Томуугийн вакцины талаарх 5 худал мэдээлэл

Монгол Улс 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд,  65-аас дээш насны, архаг хууч өвчтэй иргэдээ  вакцинд хамруулж байгаа. Гэвч томуугийн вакцины талаарх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байгаа юм.

Иймд нийтийн дунд томуугийн вакцины талаар хамгийн их тарсан таван ТАШАА мэдээллийг Factcheck.mn хүргэж байна.

Учир нь томуу бол вирусийн гаралтай, ханиаднаас хүнд, амь насанд эрсдэлтэй, тахал хэлбэрээр тархдаг тул аюултай өвчин юм.


Ташаа ойлголт: Би томуу тусаад эдгэчихсэн болохоор энэ жилийн хувьд вакцин хийлгэх шаардлагагүй.

Баримт: Та томуугийн тухайн өвчилсөн вирусийнхээ эсрэг дархлаатай болсон байж болох ч эргэлтэд байгаа бусад вирусийн омгоор өвчлөхгүй гэх баталгаа байхгүй юм.

Ташаа ойлголт: Томуугийн вакцин таныг өвчлүүлнэ.

Баримт: Зарим хүнд вакцины дараа хамар битүүрэх, бага зэрэг халуурах, өвдөх, ядрах зэрэг богино хугацаанд үргэлжлэх шинж тэмдэг тохиоллдог. Энэ нь томуугийн эсрэг дархлаа тогтож байгаагийн илрэл бөгөөд эдгээр шинж тэмдэг нь удаан үргэлжилдэггүй.

Ташаа ойлголт: Эмийн компаниуд вакцин хүн болгонд үйлчлэх эсэхийг урьдчилан таамаглаж чадахгүй.

Баримт: Судлаачид тухайн жилийн турш томуугийн вирусийг дэлхий даяар хянасны үндсэн дээр томуугийн улирал болгонд вакцины хамгийн үр дүнтэй хослолыг тодорхойлон гаргаж авдаг.

Ташаа ойлголт: Ганцхан төрлийн томуугийн вакцин байдаг.

Баримт: Зарим вакцин нь тодорхой нас, эрүүл мэндийн эрсдэлт бүлэгт зориулагдсан байдаг ба вакцин нь гурав, эсвэл дөрвөн(дөрөвлөсөн) вирусээс хамгаалах боломжтой. Мөн булчинд биш, зөвхөн арьсанд нэвтэрдэг жижиг зүүтэй вакцин байдаг. Таны нас, эрүүл мэндийн байдал, өндөгний харшилтай эсэх, жирэмсэн зэргийг харгалзан аль вакцин тохирохыг таны эмч мэднэ.

Ташаа ойлголт: Томуугийн вакцин таныг коронавирусээс хамгаална.

Баримт: Томуугийн вакцин нь томуугаас хамгаалах тул маш чухал. Гэвч КОВИД-оос хамгаалахгүй. КОВИД нь өөр төрлийн вирус бөгөөд өөр вакцинаар дархлаажна.

Эх сурвалж:

  • ЭМЯ

Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа.Олон нийтийн дунд хүүхдүүдэд вакцин хийхтэй холбоотой эргэлзээтэй, төөрөгдүүлсэн, буруу ташаа мэдээлэл түгсээр байгаа тул FactCheck.mn хүүхдүүдийн вакцинтай холбоотой нягталсан мэдээллүүдээ багцлан хүргэж байна. Хөхний сүүгээр дамжин вакцин хүүхдэд нөлөөлөх үү? КОВИД-19-ийн эсрэг вакциныг зургаан сартайгаас доош насны хүүхдүүдэд зөвлөхгүй […]

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх