Ж.Занаа: Коронад тусгаарлалт хэрэггүй, хүнээс хүнд халддаггүй – ХУДАЛ

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа өөрийн фэйсбүүк хуудастаа коронавирусийн талаарх нэгэн мэдээллийг нийтэлсэн нь олон хүнд хүрээд байна. Уг постод “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!!

Breaking news: WHO has completely taken a U-turn and now says that Corona patient neither needs to be isolated, nor quarantined, nor needs social Distancing, and it cannot even transmit from one patient to another” хэмээн арваннэгдүгээр сарын 25-нд бичжээ.

Үүнийхээ дараа уг мэдээллийг орчууулж, бүр дэлгэрүүлэн орчуулаад мөн постолжээ. Орчуулгын агуулга нь Дэлхийн эмч нарын холбооны Ерөнхийлөгч, молекулярын биологийн болон дархлаажуулалтын шинжлэх ухаанаар мэрэгжшсэн эмч гэх Долорис Кахил коронавирус бол улиралын вирус, 12 сараас 4 сарын үед хидроксиклоракуайн, цайрын хамт эмчлэгддэг, томуугийн өвчний шинж тэмдэгтэй адил байна гэдгийг мэдээлжээ. “Тиймээс одоо бид түгжихдэх ч хэрэггүй, айх ч хэрэггүй, амны хаалт ч хэрэггүй, бие биенээсээ зай барих ч хэрэггүй, хүмүүсийг хорих ч хэрэггүй. Бид урд жилүүдэд тархаж байсан томууг амжилттай эмчилж байсан” гэжээ.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд түүний тараасан уг мэдээлэл ХУДАЛ болохыг бид нягталж, баталгаажууллаа.

Видео бичлэгийг анх “World Doctors Alliance” хэмээн Европоос гаралтай групп “Коронавирус бол энгийн ханиадны вирус. COVID-19 цар тахал биш” гэсэн гарчигтайгаар постолжээ. Бичлэгээ удалгүй youtube-ээс устгасан ч Facebookt өнөөдрийг хүртэл түгээсээр байна.

1. Дэлхийн эмч нарын холбоо

Factcheck: World doctors alliance буюу Дэлхийн эмч нарын холбоо гэх байгууллагын албан ёсны сайтыг бид олж үзлээ. https://worlddoctorsalliance.com/about/ Уг холбоонд Долорис Кахил хэмээх эмч харьяалагддаг нь үнэн аж. 2019 онд цар тахалтай холбоотой мэдээллийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тусламжтай хүргэхээр байгуулагджээ. Холбоог үүсгэн байгуулагч доктор Мохаммад Адил нь танилцуулгадаа “Зөвхөн 2019 онд л гэхэд би маш олон шагнал, бэлэг дурсгал, сертификат, талархлуудыг эрүүл мэндийн олон их, дээд сургууль, коллежоос авсан” гэсэн өгүүлбэрээр өөрийгөө тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, танилцуулгад аль их, дээд сургууль төгссөн, ямар сургуулиудаас, ямар шагнал авсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, товчхондоо албан бус байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн тус холбоо нь “Дэлхийн” гэх тодотголтой ч эгнээнд нь үүсгэн байгуулагчаас нь гадна таван эмч харьяалагддаг байна.
Энэ нь таван эмч суугаад цар тахлыг дүгнэх боломжгүй гэдгийг харуулж буй юм.
Энэ талаар Монгол дахь ЮНИСЕФ-ийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Ч.Батаа “Энэхүү эх сурвалж нь хэт шашны, өөрсдийгөө элит гэдэг, арьсны үзлийг дэвэргэдэг, Америкийн төв өмнөд хэсгийн газрын эзэд, нефтийн эзэд, BYU, ACU гэх мэт бүхэл бүтэн шашны инститүүдийг дэмжиж ажиллуулдгаас гадна гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслэл (ЖСАХ) хэрэггүй буюу бэлгэвч, аборт гол шийдэл гэж явцууруулж гуйвуулдаг, вакцин хэрэггүй, хүн өсөж үржих, үхэж өвдөх нь бурхны гарт гэсэн номлол баримталдаг бүлэг хүмүүсийн нэгдэл гэдгийг манай иргэд мэддэг, ойлгодог, оюуны дархлаа, шүүлтүүртэй болмоор байна” хэмээн онцолсон юм.

2.ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!!

Factcheck: ДЭМБ COVID-19 халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга бол олон хүн цугласан газарт очихгүй байх, хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутгах хэмээн зөвлөсөөр байна. Мөн энэхүү зөвлөгөөг дагах шаардлагагүй болсон талаар албан ёсоор дэлхий нийтэд мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Монголд дахь ЮНИСЕФ-ийн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Б.Цогтбаатар ДЭМБ мэргэжлийн байр сууриа өөрчлөөгүй байгаа бөгөөд эдгээр нь хамгийн өндөр үр дүнтэй арга гэдгийг хэллээ.

3.Коронавирус бол улиралын вирус, 12 сараас 4 сарын үед хидроксиклоракуайн, цайрын хамт эмчлэгддэг, томуугийн өвчний шинж тэмдэгтэй адил.

Factcheck: НҮБ-ын ЮНИСЕФ-ийн Эрүүл мэндийн мэргэжилтэн Ч.Батаа “ДЭМБ-ын тодорхойлолтоор шинэ өвчнийг дэлхийг хамарсан тархалт гэж үзсэн. Жишээ нь томуугийн цар тахлын үед хүн амын дунд тухайн вирусийн эсрэг дархлаагүй байдлын улмаас шинэ болон шинээр сэргэж буй томуугийн вирус дэлхийг хамран тархдаг гэсэн байгаа” гэсэн бол доктор Б.Цогтбаатар “Улирлын томуу гэж өмнө нь оношлогдсон, тандалтаар хянаж оношилдог, цар тахал үүсгэдэггүй вирусийг хэлнэ. Манай улс өмнө нь 4 төрлийн коронавирус оношилж хянаж байсан. Эмчилгээний тухайд хлорихин коронавирусийг эмчлэх удирдамжид байхгүй. Цайр ч мөн адил” гэлээ.
АНУ-ын Хүнс ба эмийн нийгэмлэгээс мэдээлснээр цайр болон гидроксохлорохин нас барах магадлалыг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэхэд ашиггүй гэдгийг хэлжээ.

4. COVID-19 бол цар тахал биш

Factcheck: 2020 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) COVID-19 -н халдвар эпидеми буюу тахлын хүрээнээс хальж пандеми буюу цар тахлын хэмжээнд хүрснийг анх удаа зарласан. ДЭМБ-ын гаргасан мэдэгдэлд дурьдсанаар хүн ам дархлаагүй ямар нэгэн шинэ өвчин гарч, урьдчилсан таамаглалыг даван олон хүнийг хамарч дэлхий нийтээр тархах үед цар тахал хэмээн тодорхойлдог байна. Доктор Б.Цогтбаатар “Энэ бол цар тахал. 1.4 сая хүн нас барчихаад байна” гэсэн юм. 2020.11.26-ны өдрийн байдлаар COVID-19 халдвараар дэлхийн 218 улс, газар нутгийн 60.7 сая хүн өвчилж, 1.4 сая хүн нас бараад байна. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдөр 712 болов.

Ашигласан эх сурвалжууд: 

https://apnews.com/article/fact-checking-9153030274

https://www.nytimes.com/2020/09/28/style/self-care/what-is-zinc.html

https://www.newswise.com/factcheck/a-video-posted-by-a-european-based-group-called-world-doctors-alliance-falsely-claims-the-novel-coronavirus-is-a-normal-flu-virus/?article_id=740360&fc=home

https://www.who.int/csr/disease/swineflu/frequently_asked_questions/pandemic/en/?fbclid=IwAR1ytQXidM7uKvYBoWDmES5vKNxRPh2OdEis7tIwW2tgzZANY44QolREL-k

 

Төстэй мэдээлэл

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг видеонд вакцин, […]

“Япон улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг

Хоёр цагийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн үед “Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН” гэсэн фэйсбүүк хуудсаар өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын талаар “ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн гарчигтайгаар  оруулсан постыг 3.4К хүн хуваалцаж, 336 хүн коммент бичсэн байна. Энэхүү пэйж хуудсыг нягтлахад хуурамч болох нь батлагдлаа. […]

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ. Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна. Уг постыг нягталлаа. Factcheck: CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх