“Хүмүүс гэнэт нас барсан нь КОВИД-ын вакцинаас болсон” – НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй.

Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан.

Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна.



Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны өдөр “Сүүлд гарсан шинэ судалгаагаар гэнэт нас барсан хүмүүс КОВИД-н вакцинаас болж нас барсан байх нягууртай байна гэжээ…” гэсэн пост оруулаад Brownstone.org гэсэн линк шэйрэлжээ.

Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Хэдийгээр постыг олон хүн шэйрлээгүй ч өгсөн агуулга нь нийгмийн эрүүл мэндэд хортой тул нягталлаа.

Нягтлах мэдээлэл:

Brownstone institute гэдэг нь 2021 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд Ковид-19 тахлын эсрэг бодлогын хариу арга хэмжээнээс үүдэлтэй дэлхийн хямралтай холбоотой нийгмийн эрүүл мэндийн хямралыг зохицуулах, энэ талаар мэдээлэх зорилготой тухайгаа танилцуулга хэсэгтээ дурджээ.

Epoch Times сайтын эдийн засгийн тоймч Жеффри Такер хэмээх нийтлэлчийн үүсгэн байгуулсан уг сайтад арванхоёрдугаар сарын 7-нд нийтлэгдсэн “Задлан шинжилгээний шинэ тайлангаар КОВИД-ын вакцины улмаас нас барах магадлал өндөр байна” гэсэн гарчигтай уг мэдээнд “Өмнө нь ямар нэгэн өвчингүй байсан гурван хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгээд удалгүй гэнэт нас барсан бөгөөд хоёр нь вакцинаас болж нас барсан байж болзошгүй байна” хэмээн бичсэн байна.

Цааш нь “Германы Зүрх судасны нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл болох Clinical Research in Cardiology сэтгүүлд нийтлэгдсэн тайланд 2021 онд Хайдельбергийн их сургуулийн эмнэлэгт хийсэн задлан шинжилгээний талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Pfizer эсвэл Moderna-ийн вакцинжуулалтын эхний эсвэл хоёр дахь тун нь зүрхний эдэд үрэвслийг үүсгэдэг эсвэл вакцинаас үүдэлтэй аутоиммун урвалын улмаас үхэх магадлалтай” гэжээ.

Энэхүү мэдээллийг олон улсын баримт нягтлагчдын сүлжээ нягталж, нотлогдоогүй хэмээн үнэлсийг фэйсбүүк хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй хүрээндээ тэмдэглэгээ тавьж, олон нийтэд анхааруулсан байна.

Тодруулбал, healthfeedback.org-ийн баримт нягтлагч Уилл Жонс шалгажээ.

Factcheck:

Дэлхийд 54-т эрэмбэлэгддэг Канадын McGill их сургуулийн судлаач, багш, зүрхний эмч, доктор Коистофер Лабос дээрх судалгааны талаар “Шваб нарын хийсэн судалгаа нь үнэн хэрэгтээ вакцин хийлгэсний дараах миокардит хэр түгээмэл байгааг тогтоогоогүй бөгөөд миокардитын ердийн түвүнээс өндөр байгаа эсэсхийг ч, миокардит үүсэх үед үхэх магадлал хэр байсан зэргийг ч тогтоогоогүй. Уг өвчин олон хүчин зүйлийн улмаас үүсэж болно” гэжээ. Мөн тэрбээр судалгааг хийсэн авторууд судалгааны өгүүлэлдээ “Бидний задлан шинжилгээний ажлын мөн чанар бол өгөгдөл нь дүрслэх чанартай байх ёстой бөгөөд өвчлөл, эрсдэлийн үнэлгээний талаар эмнэл зүйн дүгнэлт гаргахыг зөвшөөрөхгүй байхыг шаарддаг” гэдгийг сануулж бичсэн байсныг дурдсан байна.

Бундесверкранкенхаус Ульм эмнэлгийн дэргэдэх Эмгэг судлал ба молекулын эмгэг судлалын хүрээлэнгийн тэргүүн Конрад Штайнестел уг сайтад тавьсан мэдээллийн гарчиг нь судалгааны өгүүлэлд байгаа агуулгаас зөрсөн буюу олон нийтийг төөрөгдүүлж байгааг хэлээд “Судалгаанд хамрагдсан гэнэтийн 35 нас баралтын дөнгөж 8.6% нь вакцинтай холбоотой гэж судалгаа хийсэн авторууд тайлбарласан нь бусад хоёр судалгаатай нийцэж байна” хэмээн тайлбарлажээ.

Германы эмгэг судлаачдын холбоо болон Германы эмгэг судлаачдын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр RWTH Aachen их сургуулийн эмнэлэгт COVID-19 задлан шинжилгээний Герман улсын бүртгэлийг явуулдаг байна. Уг бүртгэлд “Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй” гэдгийг Лабос нэмж хэлээд судалгаанд хяналтын бүлэг байхгүй байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Чикагогийн Иллинойсын их сургуулийн зүрх судасны эмч Фрэнк Хан өөрийн твиттер хуудсандаа миокардитыг оношлох гистологийн буюу эд эсийн бүтцийг ашигладаг аргуудыг давуу тал гэж үзээд үүнийг “алтан стандарт” гэж нэрлэжээ. Гэхдээ тэрбээр мөн Лабостай төстэй ажиглалт хийж, “Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз(судасны ханын зузаарал болон хатуурлаар тодорхойлогддог том болон дунд голчтой артериудын эмгэг), уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан” гэж тэмдэглэсэн бөгөөд “Судалгааг хийсэн хүмүүс яагаад нь тодорхойгүй гэсэн бол атеросклероз нөлөөлсөн гэж бодож байна” гэжээ. Конрад Штайнестел мөн ижил дүгнэлт хийсэн байна. Тэрбээр “Судалгаа нь вакцинжуулалт болон миокардитын хоорондох механик холбоог тогтоогоогүй. Гэсэн хэдий ч тэрбээр вакцин хийлгэсний дараах сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохын тулд задлан шинжилгээ хийх шаардлагатай гэж үзсэн. Одоогоор цөөхөн задлан шинжилгээ хийж байна” гэжээ.

Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна

Коронавирусийн вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийн дийлэнхэд цусны бүлэгнэл, миокардит зэрэг хамаарч байна. Харин шинжлэх ухаанд, баримтад тулгуурласан судалгаанууд КОВИД-19-ийн вакцин  халдвар авснаас илүү бага эрсдэл үүсгэж байгааг нотолж байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар авбал миокардит буюу зүрхний үрэвсэлтэй болох эрсдэл өндөр байгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судалгаанууд харуулж байгаа юм.

Судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүмүүс халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад миокардит болох эрсдэл 16 дахин нэмэгджээ. Харин вакцин хийлгэсний дараа үүссэн миокардитын тохиолдлууд нь хөнгөн бөгөөд өдөртөө хэвийн байдалд орж байсныг Америк, Израилын судалгаанууд харуулж байна.

Германы COVID-19 задлан шинжилгээний багийнхан мөн ижил зүйлийг онцлон тэмдэглээд: “Вакцины хамгаалалтын үр нөлөөг тодорхой харуулсан эмнэл зүйн түвшинд эерэг үр дүн харуулсан олон тооны судалгаанууд хийгдсэн байдаг. Тэр ч байтугай КОВИД-19-тэй холбоотой миокардитын тохиолдлын тоо вакцинаас үүдэлтэй өвчлөлтэй харьцуулахад өндөр байна” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байгаа юм.

Иймд гэнэтийн нас баралт вакцинаас үүдэлтэй байна гэдэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн бөгөөд НОТЛОГДОХГҮЙ байна.

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/mmwr/volumes/70/wr/mm7035e5.htm?s_cid=mm7035e5_w

https://www.cdc.gov/mmwr/volumes/70/wr/mm7035e5.htm?s_cid=mm7035e5_w

https://www.ahajournals.org/doi/10.1161/CIRCULATIONAHA.122.060961

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ. Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна. Уг постыг нягталлаа. Factcheck: CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе. […]

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач,

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд дахин тархаад байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас энэ оны 2 дугаар сард мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ. […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

“Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар” гэсэн гарчигтай мэдээлэл Medee.mn мэдээллийн сайтад 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд нийтлэгджээ. Жил гаруй өмнө нийтлэгдсэн энэхүү мэдээлэлд ““Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх