Бэлэн байдлын зэргийг 12.31 хүртэл сунгасан гэх зураг ЭВЛҮҮЛЭГ

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм. 

Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.   

Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр тарсан боловч тогтоол дээрх он сар өдөр нь өнөөдрийнх буюу 11 дүгээр сарын 30 гэж байгаа нь эргэлзээ төрүүлж буй юм. 

Мөн тогтоолын 1 дүгээрт 12 дугаарын сарын 31 хүртэл гэсэн бөгөөд 3-ын тоог сайтар ажиглавал эвлүүлэг болох нь харагдаж байна.

Түүнчлэн Засгийн газрын аливаа тогтоол эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn -д байршдаг. Тэгвэл яг энэхүү 181 дүгээр тогтоол нь 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан бөгөөд 12 дугаар сарын 1 хүртэл сунгасан тухай агуулгатай болохыг нягталлаа. Энэхүү тогтоолын эх дээрх он сар өдрийг өөрчилж эвлүүлэн олон нийтэд түгээжээ.

Нягталсан: Ц.Тамир 

Төстэй мэдээлэл

Товч агуулга Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. Томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.19-нд “Б.акцины […]

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний […]

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн гуравдугаар тунд хамрагдах хугацаа болон 2, 3 дугаар тун хоорондын зайны талаар янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд байгаа тул бид энэ талаар нягтлан хүргэж байна. Factcheck: ДЭМБ-ын Шинжлэх ухааны цуврал мэдээллийн есдүгээр сарын 11-ний дугаарт дархлаа сэргээх буюу 3 дахь тунгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ярилцлагад дараах 3 шалтгааны улмаас […]

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Товч агуулга Бөхбатын Дэлгэрмаа гэх фэйсбүүк хаягаар Украины цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьсан талаарх видео контентыг шэйрлэжээ. Энэхүү видеог шэйрлэхдээ Украйны цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьжээ. Тэдгээрийг хэрэглэх үед хүн өвдөлтийг,айдсыг бараг мэдэрдэггүй бөгөөд аймшигтай харгислалыг үйлдэж чаддаг. Оросын байлдагчид Украйны траншейнаас тариур,хаяг […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх