“Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй”-ХУДАЛ

Товч агуулга

  • Вакцинууд нь тухайн халдварт өвчин, вирусийн шалтгаанаар үүсэх олон төрлийн эмгэгээс урт хугацаанд хамгаалах зорилготой.
  • Улаанбурханы эсрэг вакцин ихэнх хүнд насан туршийн дархлаа бий болгосон бол Гепатит В-ийн вакцин дор хаяж 30 жил хамгаалдаг.
  • Хүний папиллома вирусийн ДНХ умайн хүзүүний хорт хавдрын эсүүдээс байнга илэрдэг ба энэ нь вирусийн оролцоог нотолдог.
  • ХДВ-ийн вакциныг эрт үед нь сэргийлэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 20 ба түүнээс дээш жилээр мэдэгдэхүйц бууруулах боломжтой нь тогтоогдсон.

Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!! Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!” гэсэн пост оруулжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

“Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!!”

Вакцинууд нь тухайн халдварт өвчин, вирусийн шалтгаанаар үүсэх олон төрлийн эмгэгээс урт хугацаанд хамгаалах зорилготой. Ингэхдээ дархлааны системийг олон арван жилийн турш үр дүнтэй байх санах ойн эсийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг.

Үүний зарим жишээг дурдвал:

Цагаанцэцэг өвчний эсрэг вакцин – уг өвчнийг устгахад хувь нэмэр оруулж, олон арван жилийн дархлааг хангасан.

Улаанбурханы эсрэг вакцин – Энэ вакцинд хамрагдсан ихэнх хүнд насан туршийн дархлаа бий болгодог.

Гепатит В вакцин – Энэ вирусийн эсрэг вакцинд хамрагдсан ихэнх хүнийг дор хаяж 30 жил хамгаалдаг.

Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь өндөр эрсдэлтэй вирусийн хэв шинжийн халдвараас урьдчилан сэргийлж байгаа нь 15 жилийн судалгаагаар тогтоогдсон бөгөөд халдвар авахаас эрт үед нь сэргийлэх нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 20 ба түүнээс дээш жилээр мэдэгдэхүйц бууруулах боломжтой нь тодорхой болсон.

“Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!”

Хүний папиллома вирус (ХПВ), ялангуяа ХПВ-16, ХПВ-18 зэрэг өндөр эрсдэлтэй хэв шинжүүдийн байнгын халдвар нь умайн хүзүүний хорт хавдрын 70-90 хувийн гол шалтгаан нь болдог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 гаруй хувьд нь ХПВ-ыг илрүүлдэг. Энэ нь умайн хүзүүний эсийн өөрчлөлтөд хүргэж, олон жилийн туршид эмчлэхгүй бол хорт хавдар болж хувирдаг. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулсан бөгөөд үүнээс ХПВ-ийн эсрэг вакцин үр дүнтэй хамгаалж байгаа нь мөн нотлогдсон.

Өөрөөр хэлбэл, ХПВ-ийн ДНХ умайн хүзүүний хорт хавдрын эсүүдээс байнга илэрдэг бөгөөд энэ нь вирусийн оролцоог нотолдог байна.

Тиймээс Батсайхан Амараа Амартүвшин дээрх пост дахь агуулга нь бүхэлдээ ХУДАЛ байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, албан ёсны баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
  • ДЭМБ
  • АНУ-ын Хавдрын үндэсний төв

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч “Ocoл гаргасан Патролын жолооч, болон Газын авто машины жолооч нарыг цагдан хорьжээ‼️‼️” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингаравын уулзварт өнөөдөр(2024.01.24) газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотой дээрх постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Цагдаагийн Ерөнхий […]

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.25-ны өдөр дараах постыг оруулжээ. “Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?…………………………Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх