Ц.Батсүх: Тэтгэврийн зээл, түүний хугацааг сунгах нь шийдэл биш

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр ахмадуудын зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулахыг арилжааны банкуудаас шаардах нь төрийн хийх ажил биш гэдгийг тодотголоо.

-Ахмадуудын тэтгэврийг зээлээр олгож байгаа талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад нь дэмжлэг болгох зэрэгт зарцуулаад өөрсдөө жил, хоёр жил ямар ч орлогогүй явчихдаг тохиолдлууд эргэн тойронд зөндөө байдаг. Цагаан сарын өмнө богино хугацааны зээл авч болно л доо. Түүнээс биш бусдаар ахмадууд урт хугацааны, гурван жилээр зээл авчихвал тэр хугацаанд яаж амьдрах вэ гэдэг том асуудал цаана нь байгааг бодолцох хэрэгтэй.

-Хүүхдүүддээ нэмэр болохоос гадна эмчилгээний зорилгоор урт хугацаатай зээлчихдэг гэж зарим ахмад ярьж байсан. Сая ахмадууд шаардлага тавихдаа зээлийн хугацааг 36 сар болгож өг гэсээр энэ шийдвэр хэрэгжихээр болчхоод байгаа шүү дээ.

-Нэг удаагийн эмчилгээ, аппаратанд орох гээд урт хугацаагаар зээл авчихлаа гэж бодоход дараа нь өчнөөн эмчилгээ хийх шаардлага гарахад эх үүсвэрийг яах вэ гэдэг сонин. 36 сар тэр хүн ямар ч орлогогүй, эм тариагаа яах вэ гэдэг асуудал зайлшгүй гарна. Тиймээс тэтгэврийн зээл, түүний хугацааг сунгах нь шийдэл биш.

Ахмадуудын зардал ихэвчлэн эрүүл мэндтай холбоотой гарах байх. Тиймээс ахмадуудын эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Ахмад өөрөө зээл аваад эрүүл мэндээ шийднэ гэдэг бол утгагүй асуудал.

-Хэрэв ахмадуудад зөвхөн 6 сараар зээл олгоод, түүнийг нь зөвхөн банкны үйл ажиллагааны шимтгэлийг нь хасаад хүүгүй олгож болох уу? Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь сүртэй биш л дээ.

Асуудал юу гэхээр арилжааны банк нийгмийн халамжийн бодлого явуулах гээд байна. Арилжааны банк бол бизнес. Гэтэл бизнесийн байгууллага нийгмийн халамжийн бодлого явуулах нь зохисгүй. Нийгмийн халамжийн бодлогыг хэн явуулах ёстой вэ гэхээр төр. Ахмадын зээлийн хүүгийн татаасыг төр гаргаж болох юм. 

-Татаас гаргалаа гэхэд түүнийг дахиад л татвар төлөгчид төлнө гэсэн үг биш үү?

-Төрийн үүрэг бол татвар төлөгчдийн мөнгийг аваад нийгмийн сайн сайхан байдлын төлөө хуваарилалт хийх. Өөр нэг үр ашиггүй хуваарилагдаад байгаа мөнгийг л ийм маягаар шилжүүлэх тухай асуудал гэсэн үг. Жишээ нь, төрийн байгууллагуудыг цомхон болгоод, тэндээс хэмнэсэн мөнгөнөөсөө ахмадуудын асуудлыг хөнгөвчлөхөд зориулж хуваарилалт хийх ч юм уу, ахмадын эмнэлгийн үйлчилгээний сан байгуулаад тэндээсээ өгдөг ч юм уу зохицуулж болно. Харин ахмад нь зээл аваад өвчний асуудлаа шийднэ гэхээр цаана нь асар том уршгууд бий болоод байгаа юм. 

-Тэгэхээр төр үүргээ арилжааны банкуудаар гүйцэтгүүлээд байна гэсэн үг үү?

-Төрийн бодлогын алдаа л яваад байх шиг. УИХ-ын гишүүд ахмадуудад хайртай болоод, ямар нэгэн юм хийх гээд байгаа бол төрийнхөө бодлогыг өөрчилж, орлогынхоо хуваарилалтыг оновчтой болгох шаардлага тавих хэрэгтэй. Арилжааны зориулалттай банк руу шаардаад л, хүүг нь багасга, хугацааг нь уртасга гээд байгаа нь нэг талаасаа төрийн үүргийг буруу ойлгосон нөхдүүд яриад байгаа юм. Логикийн хувьд өөрсдийнхөө хийх ёстой зүйлийг огт өөр, бизнесийн байгууллагуудад үүрүүлэх гээд байгаа юм шиг харагдаад байгаа. 

Төр өөрөө муу ажиллаж байгаагаа бизнесийн байгууллагыг хүчиндэж, бизнесийн орчноо нураах гээд байгаа мэт ийм зүйл байж болохгүй л дээ.

Төстэй мэдээлэл

“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй. 2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р […]

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм.  Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь […]

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр пэйж 2026.06.21-нд дараах постыг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дээр ашигласан зурагт Их Британийн Эрүүл мэндийн яам буюу Department of healt гэсэн эх сурвалж дурдаад “Цахилгаан болон халаадаг тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэж бичэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн томоохон байгууллагуудын логог оруулжээ. Factcheck […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх