний хүүхэд өвдөнө, хүүхдүүдээ эрүүл байлгая ээж аавуудаа” хэмээн бичсэн байна. 

Энэхүү зөвлөгөө нь бодитой эсэхийг бид нягтлахаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албатай холбогдоход “Манай төвд яг энэ талаар дагнаж хийсэн судалгаа одоохондоо байхгүй. Гэхдээ энэ мэт шинжлэх ухааны үндэслэлгүй аливаа зөвлөгөөг дагаж, хүүхдүүддээ туршихгүй байхыг анхааруулмаар байна” гэсэн юм. 

Хушны самар нь уураг өндөртэй, эрүүл мэндэд тустай гэдэг ч хүүхдэд аль болох их идүүлэхгүй байхыг зөвлөдөг. Ийм бид хүүхдийн харшлын эмч,  доктор Ж.Соёл-Эрдэнээс тодруулахад “Хушны самрыг хоёр нас хүртэлх хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөдөг. Харшилтай бол тэрнээс дээш насны хүүхдэд ч өгөхгүй байхыг зөвлөдөг. Харин сүүнд ястай нь буцалгаж өгдөг тухай анх удаа сонсож байна. Ээжүүдэд гэж хэлэхэд, батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээнд байгаа элдэв зөвлөгөөг туршихгүй байх хэрэгтэй. Хүүхдэд яаж ч сөргөөр нөлөөлж болно шүү дээ” гэлээ. 

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хуурамч, нотлогдоогүй зөвлөгөө ихээр тараах болсон нь олон нийтийн сүлжээний бас нэгэн асуудал болоод буй. Тиймээс улс орнууд олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх ажлаа эрчимжүүлсээр байгаа билээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид […]

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Нийгмийн сүлжээнд “Японд галт тэрэг 4800 км/цаг хурдалж байна, 10 минутын дотор Архангай орох нь байна шүү дээ” гэсэн бичлэг гарсан. Зарим хүн үүнийг үнэн гэж хүлээж авч буй бол зарим нь эргэлзжээ. Энэхүү мэдээллийг нягталж үзвэл Mundo Nipo гэх цахим хуудаст мөн англи хэл дээр нийтлэгдсэн байх бөгөөд энэ маш олон хүнд хүрчээ. Японы […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх