Ocoл гаргасан жолооч нарыг цагдан хорьжээ – ХУДАЛ

Товч агуулга:

  • 17:24 цагийн байдлаар ЦЕГ осол гаргасан жолооч нарыг баривчилсан зүйл байхгүй.
  • 18:22 цагийн байдлаар УЕПГ-аас ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй.
  • Хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна.

Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч “Ocoл гаргасан Патролын жолооч, болон Газын авто машины жолооч нарыг цагдан хорьжээ‼️‼️” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингаравын уулзварт өнөөдөр(2024.01.24) газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан.

Энэхүү хэрэгтэй холбоотой дээрх постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Цагдаагийн Ерөнхий газраас 17:24 цагт энэ талаар асуухад одоогоор манайх осол гаргасан жолооч нарыг баривчилсан мэдээлэл байхгүй, Прокуророос мөн ийм шийдвэр ирээгүй гэдгийг хэллээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газраас “Одоогоор ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна” гэсэн мэдээллийг 18:22 цагт өглөө.

Иймд Мягмартогтох Далай фэйсбүүк хэрэглэгчийн нийтэлсэн мэдээлэл ХУДАЛ байна.

Аливаа гамшгийн үед олон нийтийн сүлжээд ХУДАЛ ташаа мэдээ ихээр түгдэг тул уншигч та мэдээллийг заавал нягталж, албан ёсны эх сурвалжаас авахыг Factcheck.mn зөвлөж байна.

Эх сурвалжууд:

Цагдаагийн Ерөнхий Газар

Улсын Ерөнхий Прокурорын Газар

Төстэй мэдээлэл

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр найман телевизээр зэрэг цацагдсан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан.  Түүний хэлсэн хариултуудыг нягталлаа. “Цаашдаа хөл хорио тогтоохгүй байхыг хүн бүр л хүсэж байгаа. Бүтэн зун хөл хорионд байх уу, үгүй юу, цаашдаа энэ өвчний тархалт зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд ямар хэмжээнд […]

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Ураны хайгуул болон туршилт нь сум, орон нутгийн малчдын мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Малчдын амьдралын ганц эх үүсвэр нь тэдний мал сүрэг байдаг. Factcheck: Монголын […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

“Сургуулийн автобустай холбоотой хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч буй буруу ташаа мэдээлэлтэй холбоотой” хэмээн тодотгоод “Моннис Моторс” ХХК хүүхдийн автобустай холбоотой мэдэгдэл гаргажээ.  Уг мэдэглийг бид дараах байдлаар нягталлаа.  Моннис: Нийслэл хотын хүн амын тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн нь боломжтой нэг нь хүүхдээ суулган хотын гудамд олон цагаар түгжрэн, боломжгүй нэг нь халтиргаа гулгаа, […]

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх