“Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу” – ТАШАА

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтэдийн судлагаа гарлаа…” гэсэн пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Улаанбурхан өвчний эсрэг вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан гэсэн нь нотлогдохгүй байна.

Харин Улаанбурхан өвчний вакцинтай холбоотой хамгийн сүүлийн шинэ судалгааг 2025.01.11-нд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв нийтэлжээ. Энэхүү судалгаагаар 12-оос доош сартай хүүхдүүдэд хийсэн улаанбурхан өвчний эсрэг вакцины сөрөг нөлөөллийг судлахад тарьсан хэсэгт улайх, халуурах, зарим тохиолдолд бөөлжих зэрэг вакцины дараа түр хугацаанд үргэлжилдэг хариу урвалууд илэрсэн бөгөөд ноцтой сөрөг нөлөө илрээгүй талаар бичсэн байна.

Түүнчлэн ДЭМБ-аас вакцины талаарх томоохон судалгааг 2025.12.12-нд танилцуулсан. Вакцины аюулгүй байдлын дэлхийн шинжээчдийн хорооны шинэ дүн шинжилгээгээр, одоогоор байгаа шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн вакцин болон аутизмын спектрийн эмгэг (ASD) хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй гэдгийг тогтоосныг мэдээлсэн.

Вакцины аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн зөвлөх хороо (GACVS) нь 1999 онд байгуулагдсан бөгөөд вакцины аюулгүй байдалтай холбоотой дэлхийн хэмжээний тэргүүлэх асуудлуудад ДЭМБ-д хараат бус, шинжлэх ухаанд суурилсан, эрх бүхий зөвлөгөө өгөх зорилготой олон улсын мэргэжилтнүүдээс бүрддэг.

Тус хороогоор мөн хэлэлцсэн дээрх дүн шинжилгээгээр 2010.01 сараас 2025.08 дугаар сар хүртэлх хугацааны, олон улс орны өгөгдлийг хамарсан 31 анхдагч судалгаанд тулгуурласан бөгөөд хүүхэд болон жирэмсний үед хэрэглэгддэг вакцинуудын аюулгүй байдлыг нарийн судалж, аутизмтай ямар ч шалтгаант холбоо байхгүй гэдгийг нотолсон байна.

Мөн тиомерсал буюу мөнгөн ус агуулсан хадгалах бодис, хөнгөн цагаан агуулсан вакцинуудтай холбоотой эрүүл мэндийн болзошгүй эрсдэлүүдийн тоймыг үнэлээд аюулгүй болохыг нотолжээ.

Хэрэв хүн амын товлолт дархлаажуулалтыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой байсан халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай байдгийг олон улсын эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлдэг. Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саа саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай байдаг. Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орон болж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн бол энэ удаагийн дэгдэлтээр 12 хүүхэд нас барсан гэсэн ХӨСҮТ-ийн мэдээлэл байна.

Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь улаанбурханы вакцинд хамрагдаагүй байсныг эмч нар мэдээлж байв.

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэх бүрэн боломжтой өвчнүүдийн нэг бөгөөд энэ вакцинд хамрагдсан ихэнх хүнд насан туршийн дархлаа бий болгодог.

Мөн хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байгаа судалгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв гаргасан байдаг. 2022.09.22-нд нийтэлсэн уг дата мэдээлэлд 2021-20230 онд л гэхэд вакцин 51 сая хүний амь насыг аварна гэжээ.

Тиймээс дээрх мэдээлэл нь эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулж байна.

  • ЭМЯ
  • ХӨСҮТ
  • АШУҮИС
  • ДЭМБ
  • АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв
Төстэй мэдээлэл

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

Геополитикийн агуулгад эргэлдэж байсан Оросын мэдээллийн урсгал өнөөдөр илүү нарийсаж, Монголын эрчим хүч, уран, уул уурхай, гадаад хөрөнгө оруулалт зэрэг стратегийн салбарууд руу чиглэх болсон нь сүүлийн мониторинг судалгаануудаар тодорхой болж байна. Сошиал орчинд тархаж буй эдгээр агуулга нь байр сууриа илэрхийлж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ олон нийтийн айдас, эргэлзээ, үл итгэх байдлыг […]

Налгар намрын завгүй өдрүүдээс урьтаж наадмын амралтаар хөдөөг зорих гэж буй эрхэм уншигч танд энэ бичвэрээ хаяглая. “Зуны сар зургаа биш” гэдэг дээ. Утаа, түгжрэл энэ үеэр л  мартагддаг тул бидний монголчууд уртаас урт өвөл, хаврын дараа ингэж нэг аялж, зугаалах цагаа товлодог. Харин хаачихаа мэдэхгүй байвал энэ сарын турш factcheck.mn танд хөтөч болъё.  Аялж […]

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх