Factcheck нэрийг ашиглан хуурамч мэдээлэл түгээж байна

FactCheck Review Mongolia гэх фэйсбүүк хаягийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Тус хаягийн Page transparncy хэсгийг шалгахад 2025.06.25-нд нээсэн хаяг байна. Энэхүү хаяг нь өнөөдрийг хүртэлх хугацаанд фэйсбүүктээ таван пост л оруулсан бөгөөд 2026 онд хоёр л мэдээлэл постолжээ. Сонирхолтой нь оруулсан бүх мэдээлэл зөвхөн тамхитай холбоотой байна. Ингэхдээ сүүлийн постоо төлбөртэй түгээжээ.

Мөн 2025.08.31-нд оруулсан постдоо “Хамгийн хортой я.нжуурын хэрэглээг багасгах биш, ян.жуурыг орлуулж болох хор багатай бүх хувилбарыг хорихоор Н.оми.нчимэг гиш.үүн ажиллаж байна. 2026 онд цахилгаан mамхи хэрэглэж байгаа 300,000 хүн сонголтгүй болж буцаад я.н.жуурлуугаа орно ⁉️” хэмээн үгүүдийг цэгтэй бичжээ. Энэ нь ихэвчлэн хуурамч мэдээллийг түгээдэг, олон улсад ч мөн ашигладаг арга бөгөөд тухайн мэдээллийг хайхад гарч ирэхгүй байлгах зорилгоор ашигладаг. Уг мэдээллийг Монголын Баримт шалгах төв мөн нягталж, ташаа мэдээлэл тараасныг баталгаажуулжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хаяг нь Factcheck гэсэн нэрийг ашиглан олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖ, хуурамч мэдээлэл түгээж байна.


Төстэй мэдээлэл

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Монгол Улсад орж ирж байгаа тамхины статистик үнэхээр огцом өссөнийг Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж байна. Сигар болон янжуур тамхины импорт 2013 онтой харьцуулахад 2024 онд хоёр дахин нэмэгдэж, 3.5 тэрбум ширхэгт хүрсэн байна. Харин электрон тамхи 2020 онд ердөө 47 мянган ширхэг импортлогдож байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болтлоо асар хурдтай нэмэгджээ. […]

Эдийн засагч Д.Жаргалсайханы царайг ашиглан, AI-аар хийсэн видеог цахим орчинд төлбөртэйгөөр түгээжээ. Уг видеог нягталлаа.  Factcheck: Видеог эдийн засагч Д.Жаргалсайхан оросоор ярьж байгаагаар хийсэн бөгөөд орос текстийг мөн оруулжээ. Агуулга нь “Манай улсын эдийн засгийн гол асуудал бол төгрөгийн үнэ цэнийг унагаж буй инфляци юм. Гэхдээ мөнгөө дэрэн дороо хадгалах, эсвэл банканд хадгалуулах нь хамгийн […]

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1сар1сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх