Үндсэн хуулийн цэцийн мэдээллийг ТӨӨРӨГДҮҮЛЖЭЭ

UBN.mn, M21, Elch.mn зэрэг сайт “ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн 5-с доошгүй жил эх орондоо байнга суусан, МУ-ын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Үндсэн хуулийн цэц 2026.05.08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас  хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсыг уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосноо 2026.04.30-ны өдөр цахим хуудастаа мэдээлжээ.

Гэтэл энэ мэдээллийг дээрх агуулгаар гарчигласан нь Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн талаарх заалтыг хэлэлцэх гэж байгаа мэтээр олон нийтэд буруу ойлголт өгсөн байна. Энэ нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай агуулга байна.

Үндсэн хуулийн цэц энэ талаар дараах агуулгыг гаргажээ.

Мөн энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэн тайлбарлахдаа “Үндсэн хуулийн цэц ойлгомжтой мэдэгдсэн байна. Гол хэлэлцэх асуудал нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэлэлцэх бөгөөд энд 4 жил байна гэсэн нь Монгол Улс ын Үндсэн хуулийн 30.2-т заасан хэсгийг зөрчсөн гэдгийг хэлэлцэнэ гэсэн байгаа юм. Тэгэхээр хэвлэлүүд ТАШАА мэдээлсэн байна” гэлээ.

Иймд мэдээллийн дээрх сайтуудын гарчиг иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛЖЭЭ.

Төстэй мэдээлэл

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа.  – Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь […]

Тамхины хяналтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төсвийн байнгын хороо хэлэлцэх үеэр ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан шинжээч Д.Ганзориг гишүүдийг эргэлзүүлсэн мэдээлэл өгснийг нягталлаа. Эргэлзээтэй мэдээлэл: Д.Ганзориг: Шинэ төрлийн тамхинууд нь янжуур, утаат тамхинаас эрсдэл багатай гэж байгаа вэ гэхээр никотиныг нь яриагүй юм аа. Эрүүл мэндийн эрсдэл нь тэр нүүрсхүчлийн хий, хавдар үүсгэгч бодисууд, […]

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Хотын экс дарга С.Амарсайхан 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан дүүжин тээвэр мөн л цар тахалтай холбоотой 2025 онд ашиглалтад орохоор болж хойшилсон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны намраас туршилтыг эхлүүлнэ гэж мэдээлсэн бөгөөд тус төслийн ажил 2025 онд дөнгөж эхлээд байна.

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарах гэж байна. Монголчууд уламжлалт Цагаан сарын баяртаа зэхэж байгаа энэ үеэр уламжлал, соёл, түүхийн талаар “Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй товч ярилцлаа.  -Цагаан сараар бидний дагаж мөрддөг олон ёс заншил бий. Гэвч яг алийг нь цэвэр монгол, алийг нь харь соёлын нөлөө гэж үзэх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх