Товч агуулга

Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй.

Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ.

Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна.



Дани улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг 18-аас доошн насны хүүхдүүдэд хийхийг хориглосон тухай тус улсын WesternStandard сайт наймдугаар сарын 10-нд мэдээлжээ.

Уг мэдээллийг Associated Press агентлаг нягталсан байна.

FactCheck:

Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглосон гэсэн үг биш бөгөөд Ковид-19-ийн хүнд өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүүхэд, өсвөр насныхан эмчийн зөвлөснөөр вакцин хийлгэж болно гэж тус яам мэдэгдсэн байна.

Тус улсын вакцинжуулалтын хөтөлбөрт хүүхэд, залуучууд COVID-19-ийн омикрон хувилбараар хүндээр өвчлөх нь маш ховор байгаа тул 18-аас доош насныхан долдугаар сарын 1-нээс эхлэн эхний тунг хийлгэхгүй байж болно гэжээ. Харин хүнд өвчин тусах эрсдэлтэй хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа хоёр дахь тунгаа авч болно гэсэн байна.

Данийн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Associated Press агентлаг энэ талаар и-мэйлээр тайлбар ирүүлэхдээ “COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл өндөртэй хүүхэд, залуучууд үзлэг хийлгэсний дараа вакцинд хамрагдах боломжтой хэвээр байгаа” гэдгийг хэлжээ. Тус улс намар болон өвлийн дархлаажуулалтаа аравдугаар сард хийх юм байна.

ЭМЯ-ных нь мэдээлснээр Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ.

Мөн огт вакцинд хамрагдаагүй иргэдээ вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байгаа аж.

Тиймээс Дани улс хүүхдүүдэд КОВИД-19 вакцин хийхийг хориглосон гэдэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.westernstandard.news/news/denmark-bans-covid-vaccines-for-children/article_f9f70ba0-18c4-11ed-89cc-3b914fdcb391.html

https://apnews.com/article/fact-check-Denmark-vaccine-children-439807145775

https://www.sst.dk/en/English

https://experience.arcgis.com/experience/9824b03b114244348ef0b10f69f490b4/page/page_3/

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Хятадын Жейжиан мужийн Вэнжоүд “мутацад орсон коронавирус” илэрсэн гэх цуу яриа Хятадад дэгджээ. Тодруулбал, Вэнжоүд халдвар авсан нь тогтоогдсон 490 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 40% нь Уханийхаас тэс өөр, мутацлагдсан вирусийн халдвар гэсэн мэдээлэл таржээ. Дээрх хуурамч мэдээлэл хүмүүсийг сандралд оруулсан төдийгүй Хятадад Вэнжоүгийн хүмүүсийг адлах болжээ. Өчигдөр хэвлэгдсэн Бүх Хятадын Халдвараас Урьдчилан Сэргийлэх Анагаахын […]

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ. Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар) Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг […]

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх