“Богд уул, бугын ам” гэх зураг Монголд биш!

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ. 

Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах орчныг хамгаалах, дархан цаазтай болгох зорилгоор байгуулагджээ. Харин уг зураг нь 2018 оны зул сарын баярын үеэр тус газрын Инстаграм хуудсаар анх олон нийтэд түгээгдэж байжээ.

Сонирхуулахад дэлхий дээрх хамгийн том хандгай (мөн wapiti гэж нэрлэдэг) сүрэг энд байдаг бөгөөд нийт 24700 акр газар аж. Зүүн талаараа Тетон үндэсний ой, хойд талаараа Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хиллэдэг. Энд өвөл дунджаар 7500 хандгай амьдардаг. Энэхүү газрыг АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох АНУ-ын Загас, ан амьтны алба хариуцдаг ажээ.

Ташрамд дурдахад дээрх зураг нь энэ удаа анх Монголд түгээгдэж байгаа биш бөгөөд өмнө нь өнгөрсөн онд мөн твиттер зэрэг нийгмийн мэдээллийн сүлжээнд тарж байсан удаатай. 

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Товч агуулга Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.15-ны өдөр “Мана-4 гэдэг танг хүртэл жороор олгодог болжээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нийтлэгсэн дөрвөн цагийн хугацаанд 62 хүн хариу үйлдэл үзүүлж, нэг хүн цааш түгээж, 19 хүн сэтгэгдэл бичжээ. Дээрх агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 […]

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан эхний 80 автобус Улаанбаатар хотод ирсэн ч 30 жилийн өмнөх хуучин автобус байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан талаар мэдээлсэн. Үүнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн бол Улаанбаатар хотын авто […]

Товч агуулга: Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ. Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү? 6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Pfizer компанийн захиралтай холбоотой нэгэн пост оруулжээ.  Уг постод “Энэ эрхэмийг Альберт Бурла гэнэ. Грекийн Солоники гаралтай еврей хүн. Солоники 66мянган еврейг Гитлер хүйс тэмтэрч үлдсэн 2-хон мянган хүн амь гарахад эх нь асар их хахууль өргөл барьцаар амьд үлдсэн түүх бий. Пайзерийн Ер.захирал […]

Товч агуулга Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх