Шүгэл чухал, гэхдээ…

Аливаа хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг зэрэг тусламж шаардлагатай болсон үед шүгэл үлээж яаралтай тусламж хүсэх “Шүгэл” төслийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс эхлүүлж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.

“Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед тусламж дуудах нь нэн түрүүний асуудал байна.

Хүүхдэдээ шүгэл авч өгөх нь үнэтэй, зардал ихтэй зүйл биш. Энэ нь хүүхэд бие хамгаалах маш том хэрэгсэл” гэдгийг тэрбээр хэлсэн.

Шүгэл чухал, гэхдээ монгол хүүхдүүд ямар төрлийн хүчирхийлэлд өртдөг вэ?

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2022 онд танилцуулсан 2020, 2021 оны үзүүлэлтийг судалснаар үл хайхрах болон сэтгэл санааны хүчирхийлэлд хамгийн өртсөн байна.

Энэ үр дүнг Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн дуудлагуудыг төрлөөр нь ангилан гаргажээ.

Улсын ерөнхий прокурорын газраас Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн талаар зөрчлийн хэргийн 3048 материалыг нарийвчлан шалган судалсан байна. Энэ талаар УЕПГ-ын сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаа olloo.mn болон zuv.mn сайтуудад танилцуулж ярихдаа хүүхдийн эрхийн зөрчлийн 88.5% нь орон гэртээ болдгийг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгийн аюулгүй байх ёстой газраа хамгийн ихээр хүчирхийлэл, аюулд өртөж байгаагаас гадна хүүхдийн эрхийн зөрчсөн хэргүүдийн 65.8% нь төрсөн эцэг нь үйлдсэн гэсэн үр дүн гарсан байна.

Түүнчлэн хүүхдийн эрх 18:00-01:00 цагийн хооронд хамгийн их зөрчигддөг болох уг судалгаагаар гарчээ.

Гаднын орнуудаас жишээ татвал Япон улс аливаа гамшиг, ослоос хамгаалах зорилгоор хүүхдүүдэд шүгэл ашиглуулдаг байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан улс орнуудын хүүхдүүдэд хүчирхийллийн эсрэг ашиглахад зориулсан иж бүрдэлдээ шүгэл багтаадаг ажээ.

Эх сурвалжууд:

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

УЕПГ

ikon.mn

zuv.mn

olloo.mn

UNICEF

Төстэй мэдээлэл

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

Товч агуулга Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байна. Хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд […]

Өнөөдөр цахим орчинд НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА гарчигтай мэдээний зураг олны анхаарлыг татсан юм. Бид уг зурганд ФАКТ-ЧЕК хийлээ. Уг зураг ХУУРАМЧ буюу гарчигт засвар хийснийг харж болно доорх бичлэгээс хараарай.

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх