Хойд солонгост ковид халдвар, ковид үхэл байхгүй -НОТЛОГДООГҮЙ

Zorigtbaatar Nergui Borjigon хэмээх Фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арванхоёрдугаар сарын 17-д дараах постыг оруулжээ.

Уг постод

“Хойд солонгост ковид халдвар, ковид үхэл байхгүй. Шалтгаан нь Ким бацаан маань дэлхийн мөнгөний эздийн ковакс хөтөлбөрөөр өгсөн синовак, синофарм, астразенека, файзер гэх мэт бүхий л вакцинаас нь иргэддээ нэг ч тун хийгээгүй, хог дээр хаясан байна. Цаашлаад PCR гэх худал хуурмаг шинжилгээ ч хийдэггүй. Учир нь вакцингүй ч ковид халдвар авсан иргэд нь хөнгөн тусаад л өөрсдөө эдгэрч байна.

Гэтэл өмнөд нь яав? хүн амынхаа 81% бүрэн тунд хамруулсан ч үхэл, халдвар нь гаарсан, эмнэлгүүдийнх нь ор нь хүрэлцэхээ болиод ирсэн байх жишээний. Юун хойд солонгос гэмээр дарангуйлал дэглэм тогтож иргэдээ вакцингүй бол кофе шоп, дэлгүүр, эмнэлгийн ч үйлчилгээ авах эрхийг нь хаачихсан байж байх жишээний хэхэ. Шинэ оны арга хэмжээ үдэшлэг ч хийхийг хориглосон…….

За даа нэг иймэрхүү гэснээс хойд солонгосын иргэд ковидоор үхэхгүй ч өлсгөлөнгөөр хүндрэх төлөвтэй болоод ирсэн нь тоогүй.” гэжээ.

Уг постыг нягталлаа.

Factcheck #1: НОТЛОГДООГҮЙ

Хойд солонгост ковид халдвар, ковид үхэл байхгүй. Шалтгаан нь Ким бацаан маань дэлхийн мөнгөний эздийн ковакс хөтөлбөрөөр өгсөн синовак, синофарм, астразенека, файзер гэх мэт бүхий л вакцинаас нь иргэддээ нэг ч тун хийгээгүй, хог дээр хаясан байна. Цаашлаад PCR гэх худал хуурмаг шинжилгээ ч хийдэггүй. Учир нь вакцингүй ч ковид халдвар авсан иргэд нь хөнгөн тусаад л өөрсдөө эдгэрч байна.

Хойд Солонгос улс өнөөдрийг хүртэл иргэддээ КОВИД-19-ийн эсрэг вакцин хийгээгүй бөгөөд улс орнууд болон НҮБ-ийн COVAX хөтөлбөрийн хүрээнд хандивлах вакцинаас татгалзсаар байгаа юм. Учир нь тус улс COVAX хөтөлбөрийн хүрээнд өгч буй АстраЗенека вакцины үр дүн болон гаж нөлөөнд эргэлзэж буйгаа мэдэгджээ.

Мөн вакцинжуулалттай холбоотой гадны улс орны дагалдан ирэх тусламжийн ажилчдыг эх орондоо нэвтрүүлэхээс татгалзаж байгаа аж. Хойд Солонгос улс дотооддоо цар тахалыг алдахгүй байх бодлого баримталж хилээ бүрэн хаасан бөгөөд гаднаас худалдаа, тусламж зэргийг оруулахгүй байгаа юм.

Мөн тус улс энэ оны эхээр ДЭМБ-ийн тусламжтайгаар PCR оношлуурыг дотооддоо бүтээсэн бөгөөд түүгээрээ шинжилгээ хийж байна. Удирдагч Ким Жон Ун нь одоогийн байдлаар коронавирусын нэг ч тохиолдол илрээгүй гэж мэдэгдсэн ч бодит байдлыг мэдэх баталгаат эх сурвалж олдохгүй байна.

Factcheck #2: ДАВСАЛСАН

Гэтэл өмнөд нь яав? хүн амынхаа 81% бүрэн тунд хамруулсан ч үхэл, халдвар нь гаарсан, эмнэлгүүдийнх нь ор нь хүрэлцэхээ болиод ирсэн байх жишээний. Юун хойд солонгос гэмээр дарангуйлал дэглэм тогтож иргэдээ вакцингүй бол кофе шоп, дэлгүүр, эмнэлгийн ч үйлчилгээ авах эрхийг нь хаачихсан байж байх жишээний хэхэ. Шинэ оны арга хэмжээ үдэшлэг ч хийхийг хориглосон……

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улс насанд хүрсэн хүн амынхаа 82 хувийг вакцинд хамруулсан бөгөөд зургаан долоо хоногийн өмнө КОВИД-19-тэй зохицож амьдрахаар шийдэн, хөл хориогоо цуцлаад байсан юм.

Гэвч үүнээс хойш халдварын тохиолдол өдөр ирэх бүр эрс нэмэгджээ. Тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хөл хориог чангатгасан бөгөөд дөрвөөс дээш хүн нэг дор цуглахгүй байх, ресторан, кафе, цэнгээний газрыг 21:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргажээ. Мөн иргэд үйлчилгээний газар нэвтрэхдээ вакцины гэрчилгээ эсвэл сөрөг гэсэн шинжилгээний хариугаа шалгуулах ёстой гэжээ.

Өмнөд Солонгос улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 589 мянгад хүрсэн бөгөөд вакцины дархлаа нь суларсан 60 болон түүнээс дээш насны иргэд хүндээр өвчилж байгаа аж. Мөн халдвар авсан өсвөр насныхны 99 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ. Харин хоёрдугаар тундаа хамрагдсан хүмүүсийн ердөө 0.2% нь халдвар авсан байна.

Өмнөд Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, эрх баригчид вакцинжуулалт бол цар тахалтай тэмцэх үр дүнтэй арга гэдэг дээр санал нэгдэж байгаа бөгөөд өсвөр насныхан болон хүүхдүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Factcheck: Франц улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь боломжит хүнд металлын илүүдэл, эрдэс бодис, элемент, витамин болон исэлдэлтийн стрессийн биологийн хүртээмжийн бодит үнэлгээг хийдэг гэжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтын доорх хэсэгт “SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш, харин хүн бүр эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах боломжийг олгодог амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн юм. […]

Монгол Улсад 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхий нийтээр багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1994 оноос эхлэн ЮНЕСКО (UNESCO) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран зарлаж, дэлхийн олон орон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх, боловсролд оруулж буй хувь […]

Монгол Улс ураны томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төсөлд уран олборлохтой холбоотой суурь АМНАТ ашигт малтмал борлуулалтын орлогын 5% байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үийн өсөлтөөс хамааран 0-9% байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын […]

Tsegts.xyz гэх сайт “С.Амарсайхан: Бусад улсуудад 4-р тунд

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх