Ковид, Сахуу татран, Томууны гэх хор шахаж байгааг анхаараарай эцэг эхчүүд – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн.

Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.

Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна.



Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч “Новшнууд хороо сурталчилаад эхэлчихсэн шүү энэ мэтээр…!!!

Ямар ч нөхцөлд хүүхдэдээ хийлгэж болохгүйм…!!!

Ковидын, Сахуу татрангын, Томууны гэх гурван төрлийн хор шахаж байгааг анхаараарай эцэг эхчүүд…!!!” гэсэн постыг 2022.10.18-нд нийтэлжээ. Түүний постыг 24 хүн шэйрэлжээ.

Вакцин хор мөн үү?

Factcheck:

Коронавирус гадаргуугийн S уургийнхаа тусламжтай хүний эсэд нэвтэрдэг. КОВИД-19 өвчний эсрэг mRNA буюу РНХ-д суурилсан шинэ технологиор гарган авсан вакцинууд нь коронавирусийн тэрхүү S уургийн эсрэг дархлааны эсрэгбие нэртэй уургийг нийлэгжүүлдэг  буюу дархлааны эсүүдийг идэвхижүүлж дархлааны хариу урвалыг өдөөдөг. Харин уламжлалт аргаар гарган авсан вакцин нь сулруулсан буюу идэвхигүйжүүлсэн вирусийн тодорхой хэсгийг агуулдаг ч тэрхүү хэсэг нь өвчин үүсгэхгүй, халдварыг тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Коронавирусийн S уураг нь хортой эсвэл вакцин тариулсны дараа биед хортой нөлөө үзүүлдэг гэсэн шинжлэх ухааны мэдээлэл огт байхгүй болохыг АНУ-ын Хүнс, эмийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Эбби Капобианко мэдээлж байв.

Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн.

2019-2020 онд буюу COVID-19 цар тахлын өмнөх сүүлийн томуугийн улиралд томуугийн эсрэг вакцин хийлгэснээр 7.5 сая орчим хүн томуугаар өвчлөхөөс, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэхээс, 105,000 хүнийг нас барахаас урьдчилан сэргийлж чадсан болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC) мэдээлсэн байдаг. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.

КОВИД-19-ийн вакциныг дэлхийн 190 гаруй оронд хүргэж, хүмүүсийг дархлаажуулаагүй бол 18.1 сая хүн амь насаа алдах байсныг шинжлэх ухааны Лансет сэтгүүлд 2022.06.23-нд хэвлэгдсэн судалгаанд өгүүлсэн байна.

Монгол Улсад заавал хамрагдах дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:

Сүрьеэ,

Халдварт саа,

  • Гепатит В,
  • Сахуу,
  • Хөхүүл ханиад,
  • Татран,
  • Гемофилус инфлюэнза,
  • Улаанбурхан,
  • Гахай хавдар,
  • Улаанууд зэрэг багтдаг.

Хэрэв хүн амын товлолт дархлаажуулалтыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой байсан халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь  саа саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай байдаг.

Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар нэн яаралтай арга хэмжээ авч, дархлаажуулалтыг хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш даамжрахаас урьдчилан сэргийлж чадсан юм.

Мөн хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байгаа судалгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв гаргасан байдаг. 2022.09.22-нд нийтэлсэн уг дата мэдээлэлд 2021-20230 онд л гэхэд вакцин 51 сая хүний амь насыг аварна гэжээ.

Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВИД-19 вакциныг 5-12 насны хүүхдүүдэд, томуугийн эсрэг вакциныг 1-5 хүртэл насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүд болон 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүн амаа дархлаажуулж байна.

Иймд вакциныг хор хэмээн постолж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд аливаа мэдээллийг нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

https://www.usatoday.com/story/news/factcheck/2021/06/08/fact-check-proteins-covid-19-vaccines-arent-dangerous-toxins/7505236002/

https://www.cdc.gov/globalhealth/immunization/data/fast-facts.html#:~:text=4%20million%20deaths%20worldwide%20are,save%20nearly%2019%20million%20lives.

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00320-6/fulltext

https://www.cdc.gov/flu/vaccines-work/vaccineeffect.htm

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Khulan Gankhuyag фэйсбүүк хаягаар “КОВИД-ын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч, зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн it залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардаж байна!!!” гэсэн мэдээллийг гурвадугаар сарын 7-нд постолжээ. Уг постыг 3.1К хүн шэйрлэж, 302 хүн коммент бичиж, 514 хүн хариу үйлдэл үзүүлжээ. Бид энэхүү мэдээллийг […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Уран өөрөө цацраг идэвх багатай ч уран олборлолтын  хамт гарч ирдэг радон хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд ажилчид болон уран олборлолтын орчимд амьдарч байгаа ард, иргэдэд хортой […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх