COVID-19 вакцин дахь S уураг хор мөн үү?

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ.

Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан. Вакцинаар үүсгэгдсэн S уураг нь мөрний булчинд үлдэлгүй, цусанд орсноор цусны бүлэгнэл, цус алдалт, зүрхний асуудал, мэдрэлийн гэмтэл үүсэхэд хүргэдэг” хэмээн 2021.05.28-нд радио нэвтрүүлэгт ярьжээ. Вакцинжуулалтаар бид санамсаргүйгээр хүмүүст хор тарьж байна хэмээн тэрбээр мөн хэлсэн аж.

Энэхүү радио нэвтрүүлэг олон нийтийн сүлжээ, вэбсайтуудаар тархаж, вакцин эсэргүүцэгчдийг гааруулсан байна.

S уураг буюу “Spike protein”-ийг тайлбарлах нь

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв вакцинаар үүсэх S уургийг аюулгүй болохыг мэдэгдсээр байна.

COVID-19-ийн mRNA агуулсан вакцин нь “Spike protein” гэж нэрлэгдэх ямар нэгэн хортой нөлөөгүй уургийг нийлэгжүүлэх зааврыг хүний биеийн эсэд өгдөг. Эс энэхүү зааврыг хүлээн авмагцаа уг уургийг үүсгэж, гадаргуу дээрээ нийлэгжүүлдэг. Эсийн нийлэгжүүлсэн уургийг дархлааны эсүүд таньж, хариу урвалыг өрнүүлэн, уургийн эсрэг тэмцэх эсрэг биеийг үүсгэдэг. Вакцины үед өрнөх энэхүү процесс нь COVID-19-ийн халдвар авсан үед мөн өрнөдөг. Вакцин нь COVID-19-ийн халдвар авч өвдөлгүйгээр, хүндрэх эрсдэлгүйгээр дархлаа тогтоож, бие махбодийг халдвараас хамгаалдаг давуу талтай хэмээн тайлбарлажээ.

mRNA вакцинд ашиглаж байгаа технологийг 1990 оны эхээр судалж эхэлсэн талаар Пенсильванийн их сургуулийн вакцин судлаач, анагаах ухааны профессор Дрью Вайсмэн ярьжээ.

Тэрбээр өөрийн хамтран зүтгэгч, BioNTech компанийн экс дэд ерөнхийлөгч Каталин Карико нар энэхүү вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэй байх боломжийг нээсэн аж.

Доктор Брайдлын нотлох баримт дутуу

PolitiFact энэхүү мэдээллийг нягтах явцдаа 2021.06.03-нд Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдлд и-мэйл илгээж, олон нийтэд ярьсан мэдээллийнхээ нотолгооны талаар мэдээлэл өгөхийг хүссэн боловч автомат хариу ирсэн байна.

Хариултад бичсэнээр радиогоор хийсэн ярилцлагынх нь дараа  түүнийг хуурамч мэдээлэл тараасан гэж үзэж, өөрийнх нь нэр бүхий вэбсайтад халдсан байна. Өөрөөр хэлбэл, түүний вэбсайтад нэвтэрсэн хүн бүр уг мэдээлэл нь ташаа болохыг олж мэдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Уг сайтад ЭНД дарж үзэх боломжтой.

Тиймээс радио ярилцлагад ярьсан зүйлсийнхээ талаар мэйлдээ хавсаргаад, илүү дэлгэрэнгүй бичих боломжтойгоо дурдсан байна.

Хавсаргасан баримтад бичсэнээр “S уураг нь эд эрхтэнд гэмтэл учруулж болзошгүйг байна” гээд линк 2020.12.31-нд буюу АНУ-ын Хүнс, эмийн захиргаа Pfizer-BioNTech болон Moderna вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл өгсний маргааш нь Journal of Respiration сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл байжээ. Уг нийтлэлд коронавирусийн S уураг уушгины эсэд хэрхэн нөлөөлдөг тухай болон уг уургийг вакцинд оруулж байгаа тухай бичсэн байж.

Тэгвэл вакцинууд нь ямар нэгэн хоргүй, ялангуяа вакцин S уургийг уушгинд аваачдаггүй болохыг доктор Дрью Вайсмэн тайлбарлажээ. “Коронавирусийн халдвар авснаар S уураг ямар хор нөлөө үзүүлдэг талаарх судалгаа нь чухал бөгөөд сонирхолтой байна. Гэвч энэ нь вакцинууд COVID-19-ийн S уурагтай ижил нөлөө үзүүлдэг гэсэн үг биш юм” гэдгийг АНУ-ын Шинжлэх ухааны холбооноос хэвлэн гаргадаг Анагаах ухааны сэтгүүлд тайлбарласан байна.

Тайлбар дээр “S уураг нь цусны урсгалаар чөлөөтэй дамжин өнгөрөх гэж үүсдэггүй” бөгөөд вакцин зөвхөн S уургийг онилсон нь бидний бодож байгаагаас ч илүү хамгаалдгийг харуулж байна гэсэн үг юм. Тиймээс доктор Брайдлын мэдэгдлийг дэмжих ямар ч үндэслэл байхгүй болохыг Эмори их сургуулийн Эмори вакцины төвийн дэд профессор, доктор Вальтер Оренштейн хэлсэн бол Вакцинжуулалтын боловсролын төвийн захирал, Филадельфи хотын Хүүхдийн эмнэлгийн халдварт өвчний тасгийн эмч, доктор Пол Оффит “Хэрэв энэ үнэн байсан бол шууд нотлох баримт байвал сайн байх болно” гэжээ.

Тэрбээр “Манай улс 300 сая тун вакцин хийсэн бөгөөд асуудал гарвал мэдээлэхээс ичдэггүй хүн амын хүчтэй хяналтын системтэй” гэдгийг тэрбээр мөн онцолсон байна.

Харин Канадын судлаач Байрам В. Брайдл нотолгооныхоо талаар эргэж мэдээлээгүй байна. Тиймээс энэ нь баримт нотолгоогүй, ТАШАА мэдээлэл хэмээн баримтыг нягтлагчид үнэлжээ.

Эх сурвалжууд:

https://omny.fm/shows/on-point-with-alex-pierson/new-peer-reviewed-study-on-covid-19-vaccines-sugge

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/different-vaccines/mrna.html

https://www.politifact.com/article/2021/mar/29/ask-politifact-how-can-covid-vaccines-be-safe-when/

https://blogs.sciencemag.org/pipeline/archives/2021/05/04/spike-protein-behavior

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ.  Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.   […]

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд […]

Өнөөдөр цахим орчинд НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА гарчигтай мэдээний зураг олны анхаарлыг татсан юм. Бид уг зурганд ФАКТ-ЧЕК хийлээ. Уг зураг ХУУРАМЧ буюу гарчигт засвар хийснийг харж болно доорх бичлэгээс хараарай.

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх