ОМИКРОН нэмэлт тун хийлгэсэн хүнд шууд халдаж байгаа – НОТЛОГДООГҮЙ

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.11.28-нд КОВИД-19-ийн Омикрон хувилбарын талаар нэгэн пост оруулжээ.

Уг постод “ОМИКРОН 1 тунтай хүнд гайгүй 2 тунтай хүнд амархан …тунтай хүнд шууд халдаж байгааг ИхБританы эрдэмтэд нотлолоо Хүмүүс айдаст автаж эхэллээ СУПЕР ГЕНТЭЙ ЛАНДШАФТ ДАРХЛААТАЙ монголчууд торойгоод үлдэнэ” гэснийг 794 хүн шэйрлэж, 1.3К хүн лайк дарсан байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ 2021.11.24-нд бүртгэсэн ба аюултай ангилалд оруулж, Омикрон хэмээн нэрлэх шийдвэрийг 2021.11.27-ны өдөр буюу гурав хоногийн өмнө гаргасан.

ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн КОВИД-19-ийн вирусийн хувьслыг судалдаг зөвлөх хороо хуралдаж уг мутацыг одоогоор судалж байгааг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Омикрон хувилбар бүрэн судлагдаагүй, вакцины хэдэн тунтай хүнд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй, нотлогдож амжаагүй байна.

The Guardian-ы мэдээлснээр Их Британийн эрдэмтэд уг мутацын халдвараас сэргийлэхийн тулд дархлаа сэргээх тунд хамрагдахыг зөвлөжээ. Тус улсын Бристолын их сургуулийн вирусологич, профессор Дэвид Мэтью “Хэрэв та вакцины хоёр тунтай, эсвэл Дельта вирусийн халдвараар өвдөөд эдгэсэн бол таны дархлаа ямар ч вирусийн эсрэг ажиллана” гэсэн бөгөөд харин вакцинд хамрагдаагүй хүмүүс хамгийн их санаа зовоож байгааг хэлжээ. Тэрбээр “Энэ хувилбар Дельтагаас илүү халдварлах чадвар өндөртэй гэж үзэж байгаа тул вакцинд хамрагдаагүй хүмүүст илүү халдварлаж, эмнэлэгт хэвтэхэд хүргэх буюу нийгмийн эрүүл мэндийн системд ихээхэн дарамт учруулахаар байна” гэжээ.

Монголчуудын хувьд бусад хүмүүсээс өөр дархлаатай эсэх талаар АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул “Монгол хүнд дэлхийн бусад орны хүн амаас ялгарах онцлог дархлаа гэж байхгүй. Харьцангуй эрүүл хүний халдварын эсрэг өрнөх дархлааны хариу урвалын хүч, эрчим ойролцоо байдаг. Өөрөөр хэлбэл, хүний дархлаа тогтолцоо ижил эрхтнүүдээс, ижил эсүүдээс тогтдог.

2020 онд хийсэн бидний судалгаагаар харьцангуй эрүүл бүлэг хүн амын дархлааны эсийн дундаж тоог газарзүйн байршлын хувьд нэг бүсэд хамаарах Ази тивийн зарим улсын судалгааны үр дүнтэй харьцуулахад монгол хүний дархлааны эсийн үнэмлэхүй тоо ба эзлэх хувь, солонгос ба хятад хүмүүсийн дундаж үзүүлэлттэй ойролцоо түвшинд тодорхойлогдсон.

Мөн олон үндэстний төлөөлөл бүхий сайн дурынхныг хамруулж, Сингапур улсад хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад монгол хүний B лимфоцитийн дундаж тоо ба эзлэх хувь бага, Т лимфоцитийн дундаж тоо ба эзлэх хувь ижил түвшинд тодорхойлогдсон” гэсэн тайлбар өглөө.

Тиймээс дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн, баталгаагүй мэдээлэл байна.

КОВИД-19-ийн цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албаны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn анхааруулсаар байна.

Эх сурвалжууд:

https://www.who.int/news/item/26-11-2021-classification-of-omicron-(b.1.1.529)-sars-cov-2-variant-of-concern

https://www.theguardian.com/world/2021/nov/28/what-does-appearance-of-omicron-mean-for-the-double-jabbed

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

Нийгмийн сүлжээнд “Монголд 3D зам бариад эхэлжээ” гэх зураг нийтлэгдэн, олон хүн энэ зургийг Монголд хэмээн итгэжээ. Тухайн зурагт явган хүний замыг энхэл донхол хийсэн байх бөгөөд ард нь Nissan гэх лого байгаа нь магад Монголд гэх сэтгэгдэл төрүүлсэн болов уу. Уг зургийг google image-ээр нягталбал, нийтдээ 14 хуудас илэрц гарч ирэх бөгөөд хамгийн анх […]

Япон улсад хүүхдийг төрөнгүүт шууд вакцин хийдэггүй гэсэн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх